Авилгач Н.Баярсайхан, Э.Аззаяа нар хахууль авахаас аргагүй амьдралтай байсан уу?
МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарын нэр холбогдсон авилга, хээл хахуулийн хэрэг Монголд албан тушаалтнууд ажлын местээ ашиглаж хэрхэн баяждагийг ямар нэг тайлбаргүйгээр нотлоод өгсөн. Өөрөөр хэлбэл, төрөөс яаж тэрбумтан төрдгийн бодит жишээ болсон хэрэг. Мөн төрд алба хашиж байгаа, тэр дундаа тодорхой албан тушаалтай бол авилга авсан ч аргалж болдгийн баталгаа болох нь тэр.
Тэд ямар хэрэг үйлдсэн бэ?
МХЕГ-ын албан тушаалтнууд болох Э.Аззаяа, Н.Баярсайхан, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн ААН-ийн зөвшөөрлийг олгохгүй удах, хясан боогдуулах аргаар хахууль авсныг хууль хяналтынхан нэгэнт тогтоосон. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: “Иргэд, аж ахуйн нэгжүүд хилээр гарч байгаа мал, ургамлын гаралтай бүхий л бүтээгдэхүүнийг оруулж, гаргах болгондоо МХЕГ-аас зөвшөөрөл авдаг. Энэхүү үйл ажиллагаандаа иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар авлига авдаг байсан нь тогтоогдсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, түргэн муудаж болзошгүй хүнсний бүтээгдэхүүний асуудал хурдан хугацаанд яригддаг. Энэ хугацаанд иргэд, аж ахуйн нэгжид дарамт шахалт үзүүлэх замаар авлига авдаг байсан юм билээ” гэсэн байдаг.
Гэнэтийн шалгалтаар юу илрэв?
ТГ-ын мөрдөгчид МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Рапид хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20,000 юань, МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 16,460 ам.доллар, 5 сая төгрөг, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, гэрийн сейфнээс 127,117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс 8,600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан байдаг.
Энэ үеэр Н.Баярсайхан нь оймсныхоо түрийнээс боодол ам.доллар гаргаж ирснийг бичлэгээр баталгаажуулж олон нийтэд ил болгосон юм.
Н.Баярсайхан: Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн
Тэрбээр авлига авсан тухайгаа шүүхэд мэдүүлэхдээ “Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй. Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан” хэмээн ярьсан байдаг. Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас мөнгө авчээ.
Анхан шатны шүүх юу гэж шийдэв?
Иргэн Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Э.Аззаяа, Д.Хандсүрэн, М.Цагаанбаатар, Э.Онон, М.Нарангэрэл, Ш.Тэгвандан, Ж.Саруул, Д.Даваасүрэн, Б.Бат-Оргил, Д.Зандансүрэн, Ж.Батжаргал, Б.Алтангэрэл, Г.Даваасүрэн, О.Баттөр, Д.Эрдэнэбат, Ц.Отгонжаргал, Л.Номингэрэл, Н.Гантулга, Д.Төмөрбаатар, Н.Маржангул, Э.Оргил, Батуевич Түвшинов Чингиз нарын 25 хүнийг хахуулийн хэрэгт гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ. Ингэхдээ Н.Баярсайханы нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэрхэн шийдвэрлэв?
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Н.Баярсайхан, Э.Аззаяа, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир нарын 19 хүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. Харин Д.Хандсүрэн нарын зургаан хүнд холбогдох хэргийг тусгаарлаж, Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Гурав дахь шатны шүүхийн шийдвэр юу гэж гарсан бэ?
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд МХЕГ-ын газар, хэлтсийн дарга, байцаагчид болох Н.Баярсайхан, Э.Аззаяа, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Г.Тэгвандан нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй хөнгөрүүлэн өөрчилсөн,ял хөнгөдсөн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт холбогдох хэргийн ял хөнгөдсөн гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хэвээр үлдээлээ. Харин нэр бүхий 19 шүүгдэгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зарим заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Анхан шатаар хэлэлцүүлэхээр буцаасан эхний таван хүн МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар, байцаагчид байна. Харин Д.Төмөрбаатар нь удаа дараа хахууль өгсөн байгаа. Тэрбээр 60 гаруй удаагийн үйлдлээр 330 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Энэ зургаан хүний ял хөнгөдсөн байна гэж УДШ үзсэн. Үлдсэн 19 хүн нь хахууль өгсөн иргэд, компанийн ажилтнууд байгаа. Энэ хүмүүсийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ажээ. Анхан шатнаас энэ 19 хүний хоёрыг нь цагаатгаж, 17-д нь торгуулийн ял буюу 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял, нийтийн албан ажиллах эрхийг хоёр жил хасах нэмэгдэл ялын хамт оногдуулсан юм. Өөрөөр хэлбэл, хахууль авсан төрийн албан хаагчдын ял бол хүнд байх ёстой гэж үзсэн.Хахууль өгсөн иргэдийн хувьд бол торгоход болно гэж үзсэн гэсэн хэрэг. Шүүх хурал дээр хахууль өгсөн иргэдийн өмгөөлөгч нар “Мөнгө нэхээд, ажил нь явахгүй байсан болохоор өөр аргагүй байгаагүй” гэж ярьсан байдаг.
Тэдэнд ямар ял оноох зүйл ангитай байсан бэ?
Тэдэнд эрүүгийн хуулийн 22.4.1, 22.4.5, 22.5.1, 22.5.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тодруулбал, Эрүүгийн Хуулийн
22.4 дүгээр зүйл.Хахууль авах
1.Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
5.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг, хясан боогдуулах аргаар үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.
Тэд үнэхээр хахууль авахаас өөр аргагүй амьдралтай байв уу?
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа нь бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авсан атлаа ямар нэгэн ял шийтгэлгүй үлдсэн хүн. Э. Аззаяа гэх авилгач эмэгтэй энэ албан тушаалдаа 2016 оны есдүгээр сарын 16-ны өдөр томилогдож байжээ. Харин түүнтэй хамтран бусдыг хясан боогдуулах замаар онц их хэмжээний авлига авдаг байсан Н.Баярсайхан түүнээс яг нэг өдрийн өмнө нь хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Ажлын өрөө болон орон гэрээс нь, тэр бүү хэл, оймсноос нь үлэмж их хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар, юань, төгрөгөөр толгой толгойгоороо гардаг энэ хоёр хүн үнэхээр хахууль авахаас аргагүй амьдралтай байсан уу. Тэгвэл тэдний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг харцгаа.
Эрдэнэбаярын Аззаяа нь баривчлагдахынхаа өмнө АТГ-т гаргасан ХОМ-тээ:
“2016 онд өөрөө 11.7 сая төгрөг, харин гэр бүлийн хүн маань 72.4 сая төгрөгийн орлого олсон, 575 сая төгрөгөөр үнэлэгдэх гурван орон сууц, мөн гурван ширхэг өвөлжөө, хаваржаа, хүлэмжтэй хэмээн мэдүүлж байжээ.Мөн эзэмшихээр авсан таван га газар, гэр бүлийн зориулалтаар өмчилсөн таван газраа нийт 73 сая төгрөгөөр үнэлжээ. Бусдаас авсан зээл нь 46.6 сая төгрөгийн үлдэгдэлтэй, банк санхүүгийн байгууллагад есөн сая төгрөгийн хадгаламжтай” гэсэн байдаг.
Н.Баярсайхан 1.35 тэрбумаар үнэлэгдэх зургаан үл хөдлөх хөрөнгөтэй
Найдангийн Баярсайханы АТГ-т мэдүүлсэн ХОМ-тээ:
“Нэг тэрбум, 354 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, хоёр ширхэг үйлчилгээний зориулалттай оффистой. 90 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр автомашин, зах зээлийн үнэлгээ нь нэг тэрбум хэмээн тогтоосон 568 ам.метр газартай. Нийт 54 сая төгрөгийн үнэлгээтэй үнэт эдлэл, 86.2 сая төгрөгийн хадгаламжтай. Мөн бусдаас 58 сая төгрөгийн авлагатай, ямар ч банк санхүүгийн байгууллагад өр зээлгүй байсны зэрэгцээ “Хай Фай медиа групп” ХХК-ийн 50 хувь, “Хай фай рекордс” ХХК-ийн 50 хувь, “Эм жи эл констракшн” ХХК гэх барилгын компанийг 100 эзэмшдэг” гэжээ.
Тэрбээр МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өргөж байжээ
Найдангийн Баярсайхан 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэжээ. Түүний нэг төгсөлтийнхнөөс нэрлэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, одоо АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, Хуульчдын холбооны захиргаа, Эрхзүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Д.Сүнжид зэрэг 137 хүн бий. Авлигач Н.Баярсайхан хэдийгээр АН-ыг засаглаж байх үед анх төрийн албанд орсон боловч хэзээ хэнд хэрхэн хандив өргөхөө мэддэг хүн байж. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгууль болох үед МАН-д 1,98 сая төгрөгийн хандив өгсөн байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:56
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:24:56
Зочин [202.131.243.186] 2020-02-11 00:24:31
Хууль зүйн сайд Нямдоржоосоо эхлээд 500 саяын амбаарт амьдардаг хүмүүс шүү, бүгдийг нь шүүх цаг ирнээ.
Зочин [203.91.119.147] 2020-02-10 05:48:50
Гарчигаа зөв өгөөч. Авилга авахаас өөр аргагүй амьдралтай бол яахын авч болох юумуу
zochin [202.179.31.94] 2020-02-10 04:31:13
ene nohduudiig shuuj baigaa shuugch nariig , ene humuustei ne hamt shorond ne hii horongiig ne huraa ter Nyamdorjtoi ne hamt hii huuli zavhruulagchdiig ingej shiitge yahaaraa hagas ter bum togrog 1 huniig ajliin bairam deer ne shalgahad gardag bainaa, ter darga huuhen ch gesen yugaa hiij suudag bnaa ene bol mania niigmiin damfuural toriin alba heterhii toroljson ah duu hamaatan sadnaa tsugluuldgiin gai bolj baina shuuh zasaglal huuli hychniihniig bugdiig soli ugsaa zalgamjlagch nariig halj soli tednii savruud buh salbart shigdsen baina bid uunees salah tsag bolson
Зочин [66.181.161.121] 2020-02-09 09:52:01
avilgig diilehgui ni kharagdlaa tegeheer avsan mengenees ni huvaaj avdag huulitai bolio ayagui bol ih hurlin mergen jaraahainuud neg yum helne dee
Зочин [66.181.161.34] 2020-02-09 07:39:48
radnaasediin hamtragch geed baisan biz dee
Зочин [66.181.191.172] 2020-02-09 04:40:54
раднаасэдийн дүү нь шүү дээ өөр юу ч ярих шаардлагагүй.
Зочин [202.55.191.130] 2020-02-08 09:03:46
хөөн хэлэлцэх хугацааг больё оо
Б [150.129.143.184] 2020-02-08 03:01:41
Төрийн албанд ажиллаж үзээгүй, төрийн албыг мөнгө болгож хардаг, цүнх баригч, бөгс долоогч, хов зөөгчийн гай үүгээр дуусаг. Цаашид трико өмссөн, том ярьж дарга болохыг мөрөөдсөн мангар бацаан цүнх баригч нар ойлгох болтугай..
Business man [103.26.195.92] 2020-02-08 02:10:17
30 jil business xiij olon xyn tsalinjuulj ulsad uchnuun tatvar tuluud irsen mini xadgalamj yndsen xurungu 3 jil ulsiin ajil xiisen 2 xon xynii xaana ch xyrexgyi yum bna daa.Arai l uu. Barigdaj bgaa ni ene shy. Barigdaagyi tsaana ni xichneen bdag boldoo
аяаа гэж хэн бээ [192.82.68.142] 2020-02-07 14:30:03
аяаа гэж хэн байсан бэ.хариулах алба газар байгаа биздээ.
Зочин [103.212.118.103] 2020-02-07 14:58:02
Бүх хөрөнгийг нь хураагаад дээр нь нэмж ял өгөөчээ.зүгээр л торгосон болоод өнгөрөхөөр яаж энэ улс орон чинь хөгжих вэ.яаж ядуурлаас гарах вэ!
Зочин [202.9.46.38] 2020-02-07 12:52:04
Улс орны хөгжлийг хэдэн арван жилээр ухраасан малнууд. Эд хөрөнгийг бүгдтйг хурааж шоронд хатаах хэрэгтэй. Ер нь энэ төрийн систем тогтолцоо нь авилгалд зориулсан схемтэй нь үнэн бхдаа
Зочин [202.9.47.21] 2020-02-07 12:24:32
авилгачдад гишгэх газар байхгүй шүү.Бузрыг бүү дэлгэрүүл.Шүүх шударга бай.Ааяаг илрүүл. Баярсайханы дэвтэр хаачив????
Иргэн [202.9.46.188] 2020-02-07 12:38:44
Өөрсдийн нь өмчлөлд байгаа бүх хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгож хууль тогтоомжид заасан хариуцлагыг нь үүрүүлэх хэрэгтэй. Ял эдлэж гарч ирээд л хуссан мөнгө хөрөнгөөрөө амьдраад эхэлдгийг болиулах хэрэгтэй.
Иршэн [124.197.153.227] 2020-02-07 11:41:05
ИЙм илэрхий алдаа гаргасан шүүгч Халиуныг яахвэ?Энхболд Раднаасэп нараа шударга байцгаач за
Зочин [202.131.236.170] 2020-02-07 11:19:48
Ханаж цадахаа мэдэхгүй хулгай л хийж байждээ мөн том байсан шүү. Хулгай л хийж суухдаа ажил хийж байна гэж боддог байсан байхдаа . ХХУЛИЙН ДАГУУ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ЗОХИХ ЁСНЫ ШИЙТГЭЛИЙГ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ
МАН-ыг татан буулгаж хориглоё. [202.126.89.248] 2020-02-07 11:03:12
Энэ арай дэндэж байна. 1990 оноос хойш МАН засгийн эрхийг дангаараа үнэмлэхүй олонхиор болон хамтарч барьж байх үед төрийн бүх шатны албанд удирдах албан тушаал хашиж байсан бүх этгээдүүдийн хөрөнгийг хураацгаая.Намыг нь татан буулгаж хөрөнгийг нь улсад хурааж авцгаая. Дандаа л энэ намд хандив өгсөн этгээдүүд л авлигын хэрэгт холбогдох юм. ҮХЭР МОНГОЛЧУУД МИНЬ ЭЭ, Бодох цаг дуусч босох цаг боллоо.30 жил мөлжүүллээ давраалаа.Одоо больё.
ҮХЭЖ ДАЛД ОРЦГОО [59.153.114.110] 2020-02-07 10:45:20
ТӨРИЙН АЛБАНЫ АВИЛГАЧИД АА
Зочин [202.131.228.20] 2020-02-07 10:37:27
Авилга авахаас аргагүй амьдрал гэж юу байдаг юм. Энэ сэтгүүлч ингэж өөрийгөө зөвтгөөд л хусдаг байх нь. Тийм юм байдаггүй юм.
Зочин [202.126.89.173] 2020-02-07 10:29:09
Энэ авилгалчин нөхдөөс Авилгалд авсан мөнгийг нь л улс яаралтай хурааж авалдаа хичнээн жил юугий нь судлаж юугий нь мөрддөг байна. Энэ мөнгө чинь гаалийн татвараар улсын төсөвт очих ёстой байсан мөнгө ш дээ. Бусдыг албан тушаалаа ашиглан хясан боогдуулсан гэдэгт нь тохирох ялий нь өгөөд л болоо ш дээ. Бусдад нь санамж болгох хэрэгтэй
zochin [202.9.46.112] 2020-02-07 10:09:14
bichil avilaga avagch khuursnuud turiin aldaar yazganaz b.gaa daa.
Zochin [124.158.88.87] 2020-02-07 07:44:34
Barigdsan ni naad 2 . Ih bagaaraa ylgaatai bugd avilga avdag ugdug .Uguhgui bol ajil butehgui . Ihenh hun iim setgehuitei bolson.
Зочин [103.212.119.239] 2020-02-07 07:34:41
198 сая уу?. Өгсөн мөнгөө олж авах гээд юу ч хамаагүй хийгээд хэрэгт орцгоох юм
Зочин [202.126.88.154] 2020-02-07 07:06:48
Eruugiin huuli yagaad neg uildeld 6-saraas 3 jil gj bdiin be ,ter uildeliig hiisen bol 3 jil shuud ugj boldoggui yumu
Зочин [202.126.88.230] 2020-02-07 11:38:16
eooe hanaj tsaddaggvi nowshnud we horongiig ni huraaj awaad yadarsan ard tvmend taraagaache toog ni ch unshij chadahgvi tiim ih horongo ium bish v eswel bvh horongotei ni tsug olnii nvden deer shataagaachee bvr zewvv hvrchihlee eooe
Зочин [150.129.140.120] 2020-02-07 07:33:05
Хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл зэрэг хоорондоо ялгаатай байдаг болохоор сонгож оногдуулах байлгүй дээ.
Ган [126.211.126.18] 2020-02-07 07:01:58
Энэ 2-ын бүх хөрөнгийг хуу хурааж авах хэрэгтэй. Ямар ичдэггүй ханаж цадахаа мэддэггүй шуламын туламнууд вэээ. Хахаж үхээсэй
Зочин [150.129.140.120] 2020-02-07 07:34:19
Гэмт хэрэг үйлдэж олсныг л хураана гэхээс юу гэж хаа хамаагүй эд хөрөнгийг нь хурааж байдаг юм. Тэнэг пизка.
zochin [103.212.116.165] 2020-02-07 06:40:53
horongiin ulsiin orlogo bolgood tsaazal
Зочин [64.119.20.120] 2020-02-07 05:43:14
Раднаасэддэх аргаар хэрэг хэрэгсэхгүй болсон биз дээ Одоо яах вэ дээ.ийм л төртэй улс орон юм чинь.өөр төсвийн мөнгө цавчиж идэж байгаа.төсвийн мөнгө ЖДҮдэж байгаа олон дээд дунд дарга,сайд нар байгаа яалтайч билээ.одоо энэ сонгуулиар лшинэ залуучууд сонгомоор байна даа
Zochin [202.126.88.153] 2020-02-07 04:55:40
Aayaad ogson mongo geed dans baisan gee bizdee aayaa n Radnaased angiihan mheg darga bsan odoo gishuun
Зочин [182.160.0.151] 2020-02-07 04:38:52
Жижиг авилгачид нь хэдэн тэрбумаар нь авилга авч улсад орох ёстой орлогыг бууруулж байхад том авилгачид нь хэдэн зуун тэрбумаар нь авилга авч улс эх орныг ирээдүйд элгээр нь хэвтүүлэх хэмжээний хохирол учруулж байна.Баяр, Баярцогт мэтийн том луйварчдын хэргийг хэзээ шийдэх вэ???
Зочин [202.9.40.190] 2020-02-07 04:28:04
Бодвол тэр их мөнгиыг нь хураасан биз дээ.
Зочин [202.179.31.70] 2020-02-07 04:23:42
Ийм Авлигачид Шүүх,Прокурор,Цагдаа,Эмнэлэг,МХГ,ГЕГазар,УБГазар гээд хаа сайгүйл байна шүү дээ.Үнэхээр нөгөө муулаад байд Африкаас долоон дор юм болж байна.Наадуулынхаа мөнгийг улсын орлого болгож хөрөнгийг битүүмжлээд шоронд хорьж байж л Авлигатай тэмцэнэ Авлига авагчдад сэрэмж болох байх.Эс тэгвээс наадах чинь нэг хэсэгтээл зогсохгүй байх.Хамгийн гол нь түүний цаана Улсад татвараар орох орлого орохгүй,иргэдэд хямдаар ирэх бараа үнэ орох гм хор хохиролтой олон үр дагавар түүний цаана байгаа шүү дээ.
Зочин [202.21.107.115] 2020-02-07 04:06:05
Улс төрийн нам нэртэй төрийн албаар тоглодог луйварчдаасаа Монголчууд санаа нэгтэйгээр салахгүй л юм бол дотоод гадаадад Монгол гэдэг нэр шалдаа уналаа. Африкийн хамгийн ядуу буурай орны удирдагч хүртэл Монгол улсыг маань муугийн жишээ болгон ярьдаг боллоо.Эрх баригчид бодвол бодхооо цаг тулцан юм биш үү...
ЗОЧИН [202.179.27.168] 2020-02-07 03:39:47
ДЭЭГҮҮРХ АЛБАН ТУШААЛТНУУД АВИЛГА АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ ЯРЬЧИХААД АЛГАА ТОСООД НАМЫН САНХҮҮЖИЛТ НЭХЭЭД БАЙДГАА БОЛЬ. ТАНИЛ ТАЛАА ОРУУЛДАГАА БОЛЬЧИХ. ШУДАРГА ЗАРМААР ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛУУЛБАЛ ИЙМ ЮМ ГАРАХГҮЙ.
харамсалтай [192.82.72.183] 2020-02-07 03:38:45
АВЛИГАЧ нартай тэмцэх нь бүү хэл АВЛИГА нэхдэг хуулийнхантай монгол улс хэдий болтол эвлэрэх юм вэ? Прокурор, шүүгч нар дотор АВЛИГА авдаггүй хүн олдох уу? ШҮҮГЧ нар АВЛИГА өгвөл бүх хэргийг хэрэг биш болгодог болоод удлаа. ИНГЭЭД тэвчээд байх ёстой юм уу? ТӨРийн 3 өндөрлөгт хийх ажил байна. ЯАГААД АВЛИГАЧИН прокурор, шүүгч, ЦЕГ ийн авлига нэхэгч нартай тэмцэл өрнүүлэхгүй баЙНА ВЭ???
zochin [66.181.186.60] 2020-02-07 02:48:30
198 saya bailgui dee
Зочин [66.181.189.244] 2020-02-07 02:38:04
За болиочдээ эсгий гэрт хүртэл амьдраад болоод бна өдөрт л хэдэн 10н мянган ногоон хусчаад ядуу бна гэж байвал наад толгой чинь өтсөн бна
Zochin [202.9.40.124] 2020-02-07 02:30:49
Раднаасэд нь энэ хэргээс, М. Энхболд нь 60 тэрбумаас, У. Хүрэлсүх нь ЖДҮ-гээс сугарч үлдэх МАН.
Зочин [103.212.119.204] 2020-02-07 02:19:16
Hun iim aimaar yaaj bayjdag bnaaaaaa odriin hooloo oloh gej ydaj bhad
бө [202.55.180.186] 2020-02-07 02:09:11
баярсайхны нууц амраг хэлтсийнх нв солонгоо зүгээр өнгөрөөд байгаа юмуу даа хилийн хяналт дээр бужигнуулж явсан нөхөр дөө
Зочин [202.9.40.23] 2020-02-07 03:19:34
Ямар аймаар амьтан бэ ёстой сорогч юмаа
ddd [103.9.90.130] 2020-02-07 02:18:34
Одоо байдаг юмуу?
Зочин [59.153.114.224] 2020-02-07 02:02:29
Бэлтэй хүмүүсийн хүүхдийн оройн зоог хоёр саяаас давсан байхад. Нам нь ( 1.98сая) иймхэнхэдэн бор юмыг тоохгүй байлгүйдээ.
Зочин [202.21.97.30] 2020-02-07 08:52:29
хандив бол дээд тал нь 3 сая ₮ өгөхөөс хэтэрч болдоггүй гэсэн дээ. бусдыг нь далд өгөө биз.
Zochin [202.179.24.218] 2020-02-07 03:08:09
1 terbum 980 saya bailgui
Зочин [202.55.188.40] 2020-02-07 02:16:52
198 сая байлгүй дээ
Зочин [59.153.114.224] 2020-02-07 01:58:58
эрх мэдэлтэй болох тусам бусад дарга нартайгаа адилхан амьдрах гэж зүтгэж байна шүү дээ. манай ерөнхийлөгч, монголоос 85 тонн алт хуссан хүн одоо их хуралд чимээгүйхэн сууж л байгаа шүү гэж хэлсэн .
Зочин [182.160.37.68] 2020-02-07 01:51:08
раднаасэддээ өгөө биз. хүрэлсүхээ наад раднаасэдээ зайлжуул. намынхаа нэрийг алж дууслаа.
Зочин [66.181.188.147] 2020-02-07 01:47:38
Тэрбумхан төгрөгтэй турж үхэх гэж яваа юм зайлуул эд
Даш [111.239.51.82] 2020-02-07 01:47:19
Раднаасэдийн сүлжээ бизнесс шүү дээ.Толгойг таслаж жараахайнуудыг жиргэ.
ZOCHIN [103.80.210.64] 2020-02-07 01:35:17
GUYAALTSAI AIMGIINHAN AIMAAR HUN MUUTAISHTEE ZAVHANII ZAVHAICHUUD BNA BAS HUN MUUTAI
Зочин [103.9.90.130] 2020-02-07 01:51:19
yaag unen govi altaihan yun uvsiinhan ternees dor amitad baidgiin
Зочин [192.82.72.107] 2020-02-07 01:31:32
ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БҮЛЭГ ГЭМТ ХЭРЭГ , АРД НЬ РАДНААСЭД БАЙГААД ӨӨРТӨӨ НАМДАА САНХҮҮЖИЛТ ОЛЖ АВДАГ БАЙСАН .
ЗОЧИН [103.57.94.215] 2020-02-07 01:23:23
ХЯТАДАД БОЛ ХАХУУЛЛЬД АВСАН МӨНГӨ, ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАРЫГ НЬ 15-20 ЖИЛ ШОРОНД ХОРИГДОХ ЯЛ АВАХ БАЙЖ, АВСАН ХАХУУЛИЙГ НЬ БОДОХОД МАНАЙД ЭДНУУСЫН ИХЭНХ НЬ 2-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛЭХ ХҮМҮҮС БАЙНА, АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭДНУУСЫГ ТОРГООД ШИЙТГЭЭГҮЙ ШАХАМ ҮЛДЭЭСЭН БАЙНА, ХАРИН УДШ ЭНЭ ТОХИРСОН ЯЛЫГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ,
иргэн [202.70.34.70] 2020-02-07 00:54:52
Раднаасэдийг барих гээд л наагуур нь энэ мэтээр тоглоод байна аа даа, Говь-Алтайнхан хүн муутай гэж үнэн шүү. А+А
Авилгачид сөнөтүгэй, өгөгчид нь далдартугай [192.82.76.217] 2020-02-07 00:36:28
Гааль дээр байгаа байцаагч, МХЕГ ын байцаагч нар бол бүр сурцын бна лээ. Хөгийн авилгач зан нь ингэж баригдаж нийтэд зарласан ч тоодоггүй юм билээ. Харин ч бүр шунадаг. Авдаг нь ч пээдийгээд бэлэн, шүлсээ үсчүүлээд байж байдаг юм бна, өгдөг нь ч долигоноод бөгсийг нь үнсээд байж байдагийг хэд хоногийн өмнө харлаа. Гутлаа, гутарлаа, үзэн ядлаа, хэлэх муу үг олдохгүй нь. Ийм новшийн байдалтай ирээдүйн нийгэмд амьдарна гэвэл энэ улсад амьдрах хүсэл унтрах шиг.
Бат [66.181.176.128] 2020-02-07 00:27:50
Юу гэх бэ дээийм юмыг хараад гөлийгөөд хивж буй үхэр монголчуучуудын хохь нь гэхээс
Зочин [66.181.185.84] 2020-02-07 00:24:37
Удам судрыг нь сайн судалж , олон тумэнд сэрэмжлуулэх хэрэгтэй !! Ийм хумуусийн УР ХОЙЧ л нугэл хэлэнц - лай ланчигийг нь уурдэг юм даа , ээ буу узэгдд !!! Тэр Тэмуужин , Раднаасэд нарын гар - хол буюу аалзны тор байгааг монголын ард тумэн сэрэмжлэ тугэй !!!
Зочин [192.82.75.220] 2020-02-07 00:20:12
Гол эзэн Раднаасэд яагаад чимээгүй байна .Монголд тогтсон жишиг юм уу даа
irgen [139.5.219.224] 2020-02-07 00:18:22
Muuhai avilgachid toriin ner barij suuchihaad avilga ogsond ni davuu erh olgood avilga ogooguig ni hyasaj boogood dampuuruuldag sh dee. Manai zarim shunaltai nohduud huuli busaar davuu baidal olj avahiin tuld ooroo guij avilga ogoh ni ch baidag.Avilgachdad mash hund yal onooj baih heregtei..
Зочин [202.21.107.115] 2020-02-07 00:15:37
Авилгатай холбоотой гэмт үйлдэлд оногдуулах ялыг чангаруулахгүй бол Монгол улс эдийн засаг,ёс суртахууны хувьд бүрэн сүйрнэ шүү.
Zochin [202.126.89.168] 2020-02-07 00:11:58
Ёстой что ч гэхэв дээ л болж бна даа
pkxny [202.179.24.224] 2020-02-06 23:56:51
үр хүүхдүүдийг нь хүртэл ийм эцэг эхтэйг нь анги сургуулиар нь мэдэх хэргтэй. ичдэггүй тэд үр хүүхдийнхээ өмнө ямар их нүгэлтэй болохоо анзаараг.
ЗОРЧИГЧ [220.195.67.75] 2020-02-07 03:12:27
ТӨМӨР ЗАМ БОЛИОЧЭЭ !!!!!!! ӨВЧНӨӨР ДАЛИМДУУЛЖ ЗАМЫН -ҮҮД --УБ ЧИГЛЭЛД КУПЕ 90,000 ПЛАЦКАРТ З0,000 ХҮРЛЭЭ !!!!!