Д.Нарангэрэл: Амны хаалтыг хоёр цаг тутам сольж зүүх хэрэгтэй
Шинэ коронавируст халдварын эрсдэл өндөр байгаа учир ЕБС, цэцэрлэг болон их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болон олон улсын хүүхдийн “Найрамдал” төв-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл зогсоосон. Олон нийтийг хамарсан урлаг, соёл, спорт, хурал, сургалтын арга хэмжээг бүхэлд нь хориглосон бөгөөд үүнд сургалтын төвүүд, жолооны дамжаа ч багтаж байгаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, халуун хэмжих багаж хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэмэлт цалин, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг худалдан авах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс дараах зүйлийг тодрууллаа.
-Шинэ коронавируст халдварын эрсдэлээс энгийн аргаар яаж сэргийлэх вэ?
-Иргэдийн хувьд улирлын томуугаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. ДЭМБ-аас иргэдийг гараа тогтмол угаах, энгийн маск зүүх ёстойг анхааруулж байна. Маскаа хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Бохир маскаа хаяхдаа бохирдсон хэсгийг нь дотогшоо нугалж хаях ёстой. Хүүхэд бол маск хийх уутыг бэлдэж өгөх шаардлагатай. Томуугийн төрлийн вирус агаар дуслын замаар халдаж байгаа учраас ханиаж, найтаахдаа ам хамраа сайн дарах хэрэгтэй. Мөн өрөө тасалгаа хоёр цаг тутамд нойтон цэвэрлэгээ хийх шаардлагатай. Энэ жилийн хувьд томуугийн төрлийн вирус өмнөх жилүүдээ бодвол бууралттай байгаа. Мөн дархлаагаа дэмжих, хүүхдийн арчилгаа сувилгааг сайн хийх зэрэг зөвлөмжийг өгч байгаа.
- Нэг удаагийн маскийг хоёр цаг тутам солих ёстой гэж байна. Манай иргэдийн хувьд амны хаалтыг хоёр цаг тутамд солих нь бүү хэл, бүтэл өдөржин зүүдэг нь нууц биш?
-Ханиад томуугүй хүн нэг удаагийн маскийг дөрвөн цаг зүүх боломжтой. Үүнээс илүү цагаар зүүж болохгүй. Ханиад томуутай хүмүүс хоёр цаг тутамд сольж байх ёстой. Нэг маскийг удаан зүүх юм бол бактери бий болно. Иймээс иргэд маскийг хоёр цаг тутам сольж зүүх хэрэгтэй. Манайдамны хаалтныхомсдлоо гэсэн мэдээлэл байна.
-Манайд амны хаалт үйлдвэрлэж байгаа юу?
-Монголд үйлдвэрлэж байгаа. Тэр дундаа 3М үйлдвэрлэж байгаа.
-Үнэхээр хомсдол бий болбол яамнаас маск тараах уу?
-Одоогоор бид маск тараахгүй. Манайх эмч эмнэлгийн ажилтандаа хамгаалах маск тарааж байгаа. Иргэд өөрсдөө амны хаалтаа авна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбар 24 цагаар бэлэн байдалд ажиллаж байна. Шинэ коронавирус нь Сарс, Мэрс төрлийн вирустэй генийн хувьд маш төстэй байгааг судлаачид хэлж байна. Тэгэхээр бид вирусын эсрэг үйлчилгээтэй зүйлс хэрэглэх хэрэгтэй. Аливаа вирус нарны гэрэлд тэсвэр муутай байдаг. Мөн бидний ариутгал хийдэг спирт, саванг хэрэглэж болно. Хүн болгоныг спирт хэрэглэ гэж зөвлөхгүй ч уламжлалт гарын дор байгаа ариутгалын бодисыг ахуйн зориулалтаар хэрэглэж, урьдчилан сэргийлж болно.
-Манайд вирусын шинжилгээ хийдэг төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Монгол Улсын хувьд вирусын 21 төрлийн хяналт шинжилгээг хийдэг. Үндэсний хэмжээнд дөрвөн лавлагаа лаборатори байдаг. Хамгийн том лавлагаа лаборатори нь ХӨСҮТ-д байрладаг. Мөн Дорнод, Дархан-Уул, Ховд, Орхон аймагт байдаг. Эдгээр бүсийн лабораторид бүх төрлийн вирусыг оношлох боломжтой.
Шинэ коронавирусын дэгдэлт гарсантай холбоотойгоор салбар яамнаас яаралтай тусламжийн 50 орыг бэлэн болгож, халдвар хамгааллынхаа дэглэмийн дагуу өвчтөнөө хүлээн авахад бэлэн байгаа. Хоёрдугаарт, вирусын гаралтай өвчний нууц үеийг 3-5 хоног гэж тооцдог бол шинэ коронавирусын хувьд 14 хоног байна гэж ДЭМБ-аас үзэж байгаа.
Халдвар гарсан бүс нутагт зорчсон иргэд өндөр халуурах, ханиалгах, бие сулрах, гүйлгэх суулгах, цээж хүндүүрлэж өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл тухайн харьяа дүүргийн эмнэлгийн байгууллагад маскаа зүүж очихыг зөвлөе.
Иймд эрүүл мэндийн байгууллагуудаас гаргаж байгаа зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна.
- Өвчлөл гарсан бүс нутагт аль болох зорчихгүй байх
- Гараа савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Ханиах, найтаах үедээ ам, хамраа дарах, амны алчуур хэрэглэх
- Амьсгалын замын өвчтэй хүнтэй хамт байхаас зайлсхийх
- Мах, өндгийг сайтар болгож хэрэглэх
- Мал, зэрлэг амьтнаас хол байх
- Халуурах, ханиалгах зэрэг амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:17
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:27:17
зочин [183.177.97.14] 2020-01-31 01:41:11
Солих маск нь олдохгүй байхад юу гэж солиороод байгаа юм. 1 хэсэг чинь арын хаалгаар 150 төгрөгөөр хахууль авч зараад байна. түүнийгээ ил гаргаач
Маскаа оёж хэрэглэе [202.21.127.161] 2020-01-28 08:09:00
Бид заавал 1 удаагийн юм хэрэглэж хорвоо дэлхийг хогоор дүүргэж, бас эдийн засагтаа дарамт учруулах ямар хэрэгтэй юм бэ? Гарын доорхи материал ашиглаад маскаа өөрсдөө оёод бохирдохоор нь угаагаад индүүдээд хэрэглэцгээе. Хуучин маск байтугай, тариураа ариутгаад хэрэглээд болж л байсан
oogii [66.181.182.239] 2020-01-28 05:09:19
oldohgvi bga ymig yah be .vnegvi mask aa taraagchee
zochin [73.51.245.247] 2020-01-28 01:30:37
bitgii tengeriin yum yary aptekd bauxgyi xaanaas avax yum
Зочин [202.179.31.48] 2020-01-28 02:27:45
Даавуу аваад өөрсдөө оёод 2 цаг тутамд сольж угааж дээ.
Зочин [202.9.46.179] 2020-01-27 11:37:13
Darhand mask oldohgui bna yun 2 cagt solih
Зочин [148.60.92.227] 2020-01-27 13:19:05
eersdeen hiichgee maskaan hiigeed zyygeed irsen ydaatai!
Baigalmaa [202.126.88.165] 2020-01-27 07:55:14
EMYamaa ouchnii suragaar amni neg udaagiin mask 150 tog zaragdaj bsn chin250-300 tog zarim mask 3 shirheg ni5000-6000 myn tog bolson bn bodlogoor vnegvi taraasan ch bolohgvi yu yduu uls yugaar auahiin mah talhaa ausan deer geh hvmvvs sonsogdoj bhiin yagad ouchinii suragaar biznes hiidiin be hynalt tauiachee
ЗОЧИН [202.9.40.86] 2020-01-27 07:46:02
ХАА БАЙНАА 2 ЦАГ ТУТАМД СОЛИХ МАСК ЧИНЬ. ӨГЛӨӨ ГАРААД 10-ААД АПТЕК ОРЛОО. ХӨДӨӨНИЙ САЛБАРУУДААСАА ХОТ РУУ БУЦАЖ ТАТААД ДУУССАН ГЭЖ БАЙНА. ЗАРИМ НЬ БӨӨНӨӨР НЬ ХҮМҮҮС АВААД ДУУССАН ГЭЖ БАЙНА. АВИЙ Ч ГЭСЭН ХАМГААЛЬЯ ГЭСЭН Ч ГАР АРИУТГАХ СПИРТНИЙ ТӨРӨЛ БОЛОН МАСК ТЭР АПТЕКУУДААР ЧИНЬ АЛГА. МАСК ХАЙСАН ХҮМҮҮС ОЛОН БАЙНА. ХЭД ХОНОГ Ч ЗҮҮСИЙН ГЭМЭЭР ХАЛТАР БОЛСОН МАСК ЗҮҮСЭН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ ЯВЖ БАЙНА. 2 ЦАГ ТУТАМ СОЛИХ БИТГИЙ ХЭЛ
Зочин [66.181.161.105] 2020-01-27 07:18:56
өнөө маргаашаа яаая гэж бгаа ядруу иргэддээ маск тарааж дархлаа дэмжих чанарлаг хоол хүнс дулаан хувцас, гэрээ дулаацуулах түлээ түлшээр хангаач. жинхэнэ ядарснаа арчаагүйгээр нь дуудчихаад мөнгийг нь хувааж идээд сууж байж нэг их энэрэнгүй дүр эсгэсэн поп үйлдэлдээ мөнгө үрж цацаад. аргагүй л шинэ монголчууд өөр юмаа. 30 оюутнаа чадалтай том аль нэг улсыг өөрийн иргэдтэйгээ хамт гаргаж хараа хяналтдаа аваач гэж гуйвал юу юм гэхээс. зардлыг нь төлье гэдэг ч юм уу. цц
Зочин [202.170.80.25] 2020-01-27 07:16:08
За худлаа ярь. Томуугийн өвчлөл буурах биш ихсээд байна. Эмнэлэгээр дүүрэн халуун нь байхгүй байгаа хүүхдүүд байна.
Zochin [122.115.230.120] 2020-01-27 07:00:04
Bitgii surjigneed bai!!! Dainii hajuugaaar dajin gegcheer... Hytad ylsiin uvul boldoggii hotuudad garsan.. Tgd ch barag 20 aad honogiin umnuus buh teeveriin heregsleld uls dotroo ter hotod horig tavichihsan.. Beejind zuv zugeer humuus ni maskgui yvaad bayraa temdegleed yvj l bna ... Bid sejireer uvduj sujgeer edgerdeg ard tumen.. Buu sejigle!!! Darhlaa sultai humuus harin anhaarah heregtei.. Suu tsagaan ideegee idej uuj darhlaagaa sn togtootsgooe
Зочин [66.181.161.105] 2020-01-27 07:28:42
шалаа хөрөөдөөд түлж байгаа айлд очоод хэл дээ наадахаа. өдийд шал нь дуусчихсан хог ухаж хуванцар хайж олж нууцаар түлж, дулаан газар хайж хүүхдээ тэврээд энд тэнд хоног төөрүүлж байгаа байх. эсвэл чи өдөр хоногийг арай гэж болгож бга бүх тийм айлуудыг цагаан идээгээр хангачих. дээрээс нь аньс чацаргана мах авч өгөөд дулаан хувцаслаад бас хангалттай түлээ аваад өгчихөөрэй.
Зочин [66.181.161.41] 2020-01-27 06:39:59
mask zarahgui bnaa balai avgai minee
Зочин [202.179.25.201] 2020-01-27 06:06:06
ҮНЭГҮЙ ЮМ НЭХЭЭД ШААЧИХ ЮМ АА ХЭХЭХЭ
Зочин [202.179.25.201] 2020-01-27 06:04:46
ӨӨРСДӨӨ АМАА ТАГЛАЧИХ МАСКАА ХИЙГЭЭД ЗҮҮЧИХ ЧАДАЛГҮЙ БОЛТЛОО ТЭМБҮҮРЧЭЭ ЮУ,АМАР ЮМ БОЛОХ НЬ ЭЭ
zochin [66.181.161.41] 2020-01-27 04:53:47
amnii haalt chine oldohoo bsan bna neg udaagiin 400 gene unegui taraa
Зочин [202.179.25.201] 2020-01-27 06:03:34
өөрсдөө оёоч,гэдэс өлсвөл одоо хоол үнэгүй тараа гэх нь үү ,яадаг мал вэ чи
за муу гачин авгай минь [150.129.141.31] 2020-01-27 04:52:45
Битгий сансрын юм шаагаад бай. Чи ардаа эмийн сантай юм байна лдаа. Маск унэгуй тараагдах естой байхад 10-20 дахин нэмэгдэж ховор бараа болчоод байхад чи бас улих юм гичий чинь
ГЦ [202.179.31.88] 2020-01-27 04:32:44
Сургууль цэцэрлэг их дээд сургуулийг хаалаа гээд байгаа хирнээ сургалтын төвүүд гээд газрууд ажиллаад байна үүнийг адилхан хаагаагүй юм уу дунд сургуулийн хүүхдэд хоцрогдол арилгана гээд зар яваад байна яах ёстой юм тэнд хүүхдүүд олноороо цугларч байх юм вирус дамжихгүй газар мөн үү
иргэн [202.179.31.88] 2020-01-27 04:26:26
үнэ хөөргөж далимдуулагч нар маскны үнийг арай хэтэрхий нэмж байна төрөөс өрх бүрт маскийг үнээр нь өгмөөр байна үнийг нь төлөөд авья хаана байна тэр маск аптекууд арайл хэтэрхий нэмээд зарим хүмүүс хэт үнэтэй маск бөөндөнө гээд явж байх юм юу болоод байна төр засаг минээ ,цэнхэр спирт хэрэглэ гэсэн тэр нь хаана байгаа юм хайгаад олдохгүй л юм байна .
Зочин [202.131.247.98] 2020-01-27 03:50:56
ХААНА БАЙНА АА ТЭР 2 ЦАГ ТУТАМД СОЛЬЖ ЗҮҮДЭГ МАСК ЧИНЬ, ЯМАР ДУРААРАА ЮМ ЯРЬДАГ АВГАЙ ВЭ?
Зочин [192.82.74.239] 2020-01-27 03:20:38
ДЭМБ болон өндөр хөгжилтэй орнууд ямар арга хэмжээ авахыг зөвлөж байгааг энэ авгай даан ч ойлголтгүй байгаа юм байна.... харваас англи хэл гадарлахгй авгай бн даа....
zochin [103.57.94.135] 2020-01-27 03:14:33
Ter mask chini bhgui bna Yun 2 tsag tutam solih
irgen [43.242.242.140] 2020-01-27 03:11:47
emiin sanguud chin unee nemeed unetei bn
zaluuchuud byyr solioroh ni s dee!!Maskaa eersdeen hiigeed bolood irsen? [148.60.92.227] 2020-01-27 13:16:30
maskaa haigaad olood zyychgee!hyneer beldyylej ylasaar belenchluuleh ni uu?Soliorboo ta nariin eryyl mendiin teleenee helj baigaa yum!21 zyyniihaan gej iim ergyy tiirengyyd baisan uu?....
зочин [192.82.64.248] 2020-01-27 02:59:57
зүүх маск олдохгүй байнаа, үнэтэй ч алга
Зочин [122.201.28.8] 2020-01-27 02:28:16
цаг тутам маск солох байтугай цаана чинь маскны олдоц тааруу байна
Зочин [202.9.46.31] 2020-01-27 02:27:41
Маскаа2 цаг тутам солиод хаяад байх бэнчин иргэдэд алгаа бөхөөхөн юмаар хийгээд угаагаад,сайн индүүдээд дахин хэргэлж болохгүй юу даргаа....
zochin [122.201.23.84] 2020-01-27 01:35:26
Эмийн сангуудаар амны хаалт олдохгүй байна ш дээ
Зочин [182.160.33.162] 2020-01-27 00:45:00
hudlaa yarial tsag tutam gesen shyy
Зочин [103.229.123.21] 2020-01-27 00:13:13
Зөвхөн эмнэлгийн ажилчдадаа маскаар хангах нь зөв ч гэсэн аптекуудад чинь ард иргэдэд зүүх маск алга, байлаа ч их үнэтэй байна, бараг 10 аптек орж байж нэгэнд л үнэтэй байна аа, судлагдаагүй вирусын халдварт чинь ард иргэд илүү өртөнө шүү дээ, энэнд анхаарал тавьж ажиллавал илүү дээрээ, өвчлөснийг нь эмчилсэнээс урьдчилан сэргийлэх нь илүү дээрээ, ард иргэд тусахгүй гэсэн үг үү? Эсвэл би буруу ойлгочихов уу? Маскыг хангалттай боломжийн үнээр ядахдаа үнээ нэмэхгүйгээр зармаар байна аа, ямар үнэгүй өгөөч гэж гуйж байгаа биш, тэгээд өдөрт багадаа 4 маск хэрэг болно нэг хүнд, энэ талаар анхаараад өгөөч, маск зүү гэнэ зүүх гэхээр олдохгүй байна аа, эмнэлгийн ажилчдыг хамгаалах нь зүйн хэрэг гэхдээ өвчлөлд өртөх ард иргэдээ бас бодоочээ, эрх бүхий албан тушаалтан болон эм, эмнэлгийн хэрэгсэл зардаг, нийлүүлдэг бизнес эрхэлдэг ноёд оо, та бүхэнд бүгдэд нь ар гэр, ах дүү байгаа, тэд чинь энэ эрсдэлд бүлэгт багтахгүй гэж эндүүрч байгаа биш биз????????
Зочин [148.60.92.227] 2020-01-27 13:18:21
Maskaa eersdeen hiichgee hiigeed zyygeed irsen yum syy!
Зочин [66.181.160.48] 2020-01-27 01:33:52
Маск үйлдвэрлэгч хятапад маск байхгүй болоод өөрсдөө даавуугаар гэртээ оёж бна гнээ. Үйлдвэрлэгч биш монголд хаанаас байх вэ дээ нэхээд байхаар гэртээ оёцгооё хүний өмнөөс амьдарч бгаа биш
Зочин [202.9.40.82] 2020-01-26 23:59:37
Гэрээс гарах шаардлаггүй хэсэг нь нэг дороо, гарах зайлшгүй хэсэг нь өөр нэг газараа аиьдрах байдлаар хувийн амьдарлаа аль бүр зохион байгуулвал үр дүнтэй байна, адаж нэг гэртээ байгаа хэсэг нь халдвар авах эрсдэлгүй ,
Зочин [103.212.119.162] 2020-01-27 04:49:21
Вирус нь ороод ирчихсэнийг нуугаад байх шиг бхйх юм