Бүртгэлд хамрагдаагүй галт зэвсэг тээвэрлэн явж байжээ

Н.Алтанцэцэг / Хууль

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаныхан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Гүнтийн шалган нэвтрүүлэх цэгээр энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр дамжин өнгөрч буй Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг шалгахад ан агнуурын зориулалттай Ремигтон-700 маркийн галт зэвсэг, Дарвинк маркийн галт зэвсэг тээвэрлэн явж байжээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг нэгдүгээр сарын 20-ны өдөр саатуулан шалгахад Баякаль БАРС “С-525” маркийн галт зэвсгийг тус тус илрүүлсэн байна.

Хяналт шалгалтаар бүртгэл тооллогод хамрагдаагүй, гэрчилгээжүүлээгүй галт зэвсэг эзэмших зөрчил удаа дараа илэрч байгаа аж. Иймд галт зэвсэг эзэмшигч иргэн та өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсгийг харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад бүртгүүлж, галт зэвсгийг гэрчилгээний хамт авч явах хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг Цагдаагийн ерөнхий газраас уриалж байна.

Хэрэв галт зэвсгээ тооллогод хамруулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 40, аж ахуйн нэгж байгууллагыг 400 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:31

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:31

Зочин99 [192.82.75.222] 2020-01-23 11:33:39

Одоо их, дээд сургуульд орос хэл заахаа больсон. ЕБС-д дуртай дургүй хэдэн цаг ордог боловч сурагчид нь English гээд тоодоггүй болсон. Иймээс хүндэт сэтгүүлчид орос ч үгүй, англи ч үгүй, математикийн бутархай тоог ч зөв бичиж чадахгүй хүмүүс бидэнд 4 дэх засаглалыг хүргэж байгаа шүү. За энэ ч яахав ойлгогдвол болоо. Харин хуурамч дипломтой хулхи эмчээр л эмчлүүмээргүй байна.

Дарвинк, Баякаль бууны тухайд [202.131.225.53] 2020-01-23 10:14:39

Дарвинк гэдэг нь оросоор "дробинка" гэдэг үгнээс сэдэвлэж бичсэн бололтой. Энэ нь "дробь" буюу үрэл гэсэн орос үгнээс гаралтай. Тэгэхлээр Дарвинк гэж манай сэтгүүлч хошигносон бололтой. Харин Баякаль гэдэг уг нь "Байкал" гэсэн орос буу байдаг. Үүнийг Байкал (Байгал) нуураар сэдэвлэж тэр бууг нэрлэсэн юм. Гэтэл манай сэтгүүлч монголчууд болон оросуудыг будилуулж "Баякаль" гэж ёстой төөрөгдүүлж байна. Ядахдаа нэвтэрхий толь харж үзэж байгаад юмаа бичиж байгаачдээ, сэтгүүлчээ! Танай редакцид тийм толь нүдний гэм үү, эсхүл огт байдаггүй юм уу?


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.