Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 20-ноос 24-ний өдрүүдэд нийт 1099 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 866 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас 20 хүн гэмтэж бэртсэний дотор дөрвөн хүүхэд хүнд хүндэвтэр гэмтэж бэртсэн бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүний амь нас хохирчээ.

  • Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -13
  • Мөргөлдөх хэлбэрээр 4 тус тус бүртгэгдсэн байна.
  • Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

Энэ сарын 21-ний өдрийн 06.55 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Нарны зам “Шинэ тэрэг” плазагийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 50 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 16.2 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17.6 хувиар, тус тус өсч, гэмтсэн хүн 4.7 хувиар, хүний амь нас хохирсон осол дөрөв дахин буурчээ


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:30

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:30

zochin [202.9.46.227] 2020-01-25 06:07:59

khurd khetruulbel erkhii ni khasakhgui bol khaa saagui amniikh salia arilaagui nusgainuud galzuu uym shig l davkhikh uym.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.