Интерполоор хайгдаж буй гэх тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн 15 сая ам.долларын зээлийн хэрэг

Л.Батцэнгэл / Хууль

Монгол Улсын тод манлай уяач, “Алтайн Констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Хадбаасангийн Бат-Эрдэнийг интерполоор хайж эхэлсэн талаарх мэдээлэл тарж эхэллээ. Жирийн жолоочоос барилгын том компанийн захирал болтлоо өссөн “Алтай констракшн”-ийн захирал Бат-Эрдэнийгхүмүүс сайн бизнесмэн гэхээсээ илүү сүйхээтэй эр гэлцдэг. Эрх мэдэлтнүүдийн эвийг олохдоо гаршсан гэгддэг Бат-Эрдэнэ захирал гадаад дотоодын сургууль төгсөж, толгойгоо цэнэглэсэн хүмүүсээс ч илүү мөнгө олж өсгөх нарийн аргыг эзэмшиж, хотын төвийн А зэрэглэлд багтдаг газруудад олон давхар шилэн байшин сүндэрлүүлсэн нэгэн. Түүнийг ганзагын наймаанаас илүүтэй газрын наймаагаар хөлжсөн гэх юм билээ. Түүний хувь эзэмшдэг “Монгол драй милк” компани Монгол Улсад хуурай сүү импортлох, бүтээгдэхүүн экспортлох зорилгоор Хөгжлийн банкнаас 15 сая ам.долларын зээл авсан байдаг. “Монгол драй милк” компанийн дийлэнх хувийг Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Тэрээр анх зээл авахдаа төрсөн ах Х.Батбаасангийнхаа нэр дээр уг компанийн бүх хувьцааг шилжүүлсэн байна. Тэрчлэн Э.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр дээр дахин бүх хувьцаагаа шилжүүлжээ. Хэдийгээр “Монгол драй милк” компанийн бүх хувьцаа Э.Эрдэнэбилэгийн нэр дээр шилжсэн ч Хөгжлийн банканд барьцаалсан хөрөнгө нь “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийнх байдаг аж.47 тэрбум төгрөгтэй холбогдох эл ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх тайлбар, мэдүүлгийг Х.Бат-Эрдэнээс авах шаардлагатай болсон тул ийнхүү хуулийн байгууллага интерполд хандсан байна. Дээрх зээлийг авахад “Алтайн Констракшн” ХХК-ийн хөрөнгийг барьцаалан зээл авсан ч, уг барьцаа нь авсан зээлийнхээ 10 хувьд хүрдэггүй тул “Монгол драй милк”-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

Хадбаасангийн Бат-Эрдэнийн хувьд хотын унаган хүүхэд ч аав, ээжийнхээ уугуул нутаг Говь-Алтайн Шарга сумаар овоглох дуртай нэгэн. Түүний ээж Монгол Улсын гавьяат тамирчин, морин спортын анхны эмэгтэй тамирчин Т.Цэрмаа. Аав нь ачааны жолооч байсан хүн. Х.Бат-Эрдэнийн тухай ээж нь “Бага байхдаа их л хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Бусдаас ялгарч онц сурахгүй, сахилгагүй, хичээлээ сайн хийдэггүй чихнээс хонх уядаг хүүхэд байсан. Харин ахлах сургуульд ороод их даруу төлөв болсон. Манай Х.Бат-Эрдэнэ аав шигээ аливаа зүйлд маш тууштай, зорьсон зорилготой хүүхэд байсан. Мөн хичээл хийдэггүй мөртлөө ой тогтоолт сайтай. Бусдыгаа бодох юм бол илүү хөдөлгөөнтэй, юманд өртөхдөө амархан хүүхэд байсан” гэж сайнтай саартай нь өгүүлсэн удаатай.

image

Оргон зайлсан гэх Х.Бат-Эрдэнийн тухайд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй нэр холбогддог. Нэр бүхий улстөрч­дийн ивээлд байдаг компаниуд зээлээ эргүүлэн төлөхгүй байгаагаас тус б анкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн гэдэг юм билээ. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар таван дэд ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу Хөгжлийн банканд шалгалт хийсэн байдаг. Хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлсэн. Хоёр ч компанийг авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн юм билээ. Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авчихаад эргүүлэн төлөхгүй байгаа, ноцтой зөрчилтэй есөн компанийн нэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд ил болгосон. Түүнд “Монгол драй милк” ХХК орсон. “Монгол драй милк” ХХК нь 2016 оны наймдугаар сарын 12-нд үүсэн байгуулагдаж, Улсын ерөнхий бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, тамга тэмдгээ авчээ. Дээрх компанийг “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Цоодолын Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд нар 70, 20, 10 хувь тус тус эзэмшиж байсан ажээ. Хөгжлийн банкнаас зээл авахаас хэдэн сарын өмнө буюу 2017 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Х.Бат-Эрдэнийн төрсөн ах Х.Батбаасангийн нэр дээр дээрх компанийн хувьцааг 100 хувь шилжүүлсэн байдаг. Х.Батбаасан “Монгол драй милк” ХХК-ийг өөрийн нэр дээр хэдхэн хонуулаад, 1989 онд төрсөн Энхболдын Эрдэнэбилэг гэх залуугийн нэр дээр 100 хувь шилжүүлэн өгчээ. Үүний дараа тус компани нь хуурай сүүний үйлдвэрийг 60 суманд байгуулна. 60 цех барьж, малчдаас сүү худалдаж авч, япон технологиор боловсруулж, хуурай аргаар хатаасан сүү гаргаж авна гэх төслийг Хөгжлийн банкинд танилцуулжээ. “Монгол драй милк” ХХК нийт 29.2 сая хүртэлх ам.долларыг жилийн 9.75 хувийн хүүтэй, зургаан жилийн хугацаатайгаар зээл авах хүсэлтээ Хөгжлийн банкинд өгчээ.Хөгжлийн банкныхан хүсэлтийг нь гэрлийн хурдаар шийдэж, 15 сая ам.долларыг 2023 онд барагдуулж дуусахаар зээл олгох шийдвэр гаргасан байдаг.“Монгол драй милк” ХХК “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ болон түүний ах Х.Батбаасан нартай шууд бусаар холбоотой болох нь тодорхой байдаг. Х.Бат-Эрдэнэ Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хамгийн их эрх дархтэй бизнесмэн байсныг олон хүн хэлдэг. Тиймдээ ч олон асуудалд гар дүрж, түүнийг нь Засгийн газар, салбарын сайдууд дэмжиж байсан гэх мэдээлэл бий. Х.Бат-Эрдэнэ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай дотнын найз гэгддэг. Тэд олон жил бизнесийн салбарт нөхөрлөж байгаа юм. Ж.Эрдэнэбат төрсөн дүүгийнхээ нэр дээр бүртгэлтэй Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байх орд газраа Х.Бат-Эрдэнэ найздаа маш хямд үнээр өгч байсан гэх мэдээлэл ч байдаг.“Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нартай маш ойр харилцаатай гэдэг. Тиймдээ ч МАН УИХ-ын сонгууль ялалт байгуулсан цаг мөчид Х.Бат-Эрдэнэ эрх дарх эдэлдэг гэсэн яриа гарсан.Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Т.Бадамжунай нарын нөмөр нөөлөг, дэмжлэг “Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлөөгүй гэх газаргүй. Үүнээс гадна дээрх компанийг тухайн үед ХХААХҮ-ийн сайд болон төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нар ихээхэн дэмжиж 2017 оны дөрөвдүгээр сарын 10, 14-ний өдрүүдэд Хөгжлийн банк руу албан тоот бичиг илгээсэн байдаг. Албан тоотдоо “Монгол драй милк” ХХК-ийн төслийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд “Хөгжлийн банкнаас төслийг нь дэмжиж зээл олгох”-ыг хүссэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкныханд хөндлөнгөөс салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар илтэд нөлөөлөхийг оролдсон байгаа юм.Ингэж л хуурай сүүний 60 цех барих төсөл боловсруулсан дээрх компани Хөгжлийн банкнаас зээл авсан түүхтэй ажээ.

“Монгол драй милк” ХХК-ийг Хөгжлийн банкнаас зээл авсан нь буруу биш ч авсан зээлээ эргүүлэн төлөхгүй луу унжсанаас бусад компани зээл авч, бизнесээ өргөжүүлэхэд саад болж, улсын хөгжлийг хойш татаж, хорлож байгаад гол учир байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Хөгжлийн банкинд шалгалт явуулахад “Монгол драй милк” ХХК бусад арилжааны банкинд чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан нь илэрчээ. Мөн Засгийн газар, Монголбанк, Төрийн шалгалтын тухай олон хууль журмыг зөрчиж, авсан зээлийнхээ хүүг төлөхгүй олон сар, жил өнгөрсөн байж. Үүнд нь Хөгжлийн банкнаас тодорхой арга хэмжээ авалгүй хаацайлж, толгойг нь илж эрхлүүлсэн нь илэрчээ. Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хувьд ганцхан хуурай сүүний цех байгуулна гэж хувь хувьсгалынхныг хулхидсан юм биш. Түүний овоглодог “Алтай Констракшн” ХХК-ийг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс олон ажилчин нь эрүүл мэндээрээ хохирсон гэх олон яриа байдаг. Мөн 2007 онд “Хадгаламж “банкнаас дутсан 14 тэрбум төгрөгийн хэрэг мандах үеэр Солонгосын казинод тоглосон МАН-ынхан голдуу 14 хүний баримт БНСУ-ын хуулийн байгууллагаас манай хууль хяналтынханд ирэхэд дунд нь Т.Бадамжунай, “Алтай констракшн”-ын Х.Бат-Эрдэнэ нарын нэр гарч ирсэн байдаг. Тухайлбал, Т.Бадамжунай 2004 оны арваннэгдүгээр сарын 17-ноос 2007 оны хоёрдугаар сарын 12-ны хооронд 97 470 933, 2005 оны зургадугаар сарын 1-нээс 2007 оны хоёрдугаар сарын 15-ны хооронд 1 379 231 836 воноор тоглосон гэсэн мэдээлэл байдаг юм.


Сэтгэгдэл

ЗОЧИН [124.158.95.14] 2020-02-21 02:23:43

ЭНЭ БАТ-ЭРДЭНЭ ЧИНЬ ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАРАГ БҮХ ЮМ НЬ АЛТ БОЛЧИХСОН ЗУРГУУДАА НЭГ ХЭСЭГ СРШИАЛД ОРУУЛААД ХЭЛ АМ БОЛООД БАЙСАН Ш ТЭЭ, ТЭР ИХ ДААГДАШГҮЙ АЛТАА НААД ТОЛГОЙ, ХҮЗҮҮ, ГАРНААСАА САЛГААД ӨРӨӨ ДАРМААР ЮМ ДАА. АВСАНДАА ТЭР ИХ АЛТЫГ ЧИРЖ ОРОХ ГЭЖ БАЙГАА БИШ???АЛТ ХҮНДЭДЭГ ЮМ ШҮҮ??? БАТ-ЭРДЭНЭЭ, ТА НАР ШИГ ИЙМ ШУНАЛЫН ТУЛАМ ХҮМҮҮС АЛТАНДАА ДАРАГДАЖ ҮХЭНЭ Ш ТЭЭ, НАС ЧИНЬ БОГИНОСОН, ТЭГЭХЭЭР НААД АЛТНААСАА ХӨНГӨЛӨӨД ЗАРААД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨЧ ГЭЖ ХЭЛЭХ БАЙНА.

зочин [108.185.113.240] 2020-02-20 19:21:36

Америкт Лос анжелес хотод Төгсцогтын тоглолтыг зурагтаар үзээд зугаалаад явж бна лээ. Монгол хоолны газар хоол идээд зөөгч охинд 100 доллар гарын мөнгө гэж өгөөд баярхаад гарсан ш дээ бид бүр гайхаж хоцорсон

Зочин [103.10.21.25] 2020-02-19 10:10:41

Ирээд их хуралд өрсөлдөж ялаад их хурлын гишүүн болох шинжийн эр байна. Морь маль уядаг, мөнгө хөрөнгөтэй, хүний хулхин дээр цэцэг ургуулж чаддаг... гээд хөдөөгийн тойргоос гарч ирэх есөн шид нь бүрдчихэж.

Зочин [64.119.21.212] 2020-02-19 04:58:00

М.Энхболдын мөнгийг угаадаг нөхөр

Иргэн [66.181.169.162] 2020-02-19 04:38:44

Хөгжлийн банк гэж балай газрыг татан буулгаад арилжааны банкуудаар зээл олгомоор юм аа баахан шаардлага хангахгүй нөхдүүд бараг барьцаа хөрөнгөгүй худлаа намын нэрээр улсын бонд болон гаднаас авсан зээлүүдийг ямар ч барьцаагүй танил талаараа баахан тараацан

Зочин [66.181.184.102] 2020-02-19 03:31:14

ИЙМ ХУЛГАЙЧУУДААС УЛААНБААТАРТ АМЬДРАХ ОРЧИН ҮГҮЙ БОЛЖ 1.5 САЯ ХҮН ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРСОНЫ ХАРИУГ АВАХ ЁСТОЙ

Зочин [66.165.239.58] 2020-02-19 01:11:31

Bat-Erdene buteesen bas idsen togolson

Зочин [66.165.239.58] 2020-02-19 01:10:36

badamjunai gej mongoliin hurunguur togolj suuh huvitai tursun hun um biz dee

Munkh [202.9.40.46] 2020-02-19 08:57:11

End khulgaich bars ireechee

hedh3en hulgaich [71.194.255.133] 2020-02-18 18:41:50

Hedhen hulgaichiinhaa ochriig olchij chadahgui archaagui tor zasag baih yum daa. Chirch avchiraad l yumaa avaach dee.

ЗОЧИН [103.229.120.234] 2020-02-18 14:59:31

ШОРОНД ХИЙЖ ШОНД ДҮҮЖИЛ.УГААСАА ДЭЭГҮҮР ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙЛЖ БИЕ БИЕНЭЭ УЛСЫН ӨМЧ ХӨРӨНГӨӨР ЗУЛГУЙДАЖ АВИЛАГДАЖ ДАРААНЬ ХАМГААЛЖ ЭХ ОРНЫ ӨМЧ ХӨРӨНГӨӨР ХӨРӨНГӨЖИЖ ДУРААРАА ДУРИГАЖ БАЙДГИЙН ТОД ЖИШЭЭ.ҮХСЭН ХАТСАНЫХ НЬ МАНЛАЙ УЯАЧ ЭННИЙ МОРЬ УЯДАГ ГЭЖ АЦ НЬ БАЙДГИЙН ЛУЙВАРДСАН МӨНГӨӨ ЦАЦАЖ УЯАЧ ХӨЛСЛӨДӨГ ЮМ БАЙГАА БИЗ.ТЭГЭЭДЧ ИЙМ НӨХДҮҮДИЙГ ЯАГААД БАРЬЖ ХОРИЖ ӨР ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨЛҮҮЛДЭГГҮЙ ЮМ БЭЭ БҮҮ ДАВРААГААЧЭЭ ЯАЖ Ч ЧАДДАГГҮЙ ЮМУУ ХААШАА ЮМ БЭЭ,ГЭСГЭЭЛЭЭ ХҮРТВЭЛ ТААРНА.

Иргэн [64.119.26.141] 2020-02-18 13:16:05

Хөгжлийн банк гэдэг хэрэггүй байгууллага байна. Хувааж идэх банк байжээ. Манай УИХ ийм л юм хийнэ.

Зочин [103.57.94.77] 2020-02-18 12:28:37

buzartai ymaa

Зочин [66.181.179.207] 2020-02-18 11:41:29

Боловсролгүй гарууд хэзээч бизнёс хийж чадахгүйээ зүгээр залилангийн гар ш дээ..шоронд хийж шонд нь дүүжил их том бсан юмаа лалар !!!!!!!

Зочин [202.9.46.89] 2020-02-18 11:03:36

shorond hii avilgachdiig

Зочин [150.129.143.199] 2020-02-18 10:52:46

Банкныхан энэ хэрэгтэй шууд холбоотой . Бид нарыг болохоор 10 саяын зээл авах гэхээр 40 өөс 50 саяын барьцаа хөрөнгө нэхээд байдаг биз дээ

zochin [66.181.180.51] 2020-02-18 11:34:53

Tuluhgui baigaa bol hurungiig ny huraaj ab.

Зочин [202.179.24.171] 2020-02-18 10:09:41

hii surjigenej bichihees tsaashgui

Zorig [202.9.40.9] 2020-02-18 10:02:47

Ene hvn Eko iin Davaanyamiin jolooch bsan.M.Enkhboldiig hotiin darga bhad bas Badamjumai nariin tsvnh barigch bugs doloog ch ni bsan gar hul ni. Hotiin gazraar bayajij huljij suuria tavitsgaasan.

Цагдаа хаана байгаагий нь мэдэж л байгаа ш дээ. [202.131.225.53] 2020-02-18 09:59:04

Зээлийн 10-хан хувьтай тэнцэх барьцаагаар ийм их зээл авчихдаг, үүнд нь банкны удирдлага тусалсан байх ёстой. Тэрнээс биш мань мэт нь зээл авах байсан бол зээлтэй тэнцэх буюу түүнээс давсан барьцааны хөрөнгө шаарддаг биздээ? Нөгөөтэйгүүр энэ баагий одоо тэгээд АНУ, Герман, Францын алинд нь байгаа юм бэ? Монголын цагдаа нь үүнийг нэг их мэдэхгүй царайлаад байж гэнэ.

Зочин [122.201.19.99] 2020-02-18 09:53:05

Хүрэлсүхийн сэлмэ мохжээ хөөрхий Ардын намын гишүүд хулнай хийнэ авлигал авна хүчин хийнэ намын томоохон ивээн тэтгэгч нар нь луйварын аргаар баяжсан гээл их л асуудал болж байна даа хөөрхий АТГ сайн шалгаж байна даанч шүүх АВЛИГАЛД идэгдсэн учраас суллаал явуулна

Зочин [202.55.188.35] 2020-02-18 09:49:57

Нутгийн нэр гутаах нэг хүү бна даа. Уг нь өвөө аав нь шаргын хүн л дээ. Энэ хүн тэр сайхан говийн буянаар нэр алдарт хүрч олз омогтой явсан одоо ингэж бузарлаж хэрэггүй дээ. Өөрөө ирээд асуудлаа шийдэх хэрэгтэй. Хантайшир гэж бөхийн сайхан дэвжээ байсан энэ хүн тэргүүн нь болоод бүр таг боллоо. Чадахгүй бол чаддаг хүнд өгөөд яв эсвэл алтайн бөхчүүд хуралдаад тэргүүнээ сонгох хэрэгтэй. Нөгөө бөхийн хөгжил ярьдаг Чинбат, Хүрэлбаатар нар одоо дуугарах хэрэгтэй. Шилдэг дэвжээ хийморьтой эрсийн манлай нь явсан алтайн бөхчүүд хохирох ёсгүй дээ

zochin [192.82.65.29] 2020-02-18 09:14:39

Авилгын хэргийг цаазын ялтай болгоод бүх хөрөнгийг нь хураа гэж байгаа иргэнийг дэмжиж бна. Тэгвэл энэ хэзээ үхэхээ мэдэхгүй иддэг хүмүүст хазаар болох боловуу. Өөрсөндөө таарсан хууль гаргаад гэмт хэрэг хийдэг хүмүүсийг хазаарлахгүй бол эх орныг дампуурах ирмэгт ирчихээд байгааг ерөнхийлөгч, ерөнхий сайд 2 мэдэж байгаа болов уу..

баавгай [202.5.206.149] 2020-02-18 09:11:10

Говь-Алтайн дарга удирдлагыг хэн байхыг тодорхойлдог хүн гэсэн шүү

Зочин [202.55.188.35] 2020-02-18 09:41:46

Гахай Сэлэмийгзасаг даргаар,Ганзоригийг хурлын даргаар тавиад тэр 2 нь явсан даа

Зочин [103.10.23.200] 2020-02-18 09:09:25

Uls turch hutgaldsan buzar herguud yer shiidegdene gj baihgui. Ed nariig undseer ni solij tom tom shuuh hiraluud aisui. Uls hugjihgui bgaa, huuhed hugshchuud uhej bgaa, yaduu baigaa shaltgaan zuvhen uls turchid.

монгол [182.160.38.248] 2020-02-18 08:57:59

тэгээд яах юм бэ яач ч чадахгүй байж...

Зочин [202.126.89.195] 2020-02-18 06:47:35

Манангийн хулгай луйвар илэрсээр байна. Цаашид ч олон хулгай луйвар гарна. Эхнээс хуулийн дагуу арга хэмжээ аваад эхэлбэл үр дүн хжрдан гарна даа. Уг нь үндсэн төлбөрөө хийх хугацаа арай болоогүй юм байна. Гэхдээ хуурай сүүний цех тэр аймагт баригдаад ингэ ажиллаж байна гэж дуулаагүй юм байна. Барьцаанд тавьсан хөрөнгийг нь битүүмжлэх хэрэгтэй. Тэр Хлтай констрагшний үйл ажиллагаа зогсоно. Энэ үед ирж л таараа. Энэ банк өөрөө маш бага барьцаатайгаар мөнгөө өгсөн нь эхнээсээ хуйвалдаан байсан байна. Тэр зээл олгосон хүмүүсийг нь хуулийн байгууллага шалгах хэрэгтэй шүү дээ. Нийл хулгай нэг ёсондоо дээрэм хийсэн байна

Зочин [43.228.131.110] 2020-02-18 06:19:28

МАНгаруудын мөнгө угаах хамгийн шалгарсан аргыг хэрэгжүүлсэн этгээд. М. Энхболдын жолооч байсан М. Энхболд бусдаар хийлгээд ард нь нуугдаж үлддэг заваан новш л доо. М. Энхболд жолооч Батэрдэнэ улаан хацарт Батбаяр нараар дамжуулж УБ ын бүх газрыг зарсан. тэр заосан газарт нь барилга барьж мөнгөө босгодог этгээд нь энэ Батэрдэнэ.

Zochin [202.126.89.7] 2020-02-18 05:37:50

Novshin gar bnshde ene muu odoo

Зочин [66.181.187.226] 2020-02-18 05:35:40

Ene junai gegch yachihsan dev be.buhii l bolj butehgui buhend orootsoldchihson bh yum

zochin [192.82.67.21] 2020-02-18 04:34:32

Ene xergiin xamgiin gol ni zeel avaad tolooguidee bish zeel avaxdaa ulsyg toorolduulj xulxidaj avsanaa baigaa yumaa

Зочин [210.61.207.40] 2020-02-18 04:34:06

bankniihan zeeliin 15-20huviig oorsdoo avdag

Зочин [64.119.27.142] 2020-02-18 04:32:48

Haana hulgai luivar huchin gemt hereg garna ter bolgond ulsturchid gishuud hoobogtsin yavhima ulsturchidtei orootsoldson shiitgeliig bur l changalahgui bol hudlaa yum Bnoo engiin ard irged bol 99 huvi ni huulia yagshtal barimtalj anidardag yum shd

Зочин [64.119.27.6] 2020-02-18 03:20:52

бууны нохойг байранд нь тавиад амыг нь асуугаад эзнээс нь юмаа олж ав ард түмээн.

Зочин [202.179.27.219] 2020-02-18 03:09:05

Хэцүү ангид тоглодог жүжигчин А.Ганчимэг нууц амраг нь шүү. Бат-Эрдэний охиныг гаргасан. Хаана орогнож нуугдаж байгааг нь тэр хүүхэн л сайн мэднэ дээ.

Зочин [150.129.141.242] 2020-02-18 04:56:39

Яаралтай эрэн сурвалжилж Улс мөнгөө олж авахыг шаардаж б.на. Бид бүгдийн ингэж хэцүү амьдарч байгаа нь энэ луйварчингуудаас л болж б.на

зочин [103.229.120.204] 2020-02-18 03:02:11

Тэгээд тэр сүүний цехүүдээ байгуулсан юмуу? Тодорхой юм бичээч. Цехүүдээ байгуулаад ажиллаж байгаа ол болж л байна.Яваандаа өрөө төлөх биз. Харин өөр зориулалтаар хэрэглэсэн бол ч гэмт хэрэг болно доо.

Зочин [103.206.195.52] 2020-02-18 02:51:29

Энэ бол Бадамжунайн компани. Сайхан луйварчид. МАН-ын дүр төрх.

Зочин [64.53.234.130] 2020-02-20 17:41:43

tiim shuu tiim

Зочин [180.190.171.248] 2020-02-18 03:20:32

Bitgii huts troll guai, yumaa medej yari

иргэн ААН банкнаас зээл авах нь гэмт хэрэг биш биздээ?? Төлж чадахгүй бол шүүх л шийддэг юм шүү !!! [202.126.88.41] 2020-02-18 02:48:40

Зочин

Zochin [64.119.19.15] 2020-02-18 02:37:57

Манайд ийм л хогийн юмнууд баяжаад ард тумний монгийг хулгай хийж байгаа шуу дээ энэ хууль хяналтын хумуус яадаг байна вэ хурдан шалгаад арга хэмжээ авамаар байна шуу дээ арай л байна шуу

Зочин [103.14.38.10] 2020-02-18 02:35:28

Ene chini harin bizness hiij baigaa jiriin irgen shu Yamar ulsiin mungu luivardsan bish. zeel avlaa ch har tolgoigooroo l hariytsana Uugeeree avilgachdaas yalgaatai baihoo

Зочин [66.181.176.98] 2020-02-18 02:30:44

Зээлтйн хугауаа дуусаагүй юм байна хөрөнгө ихтэй асуудалгүй төлөх баылгүй

Зочин [66.181.190.88] 2020-02-18 02:40:27

Bitgiia shaa atsaa ooroo bicheed suuj baina uu golog mine buh hurungiig chine huraana harjil bgaarai

Зочин [66.181.185.197] 2020-02-18 02:27:08

Монголд бгаа хамаатан садангийнхан болон бүх эд хөрөнгийг нь битүүмжлээч ээ. Наадуул чинь мөнгөтэй тансаг газар зугаалаад л яваа ш дээ. Албан болон дипломат паспортыг нь хүчингүй болгооч ээ.

Зочин [202.55.188.33] 2020-02-18 02:20:11

Энэ Бадамжунай гэж нэг бурхан шиг амитан байна аа. Бүх үеийн бүх сайчуудтай нэр холбогддог, айн. Сайн эрстэй гэх гэсэн юм.

Зочин [103.229.121.225] 2020-02-18 21:58:23

Тэгээд баригддаггүй юу. Нэг л өдөр тэгээд унана л даа Бадамжунай.

Зочин [192.82.71.40] 2020-02-18 02:19:44

Наадах чинь М. Энхболдын хошногний баастай цавийг маш сайн долоосон нохор доо. Тэгж байж л Энхболд ахынхаа дуу нь болмон этгээд угтрь Жнхболдтой нь хамт шалгах естой. Монголын тор Энхболдод ингэж барьцаалагдах нэг л том юм бна даа туунээс жнуунд эруу уусэхгуй байна гэж бу байхав хамгийн том гэм хэрэгтэн их хуралд заларч бна даа

МӨРДӨГЧ [103.240.241.110] 2020-02-18 02:19:41

САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ЗЭЭЛ АВАХУУЛААД ЭРДЭНЭТИЙН49%РУУ ХИЙЧИХЭЭД ХЭСЭГ ӨӨР ХҮНРҮҮ ЧИХЭЭД БИЧҮҮЛСЭН БОДИТ ҮНЭН Ш ТЭЭ

Зочин [103.229.121.225] 2020-02-18 21:59:23

Ёстой наадах чинь л үнэн байх шүү

Зочин [66.181.182.104] 2020-02-18 17:06:19

ter harin unen baih shuu. sahaliin egch taliigch duuchin erdenetsetsegiin ohintoi suusan. ter ohin ni ulaanbaatar bankiig sahalaas belgend avsan ntr geel bicheed baisan.

Зочин [66.249.82.172] 2020-02-18 02:13:45

Jinhene ezen ardah hun ni Mi ovogt shu de

Зочин [150.129.140.121] 2020-02-18 02:11:48

Монгол орныг хамгийн их цөлмөж банк дампууруулдаг хүмүүс бол МАН хан байдаг тэгээд л эднийг дахин дахин Төр барих Эрхийг cонгогчид л өгдөг, одоогийн ЕС хүртэл Хадгаламжийн банкнаас 14,5 тэрбум төг өөр тухайн үед 1$= 1280 төг тооцохд 11,0 сая $ oor Казино тоглоод улсад эргүүлж юу ч төлөөгүй тийм л хүмүүс .?

Зочин [202.126.89.133] 2020-02-18 02:24:01

Ихүүд нь банкаар нь дундууд нь салбараар нь жижигүүд нь тооцооны төв дампууруулдаг

Зочин [202.21.127.238] 2020-02-18 02:03:51

ИЛТ ХУДАЛ мэдээлэл байна. 2023 онд зээлээ төлж дуусах юм бол ХЭВИЙН л ЗЭЭЛ байна. Бизнесмэн хүн хаана боломж байна тэрийг нь ашигладаг нь зах зээлийн ХУУЛЬ ш дээ.

Зочин [202.131.228.20] 2020-02-18 09:58:42

Chi ednii hiisen huurai suug harsan uu. 60 sumaas heded n huurai suunii uildver barisan bilee. Uunees iluu ulsiig hohiroono gej baihgui shuu muu chtsaga min.

Зочин [66.249.82.170] 2020-02-18 02:00:08

Зүгээр л авилагын хэргийг цаазын ялтай болгоод бүх хөрөнгийг нь хураадаг болчих тэгвэл Монгол улс хөгжинэ тийм эх оронч манайд одоо үлдсэн үү ганц найдлага Н.Энхбаярт л байна даа

Nam bys irgen [103.212.117.233] 2020-02-18 01:52:49

Gishuun baisan gahai Baterdene bishuu.

зочин [139.5.219.228] 2020-02-18 01:52:07

МАНыхан ч улс орныг цөлмөх шиг л болох юмаа ард түмэн яагаад сонгоод бдаг юм болоо одоо л хуу зайлуулах хэрэгтэй

зочин [202.126.89.160] 2020-02-18 01:48:13

энэ луйварчин МАН-ын тэжээж өдий зэрэгт хүргэсэн луйварчин л байна ш дээ нам н ялангуут л ханцуй шамлан идэж болох ахиухан мөнгөтэй газар луу сайдтай н нийлээд л дайрсан байна ш дээ нэгэнт нөлөөлсөн сайд асныг н бариж авах хэрэгтэй ш дээ хөгшин надаас дор хуулийнхан гэж баймааргүй л юм .ингээд ард түмний мөнгө бараг л ганц хүний нэртэй ман-ы мафынхан цөлмөөд даший шог энэ мөнгө олдохгүй ээ манан-ынханг гаргахгүй бол цэгцэрч магадгүй яана даа ард түмэн мин намаар нүүрээ халхалсан хэдэн луйварчид эх орны мин идээд дууслаа эрэн сурвалжиж байна гэдэг н шоу шал худал хажууханд н зугаалж яваа гэдгийг мэдэж байгаа шүү энэ хуулийнхан

Зочин [202.126.89.233] 2020-02-18 01:37:27

Энэ нөхөр чинь ИНЕГ-ын дарга Бямбасүрэнг Ме.Энхболдод хэлж хууль бусаар тоиилуулсан нөхөр. Бямбасүрэн нисэхээс хулгайлсан мө.нгөө Бат-эрдэнэд өгдөг гэсэн. Бямбасүрэн бас гадаадад очиж Батэрдэнэтэй уулүдаг гэсэн. Томилуулсан мөнгөө өгөх гэж Ж.Эрдэнэбат 3-лаа хуваадаг гэнээ. Бямбасүрэнг шалгах хэрэгтэй.

Зочин [64.119.19.145] 2020-02-18 01:36:13

Хулгай хийх болгонд л заавал УИХ,гишүүн засгийн газрын гишүүн ,томчууд оролцсон байх юм.энэ хулгай хийдэгийг л болиулчихвал улс орон маань амархан хөгжих юм байна.Одоо энэ сонгуулиар энэ холбогдсон их гарын хулгайч нарыг сонгохгүй байхаа ард иргэд минь мэднэ биз дээ ЖДҮ гийн хэдэг хулгайч нар бас байгаа.

Zayaat [202.126.89.216] 2020-02-18 01:21:52

Shirond hii horongiin hyraa ylsiin orlogo bolgo hulgaich nart gishgeh gszar buu og. Shuuh shydarga ajillah hetegtei noloolold awtahgui.

Зочин [202.126.89.233] 2020-02-18 01:17:46

тэнэг

Зочин [202.21.109.84] 2020-02-18 00:45:14

Хулгайчууд гадагшаа гардаг болжээ

НУТГИЙН НЭР БУЗАРЛАСАН ЛУУВАРЧИНГ БУШУУХАН БАРЬЖ АВААД ШОРОНД ХИЙ [202.179.31.94] 2020-02-18 00:42:43

Зочин [202.126.88.227] 2020-02-18 00:39:08

Юм хийх гээд зээл хайж яваа олон хүмүүст энэ мөнгө очсон бол олон ажлын байр болсон байгаа даа.Хулгайч лалар банди нар ингэж улсаар тоглож бна даа. За яахав хөх тэнгэр гэсгээж , үйлийн үрээ эдлэх цаг ирнээ.

Зочин [66.181.185.84] 2020-02-18 00:36:19

Ж. Эрдэнэбат , Ж. Монхбат нарынх нь ХОМ дахь болон бусад бух хоронгийг нь " нударган баячуудын хорого хурааж байсан ( 1930- аад он ) туршлагаар комисс гаргаад л уг дуугуй хураачих ...

Зочин [59.153.114.162] 2020-02-18 00:34:19

ЖУ НОЁН Ч БУЖИГНУУЛЖ ЯВСАН ЭР ШҮҮ.ЦАСТ УУЛЫН ЦАГААН БАРС ЦАГАА БОЛОХООР ШОРГООЛЖИНД БАРИУЛНАА ГЭЖ.....ГОК-ЫН БАДАМСҮРЭН ГЭДЭГ НЭГ ХАМСААТАН НЬ ДАРГА ХИЙГЭЭД Л БАЙГАА НЬ ЮУ ҮГҮЙЛНЭ ВЭ

zochin [202.9.46.57] 2020-02-18 00:33:30

neg muu khulgaich shiv dee.

Zochin [192.82.68.184] 2020-02-18 00:15:51

Hugjliin banknii ersdliin gazar yahaaraa zeeliin 10 huvid ch hurehgui baritsaand zeel olgodog bilee sonin bna jiriin irgend ingej uguhuu ter ueiin ersdliin darga zeeliin ediin zasagchiig shalga hen deerees daramtalj uguulsniig heleed ugnu

Зочин [202.9.46.134] 2020-02-18 00:06:55

Өмхий монголчууд үхээсэй.

Иргэн [139.5.217.18] 2020-02-18 01:23:47

Хараах хүнээ хараахгүй юун олон тоон дээр бичдэг юм бэ.


75 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
75 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.