Прокурорын байгууллагын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

Aдмин / Хууль

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа УОК-д өнөөдөр хандивлалаа.

Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд, халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулахаа тэмдэглэв.

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлж байна. Хандивыг Төрийн банк, Онцгой байдлын ерөнхий газар, 100900031405 тоот дансанд хүлээн авах аж.

Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар шинэ коронавирус /COVID19/ дэлхийн 44 оронд 82175 хүнд халдаж 2800 хүн нас барсан бол 32 819 хүн эдгэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.38] 2020-02-28 08:06:49

Уг нь, нэг өдрийн хахуулийн мөнгөө хандивласан бол хавьгүй дээр байсан юм.

Зочин [66.181.177.213] 2020-02-27 17:18:25

Баяр хургэе ээ

Иргэн [103.57.94.194] 2020-02-27 15:26:15

Манай УИХ гишүүд ч лаг өгөх байхаа

Иргэн [103.57.94.194] 2020-02-27 15:17:26

Татвар төлөгчийн мөнгөөр цалингаа авдаг(жирийн ажилчид ххмахрахгүй)хурган дарга,захирлууд 1 өдөр биш 7 хоногийн цалингаа өг.Үүнд Онцгой байдлын аврагч нар,шөнөжин өдөржин зам дээр зогсож байгаа цагдаа нар,шөнө өдөржин өвчин зовлонтой учирч бгаа эмч сувилагч нар орохгүй.Дарганцарууд өг

Зочин [202.126.89.107] 2020-02-27 14:59:36

Тахлаас урьдчилан сэргийлэхэд том тус хүргэжээ, баярлалаа

Sain [103.229.120.92] 2020-02-27 14:17:44

Bayar hurgie.odoo shuugchid uguh bh gj bodoj bn.daraa ni gaaliinhan...

зочин [66.181.164.214] 2020-02-27 15:10:31

дараа нь даатгалыхан

Зочин [124.158.110.82] 2020-02-27 14:09:20

ажилчид бишээ, ажилтан гээч

Zochin [119.40.103.3] 2020-02-27 15:38:10

Ажилтан биш албан хаагч

Zochin [202.126.89.187] 2020-02-27 14:03:29

Sn uils delgereh boltugai. Ih bayartai bn

Зочин [103.9.90.98] 2020-02-27 13:57:34

сайн үйлс дэлгэрэх болтугай, таатай байна


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.