Тусгаар тогтносон улс орон юм чинь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах учиртай
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Сүхбаатар, Дорнод аймаг ажиллахдаа “Хөдөө аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд анхаарч, экспортлогч болгох бодлого хэрэгжүүлнэ. Хүнсний хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангаж, атрын аяныг хэрэгжүүлнэ. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад орон нутгийн удирдлагууд оновчтой бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Иргэд олон нийтийн шүүмжлэлийг хүлээн авч, алдаагаа засч явах нь зүйтэй” гэж хэлж байсан үг хөл хорио тогтоогоод буй энэ үед хүн бүхний санаанд бууж байгаа байх. Монгол Улс мал тооллогын дүнгээр 2019 оны жилийн эцэст малын тоо 70 сая 949.9 мянган толгойд хүрч, өмнөх оныхоос 4.5 сая толгой буюу 6.8 хувиар өссөн. Өвчин зовлон, өнчин ядуурал алив бүхнээс нүүдэлч малч монгол түмнийг аварч ирсэн буянт сүрэг маань жилээс жилд өсөж байгаа нь монголчууд бидний амны хишиг арвиных биз. Коронавирусийн аюулын харанга улс эх орны хаалга тогшиж буй хөл хорио тогтоосон энэ үед бид бусад улс орны иргэдийг бодохноо харьцангуй давуу нэг тал байна. Тэр бол монголчуудын дархлааны эх үүсвэр болсон монгол малын ашиг шим. Магадгүй бид тариачин суурин иргэншилтэй иргэдээс байгалиас заяасан эл баялгийнхаа хүчээр арай давуу байдаг байж мэднэ.
Манай улс жилд 20-25 мянган тонн жимс жимсгэнэ гадаадаас авдаг судалгаа бий. 2025 он гэхэд жимс жимсгэний хэрэгцээний 10 хувийг, 2030 онд 15-20 хувийг дотоодоос хангахаар зорьж байгаа гэж тариаланчид зөвлөлдөхдөө хэлэлцсэн. Одоогоор байгалийн болон тариалсан жимсээр дотоодын хэрэгцээний 7-8 хувийг хангаж байна гэж байсан. Тэгэхээр ирэх он жилүүдэд жимс, жимсгэнийг аж ахуйг сайтар хөгжүүлэхгүй бол цаг зуурын бэрхшээл тохиолдсон энэ жилийнх шиг явдал тохиолдвол яах вэ гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирж таарна. Өнгөрөгч намрын байдлаар манайх 189 мянган тонн төмс, 8.3 мянган га талбайгаас 90.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч. 2019 онд хүн амын хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 40 хувийг дотоодын тариалалт, үйлдвэрлэлээр хангасан гэх үзүүлэлт байна. Жимс жимсгэний хувьд 6.4 мянган га талбайд тариалж гурван мянган тонн ургац хураан аваад байна. Энэ онд нийт талбайн 92 хувь нь чацаргана, 4.5 хувийг үхрийн нүд, 3.2 хувийг алим, чавга, бөөрөлзгөнө зэрэг жимс жимсгэнэ эзэлж байна. Ямартай ч төмс, хүнсний ногооны нөөц тэгэхээр хангалттай авчээ гэж үзэж болох нь.
Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай авах шаардлагатай бөгөөд 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдсэн гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Ямартай ч бид мах, гурил, төмсний хэрэгэцээгээ зуун хувь дотооддоо хангаад байна. Одоо цааш цаашдаа хүнсний ногоогоо хангадаг болох шаардлага байна. Бид үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон гэсэн хандлагаар олон жил явж ирсэн. Хойд, урд хил хааснаас хойш үндсэндээ амны хаалт хийх материалаар гэхэд гачигдах төлөвтэй байгаа нь анзаарагдлаа. Ямартай ч хоёр идэхгүй, хоосон хоночихгүй шиг дотоодын боломждоо найдаад цаашид үйлдвэрлэлийн чиглэлийг хөгжүүлэх зайлшгүй хэрэгцээг амьдрал биднээс шаардаж байна. Энэ талаар төр засаг маань анхаарч байгаа нь лавтай биз ээ. Ганцхан хүнсний бүтээгдэхүүн гэлгүй ойр зуурын хэрэглээгээ дотооддоо зуун хувь хангадаг болчиход л Монгол Улс хөгжих нь тодорхой юм.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:30
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:32:30
Зочин [202.55.191.194] 2020-02-28 08:02:16
ГАДААД УЛСУУДЫН ХАМААРАЛГҮЙГЭЭР З САЯ ХҮН 1,5 САЯ ГАЗАР ДЭЭРЭЭ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛАХ АЖЛАА БОДОЦГООЁ АРД ТҮМЭЭН.
Зочин [202.55.191.194] 2020-02-28 08:00:39
ЁСТОЙ ЯГ ЗӨВ ЦӨВҮҮН ЦАГ ИРЖ БАЙНА ОДОО БҮГДЭЭРЭЭ АЖИЛЛАХ ЦАГ БОЛЛОО. ХӨДӨӨ ГАРЧ НОГООГОО ТАРЬЦГААЯ, МАЛАА СААЦГААЯ УЛААНБААТАРЧУУДАА.
Зочин [202.131.247.170] 2020-02-27 01:43:44
Ардчиллын 30 жилд иргэд ажил хийж чадахаа байж амаа уралдуулдаг болж, амны маск ч оёж чадахаа байгаад төрөөс нэхдэг болж, халамж нэхэхээс өөр ахмадгүй болж, цүнх баригч бөгс долоогч залуустай болж, Дотоодынхоо үйлдвэрүүдийг хэдэхэн жилд маш сайн дэмжээд өгөхөд Монгол аяндаа хөгжинө.
зочин [124.45.101.202] 2020-02-26 15:16:30
Монголын үе үеийн дарга, сайд, гишүүдийн ярьсан хэлсэн болгон нь ажил болдог байсансан бол Монгол улс өнөөдөр ийм ядуу, халамж тусламж гуйсан арчаагүй орон байх уу?
Saihan bolomj ym bishuu [46.193.0.25] 2020-02-26 15:15:36
Zalhuu Mongolchuudiig oorsdoo ymaa hiij sur gej bgaa saihan bolomj ym bishuu? Hytadaas belen ym avsaar avsaar zalhuu bolson ene humuusiig neg ajil hiilgej Hytad Orosoos hamaaralgui bolgoh saihan bolomj. Mongol yr ni bol eldviin ym hereggui shdee, buh ymaa oorsdoo dotooddoo hangaj buren bololtsootoi, odoo uuniigee l hogjuuleh heregtei
Зочин [64.119.19.218] 2020-02-26 14:34:30
Энэ асуудлыг манангийн гучаад жилд мартаж, томчууд хувааж идээд доогуур гардаг юмны хэдэн үйлдвэртэй болсоноо үйлдвэр хөгжсөн гэж бодоод, итгээд, сурталдсаар ирсэн дээ.
Зочин [66.181.179.230] 2020-02-26 07:51:25
Hudlaa hutsaal ene Hurelsuh gej holduu. Ooroo jdv-chin , Tursun hoyor dvv ni jdv-chin. Buzar luivarchin hooson tolgoi
Z [66.181.161.50] 2020-02-26 05:48:01
Зөв шүү , Дэмжиж байна
Зочин [103.10.21.58] 2020-02-26 05:43:53
Манай улс 30 жилийн өмнө бүгдийг дотооддоо үйлдвэрлэдэг байлаа ХУВЬЧЛАЛ нэрээр хувьдаа авсан этгээдүүд тэр үйлдвэрүүдээ бүтээн байгуул босго ТОМ ТОМ сайхан үйдвэрүүдийг хайр найргүй устгасан шүү дээ ҮҮНЭЭС харахад л АРДЧИЛАЛЫГ жинхэн буруу утгаар нь ашиглаж АРДЧИЛАЛЫГ яг тэр үед л устгасан
Зочин [66.249.82.172] 2020-02-26 03:07:57
ХҮНСНИЙ ХЭРЭГЛЭЭНДЭЭ ОЙРЫН ҮЕД ТАНСАГ ХЭРЭГЛЭЭГЭЭ ХЯЦГААРЛАХ,МАХ ГУРИЛ 2 БАЙХАД МОНГОЛ ӨЛСӨЖ ҮХЭХГҮЙ
Зочин [203.91.115.38] 2020-02-26 04:26:37
Зөв шүү малын ноосоор даавуу бөс бараа үйлдвэрлэгчдийг засгаас 1000 хувь дэмжмээр байна
иргэн [66.249.82.172] 2020-02-26 03:05:57
ЭНЭ ХАНИАДЫГ АШИГЛАН ХИЛЭЭ ХААГААД ГАДНААС ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ОРУУЛАХЫГ 100 ХУВЬ ХОРИГЛОХ.ТЭГЭЭД Ч ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДАМЖИН ОРЖ ИРЖ БАЙНА ГЭЖ ГАДААДЫН ХЭВЛЭЛЭЭР ЯРИАД БАЙНА ШДЭЭ.ТЭГЭЭД Ч ХЯТАДЫН БҮХ ХҮНС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ ЯАГААД ГЭВЭЛ ХИМИЙН БОРДООГООР ЗОДООД УРГУУЛЖ БАЙГАА.ЯЛАНГУЯА ХОРТ ХАВДАРЫН БОЛОН ОНОШОН ОЛДОХГҮЙ ӨВЧИН МАНАЙД УЛСАД 90 ОНООС ХОЙШ ЭРС НЭМЭГДСЭН.ИЙМЭЭС ДОТООДДОО БҮХ ХҮНСНИЙХЭЭ ХАНГАМЖИЙГ ӨӨРСДӨӨ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.ХАРИН ХИМГҮЙ ЦЭВЭР ЭКОЛОГИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ОНЦГОЙ АНХААРАХ
Зочин [202.179.25.124] 2020-02-26 02:31:22
Дотооддоо хангах маш амархан,хангаж ч байгаа.Одоо том гол мөрнүүдийн эрэг хөвөө орчмын,5-10 км дахь бүх газрыг нарийн ногоо,жимсний талбай болго.Суваг шуудуу тата,үерийн үеэр хэвийн түвшин давсан усыг хуримтлуулах усны сан,резерваруудыг байгуулах,цахилгаан,зам зэрэг дэд бүтэцүүдийг байгуулах,хөрөнгийг офшоруудыг болон хахуульчид,идэж уугчдын зүй бус олсон хөрөнгийг хураах журмаар шийдэх хэрэгтэй байна.
Зочин [64.53.234.130] 2020-02-26 20:03:31
baterdene avarga ter suvag shuuduu usan sang chini bariuldaggui yumaa
Зочин [122.201.31.32] 2020-02-26 01:56:03
gol gol but.niihee uildveruuduudiig bosgoj ajilluulah tsag boljee.
Зочин [202.179.31.54] 2020-02-26 01:50:51
Өэнөрсөн намар дотоодын гурлын хэрэгцээг 100 хангахаар ургац хураан авлаа гэсэн яасан юм вэ. Одоо гурил дутагдаж, Оросоос импортоор авах, түүний гаалийн татвар бууруулах тухай яриад байх юм. Энэ ургацын мэдээ чинь худлаа байдаг юм уу
зочин [59.153.115.242] 2020-02-26 01:10:15
Хэт мөнгөний араас гүйх нь аюултай улс л юм чинь стратегийн бүтээгдэхүүнээ дотооддоо хангах нь ямар чухалыг ойлгуулж өглөө. Үндэсний үйлдвэрлэлээ өөд татах хэрэгтэй.
Иргэн [64.119.26.141] 2020-02-26 00:57:49
МАН ардын баялагыг хуу хамна.
Зочин [202.9.46.140] 2020-02-26 00:49:21
МАН бүрэн эрхийн бүтэн 4 жилд хэн нь их хожиж, хага баяжихаа булаацалдан хоорондоо амь тэмцэн уралцаж, урдах засаг нь улс орон, ард түмний төлөө бүтээсэн, үлдээсэн болгоныг дэвслэн нурааж, хүчингүй болгохын дээр, худлаа хоосон амлаж, хулгай луйвар хийж, хүний амь нас элдвээр хороож, ер нь л аль бүтэлгүй болгоныг үйлдсэн мөртөө өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхийн үлгэрээр баахан бүтэшгүй цэцэрхэл, биелэшүгүй уриа дэвшүүлэн орилж хашгиралдах нь даан ч хорсолтой бөгөөд инээдтэй юм даа.
Зочин [192.82.76.16] 2020-02-26 08:54:50
Коронавирусын өмнө бүх зүйл хүчгүй болжээ. Ганцхан шинжлэх ухаан хамгийн том баатар болох цаг айсуй. Монголын харалган удирдагч нарт шинжлэх ухаанд энэ 30 жилд хөрөнгө мөнгө огт зарцуулахгүй ирсэн даанч гомдмоор юм.
Зочин [103.57.93.68] 2020-02-26 04:17:04
Маш зөв хэллээ
Зочин [66.249.82.170] 2020-02-26 01:41:42
Bitgii chalchaad bai
Зочин [66.181.186.74] 2020-02-26 00:47:29
Аливаа юм сайн муу талтай. Хил хаасан энэ үеийг далимдуулан дотоодын үйлдвэрлэлээ сайн хөгжүүлэх эхлэлээ тавих юмсан.