ДЭМБ-аас ирүүлсэн коронавирусын мэдээллийг танилцуулав

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

ЭМЯ-наас ДЭМБ-ын 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн албан ёсны мэдээг танилцууллаа. Дэлхий дахинд шинээр дэгдсэн коронавирусний халдвараар 582 хүн өвчилж, 17 хүн нас барсан, 95 хүний биеийн байдал хүнд, эрүүл мэндийн 16 ажилтан өвчилсөн байна. Нэг хувийг 15-аас доош, 27 хувийг 16-39, 72 хувийг 40-өөс дээш насныхан эзэлж, 64 хувь нь эрэгтэйчүүд байна.
2020 оны 1 дүгээр сарын 23-ны пүрэв гарагийн 12-15.10 цагийн (Женевийн цагаар) ДЭМБ-ын Онцгой байдлын хороо хуралдаж, шинэ коронавируст халдварын 4 дэх давалгаа явж байгаа бөгөөд халдвар дамжих индекс нь (R0) =1.4-2.5 байна. Уг өвчнийг “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарлаагүй байна.

Эрүүл мэндийн салбараас дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
Тандалт, хариу арга хэмжээний чиглэлээр:

Монгол Улсын Шадар Сайдын 2017 оны 08 дугаар тушаалын дагуу ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ, НЭМГ-ын хамтарсан эрсдэлийн үнэлгээний баг эрсдэлийг 2 дахь удаагаа үнэлж, шинэ коронавирусний халдварын эрсдэлийн зэрэглэлийг “Дунд” гэж дүгнэлээ.

Улсын хэмжээнд томуу болон амьсгалын замын халдварын тандалт, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн Шуурхай удирдлагын нэгжийн үйл ажиллагаа идэвхжлийн зэрэгт шилжин ажиллаж байна.

Эрүүл мэндийн сайдын 19 тоот албан даалгавраар бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудыг үүрэгжүүлэн ажиллаж байна.

БНХАУ-д бүртгэгдэж буй шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг Эрүүл мэндийн Дэд сайдаар батлуулан аймгийн Нийслэлийн ЭМГ, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүдэд хүргэн хэрэгжүүлж ажиллаж байна.

ДЭМБ-ын албан мэдээ болон албан бус мэдээллийг хоёр цаг тутамд шүүж, шуурхай мэдээлэл солилцон хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

ГХЯ, БРАЖЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, эрүүл мэндийн байгууллагуудад сэрэмжлүүлэг, мэдээлэл, авах арга хэмжээний талаар албан тоот хүргүүлж, мэдээлэл солилцон ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны гишүүдэд танилцуулга хийж, өвчний нөхцөл байдлыг танилцууллаа.

Эрсдэлийн харилцаа, холбооны чиглэлээр:

Шинэ коронавируст халдварын талаар ДЭМБ-тай хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, 30 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллага оролцлоо.

Өдөр бүрийн 11 цагт ЭМЯ, ДЭМБ хамтран цаг үеийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн нэгдсэн мэдээлэл өгч байна.

ХӨСҮТ-д мэдээлэл, зөвлөгөө өгөх 24 цагаар 8008-6829 дугаарын утас ажиллаж байна. 1 дүгээр сарын 22-23-нд 9 - 18 цагийн байдлаар нийт 26 хүн холбогдож, коронавируст халдварын талаар мэдээлэл авсан.

10 төрлийн цуврал сэрэмжлүүлгийг хийж, хэвлэл мэдээлэл олон нийтийн сүлжээгээр явуулж байна.

Лабораторийн чиглэлээр:

ДЭМБ-аас улс орнуудын лабораторийн чадавхыг үнэлж байна.

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторит томуугийн болон амьсгалын замын халдварын 20 гаруй үүсгэгчийг илрүүлэх эхний 100 сорьцыг шинжлэх боломжтой.

Шинэ коронавируст халдварын оношлуурын талаар судалгаа хийгдэж байна.

Эмнэлгийн тусламжийн чиглэлээр:

ХӨСҮТ, ЭХЭМҮТ, УГТЭ-тэй хамтарсан цахим хурал хийж, амьсгалын замын хүнд халдварын үеийн оношилгоо, эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын халдвар, хяналтын талаар Аймаг, Нийслэлийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүдэд хичээл зааж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Эмнэлзүйн зөвлөгөө өгөх зөвлөх багийг томилон ажиллуулж байна.

ДЭМБ-аас халдварын хяналт, сэргийлэлт, тохиолдлын тодорхойлолт, тандалт, эрсдэлийн харилцаа холбоо, лабораторийн талаар гарсан түр зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

1 дүгээр сарын 23-нд нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв, яаралтай тусламжийн төвийн 150 гаруй эмчид сургалт хийсэн. Өнөөдөр сургалт үргэлжилнэ.

Иймд эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна

Өвчлөл гарсан бүс нутагт аль болох зорчихгүй байх

Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх

Ханиах, найтаах үедээ ам, хамраа дарах, амны алчуур хэрэглэх

Амьсгалын замын өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх

Мах, өндгийг сайтар болгож хэрэглэх

Мал, зэрлэг амьтнаас хол байх

Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй аж.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:07

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:34:07

Зочин [66.181.186.187] 2020-01-24 14:39:51

Дэлхийд амьд амьтдаас идэж болох бүх зүйлийг алж идэж байхдаа таашаал авдаг хятадуудаас амьтдын хараал тусаж бусдад халдварлаж тусаж байгаа юм даа?! Энэ бол байгаль дэлхий хүн төрөлхтнөөс байгалийн гамшиг,өвчин халдвараар дамжуулан хариугаа авч байгаа юмаа?! Энэ талаар ванга авгай урьдчилж анхааруулсаар байсан шүү дээ?! Энд ямарч ыэлтгэлгүй,эрүүл мэндийн боловсролоор дорой монгол хамгийн тх өртөх магадлалтай орон шүү?! Ванга авгай хүн төрөлхтний тал нь үхэж далдарна гэж сануцлсныг анхааруулчихья!!!

Зочин [202.9.46.230] 2020-01-24 05:50:32

Эх дэлхийгээ бохирдуулаад байхаар янз бүрийн үхэлийн халдварт вирусууд үүснэ шүү дээ.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.