Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээл тэглэхтэй холбоотой болон Салхитын мөнгөний ордын асуудлаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Зургаан сая хүртэл төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсан. Банкны системийн зээлийн багцад тэтгэврийн зээл багагүй хувийг эзэлдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Монголбанк энэ асуудалд оролцож, хүндрэлтэй биш замаар шийдэх зохицуулалт хийж байгаа.

“Эрдэнэс Монгол” компаниас гаргах бондыг зээл болгохтой холбоотой тооцоо судалгааг хийж байгаа. Зургаан хувийн хүүтэй таван жилийн хугацаатай энэ бондын ашиг, алдагдлын зөрүү гарах бол яаж явах уу гэдгийг судалсан. Бонд гараад банкны бланс дээр байгаа тэтгэврийн зээлээр солигдохоор болж байна.

Монголбанкнаас тэтгэврийн зээлийг зогсоосон байсан. Хуульд зургаан сар хүртэл тэтгэврийн зээл олгоно гэж заасан. Цаашид тэтгэврийн зээлийг банкны нэг бүтээгдэхүүн байлгах уу, үгүй юу гэдэг дээр шийдвэр гаргах ёстой. Монголбанкны зүгээс зээл гэдгээр биш тэтгэврийн урьдчилгаа хэлбэрээр хүүгүй, шимтгэлтэй гурван сар хүртэл хугацаагаар олгож болно гэж үзэж байгаа.

"ХААН" банкны төлөөлөл: Нэгдүгээр сард суутган авсан байсан тэтгэврийн зээлийг тухайн сардаа багтаан тэтгэвэр авагчийн дансанд шилжүүлсэн. "Хаан" банк 540 орчим салбарт 2.4 сая хадгаламж эзэмшигчтэй. Манай банкны хувьд орон нутгийн бүх салбар нэгж болон нийслэлийн зарим салбар, нэгжээр дамжуулан нийт тэтгэвэр авагчийн 62 орчим хувьд нь тэтгэвэр олгодог.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг тэглэх ажил амжилттай хэрэгжиж байна. Энэ бол 418 мянган тэтгэвэр авагчтай холбоотой учир нүсэр ажил юм. Цагаан сарын өмнө энэ асуудлыг дуусгаж нэг тийш нь болгоно. Тэтгэврийн зээлийг тэглэх бонд гарсан. Цагаан сарын өмнө бүх ажил явагдана. Хоёрдугаар сард тэтгэврийн зээлийг суутгалгүй олгосон гэдэг нь зээлтэй иргэдийн зээл төлөгдсөн гэсэн үг.

16 хувийн хүүтэй зээл олгогддог байсныг зургаан хувийн хүүтэй бондоор солигдож байгаа учраас хүүгийн зөрүү гарч байгаа. Банкуудын хувьд энэ бол ашигтай зүйл биш. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аль аль талдаа алдагдалгүй санал дэвшүүлж байгаа арилжааны банкуудад талархаж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:50:32

EHEDxw http://pills2sale.com/ levitra nizagara

зочин [103.57.93.206] 2020-02-19 14:20:36

Их хурлын дарга мөнгө,татвар их ярих нь галаар наадахтай адил .хурлаа л ирц сайтай дэг журамтай,үр ашигтай хуралдуулах нь чухал шүү дээ

Зочин [202.70.34.89] 2020-02-19 07:06:40

шинээр зээл олгох барихыг нь хурдан шийдээсэй

Зочин [202.21.107.88] 2020-02-19 03:14:02

Тэтгэврийн хөгшчүүл баяртай байна лээ. Хорио цээр тогтож байгаа үед хоол хүнсээ базааж аваад төрийн сүлд эндээ залбираад сууж байна. Яахав хэдэн хөгшчүүл хоолтой болж жаахан ч гэсэн санаа нь тайвшрах. Өнгөрсөн он жилүүдэд хичнээн ч бонд өршөөл гаргаж дээгүүрээ хуслаа даа. Их зөв ядарсандаа нэмэр болсон арга хэмжээ байсан.

Ахмад настан [202.9.46.59] 2020-02-19 14:30:11

Тэр зээлтэй хүмүүсийн ихэнх нь энэ шийдвэрийг мэдэж 12 сард зээл авсан. Урд нь зээл авсан хүмүүс хэний төлөө авсан юм бэ. Тэд нарын хэн нь ч буяны байгууллагад хандив өгөөгүй. Өөрсдөө л хэргэлсэн. Тийм байхад яагаад тэтгэврийн зээлийг нь тэглэж харин зээл аваагүй бөр зүрхээрээ амвдарч байгааг нь басамжилж байгаа юм бэ. Зээлгүй хүмүүс 6 саяыг өг гээгүй. Ядахдаа тэр амлаад байгаа 1 сая төгрөгөө одоо өгчих л гэж саналаа хэлж байна. Ийм юм хийж байдаг төрийн тжргүүнтэй улс дэлхий дээр Монголоос өөр хаана ч байхгүй. Бас шударга ёс, үндсэн хууль энэ тэр яриад суугуу юмаа, чааваас УИХ-н гишүүд. Ха ха

Зочин [192.82.65.160] 2020-02-19 02:33:34

ХӨӨЕ ТЭГЛЭХ БИШ ЗА. 6 САЯ ТӨГРӨГИЙГ Л ТӨР ХАРИУЦАН ШИЙДВЭРЛЭЖ БАЙГАА ШҮҮ

АХ [103.9.90.98] 2020-02-19 01:07:02

ОДОО ЦАЛИНГИЙН БОЛОН ОЮУТНЫ ЗЭЭЛИЙГ ................. ЭНЭ БОЛ ТӨРӨӨС ӨГЧ БУЙ ХАЛАМЖИЙН МӨНГӨ БИШ. ИРГЭД ҮНДСЭН ХУУЛИЙН Д ЗААСАН БАЙГАЛИЙН БАЯЛАГААС ХУВЬ ХИШИГ ХҮРТЭХ ЭРХ НЬ ШҮҮ. САЛХИТЫН БОЛОН БУСАД ОРДООС ИРГЭД ХУВЬЦАА ЭЗЭМШИЖ ХУВЬ НОГДО АШИГ САР БҮР ХҮРТЭХ ЁСТОЙ

Зочин [202.126.88.156] 2020-02-18 18:10:18

6 сая төгрөг их мөнгө шүү дээ шал дэмий тэнцвэргүй хэсэгхэн хүмүүсийн өр дарж ямарч бодлоггүй санхүүгийн ямарч боловсролгүй гэдгээл баталсан ажил болсон

Ахмад настан [202.9.46.59] 2020-02-19 14:17:27

Тиймээ ёстой санхүүгийн ямарч мэдлэггүй, боловсролгүй, муйхар тэнэг амьтад гэдгээ харууллаа. Монгол хүн бүхэн байгалийн баялагыг тэгш хүртэх эрхтэй гэсэн заалтаа үндсэн хуулиас хасаад хаячих. Арын хаалгатай нь авна гэвэл үнэнд нийцэнэ. Занданшатар нэг их юм хийчихсэн хүн шиг зээлийн хүү тэглэж ахмад настнуудыг алаг үзсэн тэнэг шийдвэр гаргачаад үхсэндээ гайхуулаад байгаа юм бэ. Сонгогдоно гэж найдаж байгаа юм байх даа.

Зочин [103.26.194.187] 2020-02-18 16:26:17

Хадаглуулсан мөнгөө урьдчилаад авхад буруу юм алга тэтгэвэрийн санг төрийн баячууд төсөврүү оруулцан биздээ зарим нэг нь тэглүүлээд зарим нь яс горьдсон нохой шиг л горьдоод л байж байна юун.3 сар вэ 1ээс 2 жил байх хэрэгтэй

Иргэг [192.82.70.123] 2020-02-18 14:49:04

Хогийн коммунист Улс орноо хорлох ажилд ханцуй шамлан хамтран оржээ урвагчтай

Зочин [103.10.21.58] 2020-02-18 14:26:36

ТӨР ЗАСАГ ТӨРИЙН 3 ӨНДӨРЛӨГТ БАЯРЛАЖ БАЙГАА АХМАДУУДЫНХАА ӨМНӨӨС ИЛЭРХИЙЛЬЕ МАН н нэр хүнд унасан Гэхдээ одоогийн ЗГг ард олны дийлэнх дэмждэг МОНГОЛ ТӨР АЖИЛЛАЖ БАЙНА МОНГОЛ ТӨРӨӨ ДЭЭДЛЬЕ ХҮНДЛЬЕ

Иргэн [202.9.46.59] 2020-02-19 14:21:32

Энэ хүн зээл аваагүй байсан бол одоо яаж галзуурч байгаа бол доо. Зээл тэглүүлсэн ахмадуудыг хэн ч муулаагүй байна. Харин тэнэг шийдвэр гаргасан хүмүүсийг л хэлцгээж байна. Адилхан тэтгэьрээрээ амьдарч байж яасан хөгийн санаатай байдаг юм бэ. Хүн хөгширнөө гэж

n [59.153.85.111] 2020-02-18 14:11:51

6 saraar zeelee hurdan uguuchee

Зочин [103.10.21.58] 2020-02-18 14:07:52

Ахмадууд 2талцаагүй шүү Ихэнх ахмадууд төр засагтаа баярлаж байгаа судлаад үз л дээ Ваучер авах ахмадууд ч их баярлаж байна Санаатай хэсэг хүмүүс талцуэлаад ёайгаа Жирийн ахмадууд хэзээ ч төрийнхөө эсрэг дуугарахгүй тэд зөрүү 20000 ч бай хэд ч бай төрийн минь буян гэж залбирч хүртдэг Мөн ахмадуудын өмнөөс ээж аавынхаа өмнөөс төлөөлж сөрөг юм бичихгүй байвал ямар бэ Ихэнх нь ахмадуудын өмнөөс бичээд байна Зарим нь зээлээ хурдан авчир гээд нэхээд байна гэсэн шүү Ахмадууд маань гэр орондоо тайван байх бололцоогүй үр хүүхэд нь зовоодог хэцүү амьдралтай ахмадууд их байна Тэд маань тэглээ гээд юу ч дуугардаггүй...... тийм тэвчээртэй агуу хүмүүс шүү дээ АХМАДУУДАА ХАЙРЛАЯ БҮҮ ТАЛЦУУЛ

Зочин [66.181.187.183] 2020-02-18 16:08:19

Ваучер гэчихжээ хэзээч биелэлээ олохгүй хог шүү дээ тэр цаа чинь

ЗОЧИН [64.119.19.253] 2020-02-18 12:06:20

Одоо МАН-ыг солих цаг биш залуучуудаар сэлбэх нь зөв. Нэр дэвшигчдээ л зөд ёонголт хийх үгүй бол ....... гүйцээ

Түвдэнгийн Бор [150.129.143.98] 2020-02-18 11:36:12

Хүрэлсүх Занданшатар нарынхах тѳлѳѳ энхрий хайрт МАН хаа тѳлѳѳ хоёргүй сэтгэлээр зүтгэнэ МАН ялна

Зочин [59.153.112.234] 2020-02-18 11:34:27

Та нарын энэ солиотой попорсон үйлдэл улс орны эдийн засгийг сүйрүүлж байна. МАН ч яахав ялагдаад зайлаад өгнө. Ард түмэн зовох болно.

Зочин [66.181.161.81] 2020-02-18 11:33:01

tegleegui biz dee. 6 say iin tetgemj olgoson bh daa. ugee zov songomoor ym daa

зочин өвгөн [202.179.31.111] 2020-02-18 10:26:54

Сонгууль угтаж ШОУ хийж хэдэн ахмадаа ялгаварлачихаад юунд сагсуураад байгаа юм бэ чи. Сонгуулаар МАНАН-г сонгож үхэв дээ иргэд ээ

Зочин [139.5.218.125] 2020-02-18 14:35:48

Yag unen

Зочин [192.82.67.127] 2020-02-18 10:10:10

Зээл олголтоо зогсоо.Анхнаасаа эсэргүүцэж байсан хүний нэг л дээ.Газрын доорхи баялаг ард түмэнд тэгш хувиарлалтийн зарчимаар өгөх ёстой шүү дээ. Занданшатар УИХаар хүчээр батлуулсанд баярлахгүй байгаа.

AH [64.119.20.38] 2020-02-18 10:06:36

Manai AH-n buyanaar ungursun 2012-2016 ond MU-n maani EZ asar muudsan uchir khugshchuudiin maani amidral ahiu ers hundersen ni uneen. Tiimees sudalgaa undesleltei shiidver gargaj ahmad uyee neg udaa ch gesen avarcj baigaa MAH-n humuust bayarlalaa. Hujaa nart aldsan baisan gazar bayalgaas ahaduuddaa amsuulj baigaad bas talarhaj baigaa

Zochin [59.153.114.48] 2020-02-18 09:53:27

Tetgeberiin debter uguhgui bna haan bank ur tegleegui bgaa geh um

Зочин [3.85.119.30] 2020-02-18 09:45:37

Хуц лаларын Зандан минь. Ингээд чи дахиад сонгогдоно гэж мөрөөдөж байна уу. Энэ новшийг битгий сонгоорой Баянхонгорчуудаа

Zochin [139.5.218.125] 2020-02-18 10:15:42

Hogshuulee zeeltei zeelguigeer ni yalgavarlasan novsh

Дахин ийм "тэглэх" арга хэмжээ битгий аваарай. Утгагүй байна. [202.131.225.53] 2020-02-18 09:43:09

Нэг удаагийн л арга хэмжээ байлгүйдээ. Тэрнээс биш 2-3 жил болоод л ингэж зээлийг их хэмжээгээр "тэглээд" байх юм бол эдийн засаг ч эдийн засаг биш, банк ч банк биш болно шүү. Өндөр настнууд бусад зээлдэгч нартай адил нөхцөлөөр банкнаас зээл авч байх хэрэгтэй.

Зочин [203.91.115.48] 2020-02-18 09:38:50

Тэрний чинь үр дагавараар одоо бүх юмны үнэ нэмэгдэж байна даа

бат & бат [66.181.161.87] 2020-02-18 09:32:42

улсаас мөнгө мөнгө авах гээгүй бас хүний юм авах гээгүй өөрийн хуримтлуулсан мөнгөнөөсөө хэрэгцээндээ тааруулаж урьдчилаж авах эрхэнд төрөөс халдаж хэрхэвч болохгүй . амьдрал баян хэнд ч юу ч тохиолдож болно . 3 сарын зээл юу болдог юм . гишүүд өөрсдөө тэрбум тэрбумаар тэтгэврийнхэн болохоор мөнгө зээл хэрэггүй юу ???

Зочин [66.181.161.44] 2020-02-18 15:08:10

tiin shdee bidniil mongo hadgaluulsan mongoo erguuleed huuutei avdag haanaiin yos be


31 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
31 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.