БНХАУ-д шинэ коронавирусний улмаас хичээл, сургууль цуглах хугацаа хойшилсоор байна

Aдмин / Гадаад мэдээ

Шинэ коронавирусний халдварт хатгалгааны тархалтын улмаас БНХАУ-ын хот, муж, өөртөө засах орон болон засаг захиргааны онцгой бүсүүд нутаг дэвсгэр дэх нөхцөл байдлаас шалтгаалан сургууль цуглах хугацааг албан ёсоор хоёрдугаар сарын сүүлч хүртэл хойшлуулсан.

Хятадын зарим эрдэмтдийн үзэж байгаагаар хоёрдугаар сарын дунд, сүүлч үед вирусний тархалт оргил цэгтээ хүрч, дөрөвдүгээр сар гэхэд бүрэн намжина гэж байгаа бөгөөд одоогийн төлөв байдлаар сургуулиуд гуравдугаар сард эхлэх магадлал тун бага болж байна.

БНХАУ-д 2900 их, дээд сургуульд 30 сая оюутан суралцдаг ба энэ дундаас хот, муж алгасаж суралцдаг 8 сая 900 мянган оюутан байдаг ажээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.