ЭМЯ: “Асралт мед” эмнэлэгт тусгаарласан хүмүүсийг өнөөдөр гаргана

Н.Саранчимэг / Эрүүл мэнд

Шинэкоронавирусын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ. 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа. Хятадад өчигдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна. БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 307 нь Тэгү хотод байна. Шинэ коронавирусийн халдварын тархалтын улмаас Италид халдвар авагч 400-д хүрч 12 хүн нас барсан байна. Иймээс Италийн 11 хотод хөл хорио тогтоогоод байна. Иранд 139 тохиолдол, 19 нас баралт бүртгэгдсэн бөгөөд тус улсын Ерөнхий сайд ямар нэг хөл хорио тогтоох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн. Нэг орноос нөгөөд дамжих халдвар ихэсч байна. Өчигдөр хэдийгээр сар шинийн өдөр байсан боловч Монгол Улсын Засгийн газар, УОК хуралдаж, тодорхой арга хэмжээ авлаа. Тухайлбал, Нэмэлтээр нэн шаардлагатай байгаа санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Өнөөдөр Турк, Тайландын онгоц ирж байгаа. Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлах өрөө эмнэлгийг бий болгосон байгаа. Боломж их хумигдаж байна. COVID 19 манай улсын үүд хаалгыг байнга тогшиж байгаа учраас иргэд хамгийн гол нь маш сэрэмжтэй байж, өндөр хариуцлагатай баймаар байна. Вирусын эсрэг вакцин хараахан гараагүй байна. Эмч эрдэмтэд ажилласаар байна. Нэгдүгээр сарын 9-нөөс эхлээд сэжигтэй тохиолдлуудыг хянаж, 242 хүнд ажиглалт хийж хяналтад авсан байгаа. 2020 оны хоёрдугаар сарын 25-нд тусгаарлагдсан таван хүний хариу гарсан. Коронавирус илрээгүй. БНСУ-гаас ирсэн 51 хүний хариу ч сөрөг гараад байна. Энэ коронавирусыг Монголд оруулахгүйн төлөө үхэн хатан зүтгэж байгаагийн гол учир нь бид илрүүлж чадна, харин эмчилгээ хийхэд үнэхээр хэцүү гэдгийг дэлхий нийтийн жишээ харуулж байна. Олон улс үүний өмнө барьц алдаж байна. Асралт мед эмнэлэг дээр БНСУ-аас ирсэн 35 хүнийг тусгаарласан байгаа. Тэднээс вирус илрээгүй. 14 хонож байгаа тэднийг өнөөдөр гаргана.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.160] 2020-02-27 05:42:37

Эмнэлгийн тагтан дээр тамхи татсан пиав уусан хүмүүс л бна лээ шдээ яаж тусгаарласын тэгж тусгаарладаг бол боль юухүү


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.