Д.Эрдэнэбат: Үнэмлэхүй олонхоороо “хүчиндээд бай" гэдэг хууль байхгүй

Ц.Анударь / Улстөр

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: “79.2-оор улс төрийн намууд зөвшилцөж байгаад анхдугаар хэлэлцүүлгээр 50+1 ирц хангаж, энэ сонгуулийг хийх нь зүйтэй юм байна гэж дэмжиж санал хураасан. УИХ-ын нэгдсэн чуулганы анхдугаар хэлэлцүүлгээр санал хураалтаар шийдвэрлэсэн асуудлыг гүйцээн боловсруулах нэрийн дор хийнэ гэдэг бол байхгүй асуудал. Хасна гэдэг чинь гүйцээн боловсруулалт биш ээ С.Бямбацогт дарга аа. Битгий мэдэн будил. Би таныг овоо жоохон сийрэг гэж бодсон чинь тэнэгт хязгаар байдаггүй гэдэг байдлаар сууж байна. Бүүр нэг хэнэггүй царайлаад. Ингэж болохгүй. Төр чинь өөрөө хуультай. Үнэмлэхүй олонхоороо “хүчиндээд” бай гэдэг хууль байхгүй. 50+1 гэдэг саналыг хамтраад дэмжсэн бол энэ шийдвэрлэсэн асуудал мөн. Чуулганаар шийдвэрлэсэн асуудлыг унагаах гэж байгаа бол 3/2-ын саналаар байнгын хороо шийдэх ёстой. Үүнийг хэлсний төлөө хууль зөрчсөн гээд байх юм. Эрх баригчдад хууль үнэн бусдад нь хууль байхгүй гээд зарлачихаач. Олонх нь оролцоогүй сонгуульд нэг төлөөлөгч олонхийн санал авахгүйгээр тэр ард түмнийг төлөөлнө гээд та нар бодоод үз дээ. Энийг яаж хүлээн зөвшөөрөх юм бэ? Өөр хэлэх ч юм алга”

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Би бол дэг сахиулагч, хуралдаан даргалагч. Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан таван гишүүнтэй ажлын хэсэг, СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга тэргүүтэй 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байж байна. УИХ-ын Тамгын газар, хууль эрх зүйн хэлтэс, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба гээд энэ олон хүмүүс ажиллаж байна. Өгсөн чиглэлийн дагуу энэ асуудал дээр 11 санал хураалгах ёстой гээд ороод ирэхээр би хураалгахгүй гэх эрх надад байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг сахиулж байна.

Д.Эрдэнэбат: Чуулган дээр унасан саналыг дахиж босгох нь гүйцээн боловсруулалт биш

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дараах зүйлүүд дээр зарчмын зөрүүтэй санал хураалт явууллаа.

6. Төслийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг хасах гэсэн ажлын хэсгийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжье гэсэн томъёоллоор саналт хураалт явуулж, 13 гишүүн оролцсоноос 9 гишүүний саналаар энэ санал дэмжигдлээ.

7. Төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн Аймгийн төвд гурван мянгаас дээшгүй, нийслэлийн дүүрэгт дөрвөн мянгаас дээшгүй гэснийг аймгийн төвийн сум болон дүүрэгт гурван мянгаас илүүгүй гэж өөрчлөх саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулж, 14 гишүүн оролцсоноос 9 гишүүний саналаар энэ санал дэмжигдлээ.

8. Төслийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсгийн 20.6.1, 20.6.2, 20.6.3, 20.6.7-д гэснийг 20.6.1-20.6.6 –д гэж өөрчлөх саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулж, 14 гишүүн оролцсоноос 11 гишүүний саналаар энэ санал дэмжигдлээ.

9. Төслийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийг хасах саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулж, 14 гишүүн оролцсоноос 10 гишүүний саналаар энэ санал дэмжигдлээ.

10.Төслийн аравдугаар бүлгийн гарчгийн нэрийн жагсаалтаас гэснийг хасах саналыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулж, 14 гишүүн оролцсоноос 11 гишүүний саналаар энэ санал дэмжигдлээ.

11. Төслийн 28 дугаар зүйлд 28.8 дахь хэсэг нэмэх. 28.8 Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэсэн санал дээр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат үг хэлэв.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: “Энэ бас чуулган дээр унаж, шийдвэрлэгдсэн асуудал ш дээ. Гүйцээн боловсруулах чиглэлд хамаагүй шүү дээ. Ингээд хэдүүлээ хууль зөрчөөд л яваад байх уу? Хууль биелүүлэх нь бидний үүрэг. Чуулган дээр унасан саналыг дахиж босгох нь гүйцээн боловсруулах асуудал биш. Ингээд хүчиндээд байх юм уу, Надад хариу өг л дөө” гэлээ.


Сэтгэгдэл

тэрмөн [103.212.118.165] 2020-01-29 04:36:49

өөрсдөө хүчиндэж бсан хүмүүс одоо тааламжтайяа хүчиндүүлэлдээ

ХҮН [202.72.245.123] 2020-01-29 03:31:40

Ард түмэн минь энэ МАН АН-аас л салах минь

ЗОЧИН [202.9.40.63] 2020-01-29 02:26:10

ЗИКА УИХ-ЫН ДАРГА БАЙХДАА МАН-ЫГ ШЛ ТООЖ, ХҮЧИНДДЭГ Л БАЙСАН Ш ДЭЭ

Зочин [66.181.185.9] 2020-01-28 16:51:34

7

Иргэн [202.179.31.28] 2020-01-28 13:59:56

Энэ ардын намд итгэх зүйл алга.

Unen [217.30.64.210] 2020-01-28 13:38:49

Ardchilal iin zamiig AN gargaj MAN muruur n khazaiikhgui l yavj baina yagaad shuumjleed baina daa.5 sard ecesiin zasvar iig oruulna geed yavj magadgui...

yyyy [192.82.68.12] 2020-01-28 12:17:33

honogiin nasgui huuli bataldagaa bolivol taarna.naad heregui tsaas unshih zav algaa

Иргэн [66.181.190.43] 2020-01-28 11:45:07

УИХ дахь зуйгуул , цагаач , хурлийзууд боож үхэх нь холгүй байх шив. Шоргоолжны үүрэнд орохоор чирүүлчих гээд , дошны хэдэн тарвагыг хошгоруучихдаг байсан сайн цаг нь өнгөрчихсөн...

Зочин [148.60.92.227] 2020-01-28 10:40:57

ene muu Erdenebat geech hyzyygyi gichiig har aa:!!yag odoo zerleg yanhan chono sig haragdaj bna!orooniihoo yed neg iimerhyy haragddag daaa!kkkkkkk

zochin [59.153.113.241] 2020-01-28 10:03:36

Exleed Elbegdorjiig bairj er,Saixan belgiig barij er,Bartsogt xujaa,Fortuunaa gedeg xulgaich,Erden nariin xergiin xuleelgeecheexuuliin n xaa.

зочин [103.80.210.150] 2020-01-28 09:49:41

монгол улсад ардчилал нэрийн дор эмх замбараагүй дураар дургиж олонх нь хүч түрэмгийлэн хулгай хийдэг байдлыг бий болгоод 30 жил болж бна. чи л мэдэхгүй байж гэнэ танай элбэгтэнгүүд тэргүүтэй эх орон ард түмний хөрөнгөөр гадаадын банк санхүүг өсгөлцөж яваа. МАНАН-гийн 30 жил, эх орон ард түмнээс урвагчид самарахын төлөө цаашид ч самрах санаатай өөрийн толгойн бохирыг бусдын өчүүхэн өөг төвийлгөн харлуулж халахлагсад . эхлээд улс төрийн гэмт хэрэгтэнгүүдээ илчилж сур. дараа нь цэдэнбалаас хурааж үүлд олгосон баатраа эзэнд нь буцаа. ингээд шудрага уур амьсгалаа эхлүүлээ. чадахгүй бол хөдөө гарч мал хариулах их сургуульд хурдан сурч үз. мал чамд нийгэмших, нийтийн болон эх орны эрх ашгийг зааж сургаж өгнө. сэрүүн зүүдлэгсэдээ.Ардчиллаа зөв явуулахыг дэмжинэ. Самарахыг дэмжмээргүй л бна шүү. чи бол хүчиндэгчийн нэг өөрөө мөн.

зочин [202.179.8.210] 2020-01-28 09:36:29

хүчиндээд бай гэсэн хууль байхгүй.Харин олонхоороо шийднэ гэсэн ардчилсан ёс бий.

Иргэн [202.55.188.40] 2020-01-28 09:17:50

2012-2016 оыг монголчууд мартаагүй шүү АНынхаан. Та нар тэр үеэ мартсан бололтой. Та нар энд битгий маяглаарай. Дандаа хууль зөрчиж байсан шүүдээ.

Бат [66.181.176.250] 2020-01-28 08:58:44

Халзан бухандай та мартжээ та нар олуулаа байхдаа хүч түрээд л энэ хуулийг баталж байсандаа Хүрэлбаатар гишүүн увсын тойрогт чаддаг юм бол ирээд ѳрсѳлдѳѳрэй гэж хэлээд танай намын нѳхрийг тээр хол орхиод магнайдаа тоосгүй түрүүлсэндээ тиймээ та марсан байж болно. Ард түмэн мартаагүй дараагийн сонгуульд танай намаас одоо байгаа нѳхдѳѳсч бага хүн гарч ирвэл зол шүү

Зочин [192.82.72.51] 2020-01-28 08:55:32

Хэнд нь ч итгэх итгэл бүр мөсөн үгүй болсон

ховдын [202.9.46.46] 2020-01-28 08:43:16

Бя овогт бол үл бүтэх этгээд

Зочин [202.179.25.40] 2020-01-28 08:31:37

Мартаагүй бол АН ч ингэдэг байв. Энэ жам ёсны давуу эрх юм бол уу


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.