БНХАУ-аас ирсэн орчуулагч эмэгтэйг тусгаарлажээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн галт тэргээр ирсэн нэг эмэгтэйг Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлаад байгаа. Учир нь Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн гал тэргэнд явсан БНХАУ-ын найман иргэнийг Эрээн хотын эмнэлэг хяналтдаа авч, нэг иргэнээс коронавирусийн халдвар илрээд буй юм. Иймд ХӨСҮТ-ийн эмч нар дээрх чиглэлийн галт тэргэнд үзлэг хийж, коронавирусийн халдвар авсан байж болзошгүй нэг эмэгтэйг ХӨСҮТ-д авчирч тусгаарлажээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад “Бээжин-Улаанбаатар, Москва чиглэлийн галт тэргэнд өчигдөр 16:50 цагт ХӨСҮТ-ийн баг үзлэг хийсэн. Тус чиглэлийн галт тэргэнд зорчиж явсан найман иргэнийг Эрээн хотод авч үлдсэн байна. Тэдэнтэй хамт явсан орчуулагч эмэгтэйг ХӨСҮТ-д авчирсан. Халдвар авсан байж болзошгүй тул урьдчилан сэргийлэх үүднээс тусгаарлаад байна.

Мөн дээрх Бээжин - Улаанбаатар - Москва чиглэлийн галт тэргэн зорчиж ирсэн 16 хүн өөрсдөө манайд хандаж, урьдчилан сэргийлэх үүднээс шинжилгээ өгсөн. Бид эдгээр хүмүүсийг үзээд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй учраас гэрт нь буцаасан. Нөгөөтэйгүүр дээрх иргэд нь халдвар тархаж буй бүс нутгаас ирээгүй байна” гэлээ.

Дээрх 16 иргэн нь коронавирусийн халдвар авсан БНХАУ-ын иргэнтэй нэг гал тэргэнд хамт зорчоогүй гэдгийг ХӨСҮТ онцоллоо. Одоо орчуулагч эмэгтэйг ХӨСҮТ хяналтдаа аваад байгаа аж.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.62] 2020-01-28 22:06:16

Хятад гэлтгүй азийн орнуудаас нэг хэсэгтээ оруулахгүй байвал яасын бэ бид чинь 3.хан саяуулаа тэд чинь өт хорхойноос ч олуулаа

Зочин [112.96.173.184] 2020-01-24 12:33:06

Hehe onoshloj ch chadahgui shu de bid hed.

Зочин [203.91.115.53] 2020-01-24 09:57:14

Хятад, Солонгосоос хүн орох, гарахыг хязгаарлаачээ.

Зочин [192.82.68.12] 2020-01-24 09:50:05

orood irlee

Зочин [139.5.216.66] 2020-01-24 09:41:58

Сэтгүүлч нэртэй 3р ангийн боловсролтой Н.Алтанцэцэг та бичсэн мэдээгээ дахин нэг уншиж үзээд найрлага зүйн ямар алдаа гаргаснаа энэ сайтаар дамжуулан уншигчдад мэдээлээч.

Зочин [202.179.30.42] 2020-01-24 10:41:09

За хуцаад байгаарай зүгээр л мэдээгээ унш


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.