ЖДҮ-гийн хүүгүй мөнгөөр УИХ-ын гишүүдээ эрхлүүлдэг Монгол Улс, цар тахлын үед иргэдийн зээлийн хүүг хойшлуулах шийдвэрийг гаргая

Н.Саранчимэг / Эдийн засаг

Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор Хятадын Засгийн газрын тэргүүн Ли Кеганг ийм шийдвэр гаргаснаа зарлажээ. Тэрбээр “Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлт маш чухал. Орон нутаг дахь ажлын байрыг тэд л хангадаг. Тиймээс энэ хүнд цаг үед Хятадын Төр, засгийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих шийдвэр гаргалаа” хэмээн Хубэй мужид болсон уулзалтын үеэр хэлсэн байна. Түүнчлэн “Банкны зээл төлөх хугацааг нь ирэх зургаадугаар сар хүртэл хойшлуулах, хүүгийн хүүгээс бүрэн чөлөөлөх юм. Энэ нь коронавирус нөмөрсөн Хубэй мужийн бүх жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хамааралтай” гэдгийг БНХАУ-ын Ерөнхий сайд хэлсэн байна. Энэ бол тун чиг ухаалаг бас иргэдээ бодсон шийдвэр. Дэлхий дахиныг цочроож байгаа энэ гайт вирус хоногийн дотор нийтийг хоморголон тархаж, амиа алдагсдын тоо цаг мөчөөр нэмэгдэж байгаа хүнд үед ажил хийх нь бүү хэл, хорио цээрийн дэглэмд орж тусгаарлагдсан иргэддээ боломж олгож байгаа алхмыг БНХАУ-ын Засгийн газар хийчихлээ.

ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР-ийг монголчууд хүлээж байна!

Үүнээс үлгэр жишээ авах хэрэгтэй. Үнэндээ Монгол Улсын хувьд ч ижил төстэй байдал үүсвэл гагцхүү энэ шийдлийг харж иргэдээ бодох ёстой. Ялангуяа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид банкны зээлийг төлөхөд хүндрэл үүсч байгаа нь илт. Худалдан авалт эрс багасч, томоохон худалдааны төв, захаар орох иргэдийн урсгал татарч байна. Гагцхүү хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн мах, гурил, будаа болон хувирлаа. Энэ цаг үед банкны зээлтэй Нарантуул зах дээр жинсэн өмд зардаг иргэн А яах вэ, олон улсыг хамарсан цар тахлын үед БНСУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг жижиг бизнесмэнүүд яах вэ. Үнэхээр худалдан авалтгүй 00 зогсолт хийж байна. Иймд бизнесийн болон байрны зээлтэй иргэдийн зээлийн хүүг гарцаагүй нөхцөл байдалд хойшлуулахаас өөр гарц үгүй. Монголын Засгийн газар коронавирусын хөл хорио тогтоосон үед БНХАУ-ынх шиг ийм шийдвэр гаргавал зээлийн хүүнд дарлуулсан ард түмэн жинхэнэ төр засаг байдаг юм байна гэж харах, бас хандах төртэйгээ мэдрэх биз. Гэхдээ хөл хорионд орвол шүү дээ гэдэг үгийг энд дахин онцлоё. Яг одоогийн байдлаар ядаж л жижиг дунд бизнес эрхлэгч хийгээд зээлтэй иргэдийнхээ банкинд зээлээ төлөх хугацааны асуудлыг харах л хэрэгтэйг Төр засгийн өндөрлөгүүдэд сануулъя. “Капитал” банкны эзэн Б.Ундармаа, ЖДҮ-гээс мөнгө тоншсон УИХ-ын эрхэм гишүүд нь хүүгүй мөнгөөр тансаглуулдаг эрх мэдэлтнүүд иргэдээ банкны хүүгээр бүү боомилоорой. УИХ-ын гишүүдийн хүүгүй шахуу зээлсэн 950 сая төгрөг бол 500 мянган төгрөгийн цалинтай хүний 165 жилийн цалинтай тэнцэх асар их мөнгө аж. Тиймээ, төрд төмөр нүүр гэж байдаг бол гагцхүү төрийн түшээдийн тансаглалын дэргэд өчүүхэн боловч иргэдийнхээ зээлийн хүүг цар тахал намжтал түр зогсоо.

Монгол Улсын иргэдийн 81 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй байна гэсэн судалгаа бий. Манай улсын санхүүгийн салбарын 95 хувийг банк дангаараа эзэлдэг. Банкны салбарын нийт актив 2018 онд 28.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 3.5 их наяд төгрөгөөр өссөн. Банкны ашиг нь ч 249 тэрбум төгрөг болж байсан. Монгол Улсад арилжааны 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилд л гэхэд арилжааны нэг томоохон банкны ашиг 124 хувьтай гарсан нь банкнууд иргэдээ өндөр хүүгээр хэрхэн шулдаг бодлогын тод жишээ. Гэтэл Нарантуул олон улсын худалдааны төв дээр бараа ширхэглэн зардаг иргэд чинь ашгийн хувиа 10 хувьд хүргэвэл баярлаж тэд баяжина. Төрдөө дархлагдсан бизнесийнхэн ч ялгаагүй ашиг нь 10 хувьд хүрэхэд тэд зардлаа нөхөж, ашиг хийлээ гэж тооцдог. Гэтэл дэлхий дээр зөвхөн Монголд банкны салбарын цэвэр ашиг 124 хувь. Энэ тэгээд ариун явдал гэж үү, Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгч өө, УИХ-ын даргаа. Банкны ашгийг багасгаж ардын нуруун дээрх ачааг хөнгөлдөггүй юм аа гэхэд, олон улсын цар тахлын үед зээлийн хүүг нь хойшлуулах ТӨРИЙН ТӨМӨР НҮҮР-ийг ард иргэд хүлээж байна.

Олон улсыг хамарсан өвчин тахал нь эдийн засгийн ул мөр заавал үлдээж байдаг. Тухайлбал, эбола вирусын халдвар дэгдсэнээс болж Африк тив 53 тэрбум ам.долларын хохирол амссан гэсэн статистик байдаг. Аялал жуулчлал, бусад салбараас олох байсан орлогоо алдаж, голомт болсон Конго улсад одоо ч байдал хүнд байгаа. Бизнес, эдийн засгийн “Atlantic Council” байгууллагын эрдэм шинжилгээний ажилтан Хун Тран “2002 онд дэгдсэн SARS буюу амьсгалын замын цочмог халтай хам шинж өвчний дэгдэлтийн үед дэлхийн эдийн засагт 50-10 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж тооцдог бол энэ удаа хохирол тэрнээс ч их гарах нь тодорхой” гэсэн байна. Үүнийг л анхаараарай.


Сэтгэгдэл

иргэн [103.212.117.219] 2020-03-01 13:13:43

Энэ хаврын корона вирусын давалгаа нь ирэх сонгуулиар гарч ирэхээр шунал нь хөдлөөд нойр нь хүрэхгүй байгаа Ардын намын луйварчдад ихээхэн аз завшаантай хэрэг болж байна. Учир нь энэ намын хамаг муу муухай бүхэн өнгөрсөн дөрвөн жилд тодрон гарч ирж ,ард түмний дунд нэр хүнд нь навс унасан билээ.Ирэх сонгуулиар эд нар дахин сэхэхгүй болтлоо булай нь янз янзаараа, өнгө өнгөөрөө ялгаран тодорсон.Энэ намд цэвэр ариун,шударга үйлтэй гүшүүн,"манай энэ ёстой цэвэр" гээд нэр заачих хүн даанч байхгүй дээ.Харин ардчилсан хүчин дотор бол байгаа. Ардын намынхан өөрсдийнх нь нэр хүнд унасан энэ үед Ардчилсан намын нэр хүндийг унагахын тулд тэдний зарим нэр хүндтэй лидерүүдийг ямарч үндэсгүйгээр "улс орны эсрэг" гэдэг эрүүгийн нэр томьёо гаргаж ирэн гүтгэлгэ,цуурхал тарааж байна..Энэ нь "ардчилал ийм муу зүйл шүү" гэдэг ардчилалын эсрэг суртал ухуулгын "төөрөгдүүлэх нэг хэрэгсэл"юм.Ц.Элбэгдоржийг- ардчилалыг дэмжигч сая гаруй хүнийг хамт буудахыг эд мөрөөдөж байгаа юм биш үү?

Иргэн [202.9.46.228] 2020-03-01 02:10:12

МАН-н луйварчид эх оронд аюул учрахыг юман чинээ бодохгүй байна. Сонгуульд дахин ялаж, идэж уухаа л бодож байна. Хороодын хэсгийн ахлагч нарын цалинг дахин нэмж 650000 болгожээ. Хэсгийн ахлагч гэж сонгуульд л хэрэгтэй орон тоо бөгөөд ихэнх нь тэтгэврийн насны, МАН-н гишүүд байна. МАН энэ хүмүүсээ сонгуульд бэлдэж төсвийн хөрөнгөнөөс энэ жил 2 дахиж цалинг нь нэмлээ. Монголд короновирус орж ирээд иргэд сүйрвэл та нар үлдэх үү.

Иргэн [103.10.22.49] 2020-03-01 07:47:35

Гуйгаад үнэд орно Сонгуулиар өөрчилж ЖДҮ гээс хулгайлсан эрхэмүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй

ГУЙЖ БН.ЭНГИЫН БИД [202.21.124.19] 2020-02-28 19:38:32

ZAAVAL ХИЙХ ЁСТОЙ..ОЛОН БАРИЛГА СТАДИОНОО БОЛИЖ..ШУДАРГААР ..ЯДАЖ 1 УДАА ЭНГИЙН. БИДНЭЭ БОДООЧ...ШИЙДВЭР БҮР. ШУДАРГА БИШ Д БИШ..1 УДАА Ч ЭНГИЙН БИДНИЙ ТӨЛӨӨ БАЙГААЧЭЭ

Зочин [103.229.121.253] 2020-02-28 15:54:25

Миний хадгаламжийг та нарт зээлуулчихсэн биз дээ, би тэгээд юу ч авахгуй хэрэг уу

Зочин [103.10.21.58] 2020-02-28 13:27:06

БАНК БУС САНХҮҮ энэ байгууллагад ЖДҮ гийн мөнгийг оруулж ядарсан иргэддээ хэрэгцээг нь далимдуулж жилийн 36 хувийн хүүтэй зээлсэн Сарын 3хувь энэнээс өндөр хүүтэй ББС байгаа. Мөн 14 хоногт 5хувь 21 хоногт 4 хувь гэх ломбардууд зөндөө... АРД ТҮМЭН минь хөгшин залуугүй ЖДҮгээс угшилтай дээрхи газруудад шулуулж амьдардаг нь нууц биш ээ ЖДҮ санг хэдэн онд байгуулаад тэндээс өмнөх болон одоогийн УИХ н гишүүдээс хэн хэн зээл аваад ББС болон ЛОМБАРДАД оруулж мөнгө угаасныг нэг бүрчилэн шалгаж буруутай ББС.болон ЛОМБАРДУУДЫГ шалгахж арга хэмжээ авч олон ниитэд зарлах хэрэгтэй дээ ББС болон ЛОМБАРДЫН захирал эздэд хилийн хориг одооноос тавьж байгаад нэг бүрчлэн тухтайхан шалгавал ямар вэ ЭДГЭЭР ГАЗРУУДЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ.НЬ БОЛСООН... ЖИЧ: Энд цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр.ажиллаж байгаа ББС болонЛОМБАРД хамрагдахгүй ЭЭ ДЭЭ ИЙМ ГАЗАР Ч БАРАГ ЦӨӨХӨНДӨӨ гэхдээ яах вэ... та нарт итгэж байна

Зочин [103.10.21.58] 2020-02-28 12:56:53

ЕРӨНХИЙ ПРОКУРОР УИХ д асуудал оруулж ирсэн ..САНАА ЗОВОЛТГҮЙ...ЖДҮ чидэд нэг их удахгүй хариуцлага тооцно ...Хүрэлсүх дарга намдаа байгаа хулгайч ЖДҮчин авилгачид даа аль эрт хариуцлага тооцсон Бусдыг ньХУУЛЬ ШҮҮХ хийх ёстой шүү дээ

Зочин [66.181.161.127] 2020-02-28 11:59:00

ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХ ГЭЖ АВДАГ ЮМ БЭЭ?

Tur zeel teglej uuruunhuu huzuug booloo doo [66.181.176.183] 2020-02-28 08:44:47

Iim hetsuu uyed zeel teglej tur uuriinhuu huzuug booloo doo. Odoo businessiin zeeltei humuus baritsaj baigaam

tusa [66.181.168.81] 2020-02-28 08:21:13

Иргэд банктай зээлийн гэрээ байгуулахдаа эрсдлийг тооцож, зээл төлөлтийн хуваарийг хүлээн зөвшөөрдөг. Банк бол ашгийн төлөө байгууллага. Тиймээс тэдэнд төрийн аливаа шийдвэр хэрэгжихэд хүнд тул бусдад учирсан эрсдлийг банк өөртөө үүрэхгүй нь ойлгомжтой. Банкинд хүүг хойшлуулах талаар найдах хэрэггүй дээ.

Eh oron [202.126.88.44] 2020-02-28 07:29:28

Banknii zeel bol hudlaa baihaa ydaj bair,sooh,zahilgaanii mongiig tvr hooshiluulaj boldoggvi ym boluu usiin haan togiin daslan geed baihiin ydaj 2 sard bag ajilaj bag zalin abah geed baihad gezvv ymaa

зочин [192.82.71.17] 2020-02-28 06:28:45

Ард түмний зээлийг уушигны хижиг өвчний тархалт зогсож, хорои тавигдах хүртэл овшорчид мөн ждү чид төлөх ёстой.

Зочин [66.181.185.211] 2020-02-28 06:23:20

Энэ сарынраа зээлийн хүүгээ төлж чадахгзй боллоо. Байраа хураалгах л боллоо

Зочин [64.119.26.12] 2020-02-28 06:00:59

Элбэгдоржыг барьж ирээчээ, бах мэлхийгээ шоронд хийгээчээ тэгвэл шударга ес тогтоно, идсэн ууснаараа бол бах илүү баж магадгүй шүү

Зочин [66.181.189.49] 2020-02-28 05:00:24

Хэн та нарыг зах зээл ардчилал гэж хошгорч хулихдуул гэсэн юм.хохьчин гэж ухруудэд элбэг хэлж бна билээ.хойд солонгосчууд шигээ дайчин зоригтой ажилсаг байж чадахгуй өмхий хар үхрүүд.хохьчин ээ

Bi [103.212.116.137] 2020-02-28 12:32:02

Lalar mini chi ter hoid solongos ruugaa zailaach mjii kommunist lalar mini

ymchin [64.119.18.58] 2020-02-28 05:00:00

Yun turiin tumur nuur ve? Zeel zuvchuulsan n bugd turiin undurluguud tiim uchiraas turiin ereen tsaasan nuuriig irged harsaar l suugaa bish uu?

Зочин [202.126.89.164] 2020-02-28 04:42:22

Ийм тэнэг юм бичихээ болиё, улсаа бүр дампуурулах бодлого

Зочин [203.91.115.37] 2020-02-28 04:31:03

Tenegteed ulsaa horloh yum bitgii bicheed baigaach. Ovchin ilree ch ugui baihad hutsaad baih yum. Sanhuugiin salbar hyamarval mgl ulsiin ediin zasag suirneshde. Belenchleh setgelgeetei novshnuudaa.

зочин [66.181.184.108] 2020-02-28 03:44:28

Зээлтэй иргэдээ бодсон ямар нэг гарц олох нь чухал Удвал тун аюултай санагдана

Иргэн [66.181.161.15] 2020-02-28 03:02:10

Авах ёстоы юмаа авна гэдэг хэллэг ЖДү авахын өмнө гарсан нь мөрдөн шалгах үед гарсан бхйсан Ионголын төрийг гэмт үйлдлээр хахуулдах гадны улсын нөлөөг Монголд оруулах зорилгоор төрийн эсрэг гэмт хэрэг хийхэд ЖДҮ г ашигласан бололтой Ингээд жигдээр ЖдҮ н мөнгийг олгуулж дараа нь хэрэг үүсгэн гишүүүдийг барьцаалж хэрэгтэй хуулийг батлуулж даргуйоал тогтоох ажмл явж байна Бид улсаасаа урвасан удирдагчтай байна шүү дээ

Зочин [43.242.243.40] 2020-02-28 02:43:50

ЖДҮ гийн сангийн мөнгөр сайд дарга нар элээд байхад төр даан ч дуугарахгүй юмхэдэн сэтгүүлчид л хашгараад болиулах гээд гүйх юм .төр засаг, төрийн өндөрлөгүүд өөрсдөө ЖДҮ д оролцсон байдаг юм байна даа.

Irgen [64.119.20.224] 2020-02-28 02:38:18

Банк болон банк бусынхаа хүүг зогсоож мөнгө хүүлэгч нараас иргэдээ хамгаалах хэрэгтэй .короно вирусээс илүү хортой болж хөгжилийн тушаа нийгмийн хорт бодлого болж хувирсан байна

Зочин [202.126.89.164] 2020-02-28 04:40:32

Хэн чамайг зээл гсн юм

Хол [203.91.115.47] 2020-02-28 02:36:53

ХҮРЭЛСҮХ ӨӨРӨӨ ЖДҮ ЧИН УЧИР ЭДГЭЭР МАЛНУУДАА ХАМГААЛААД ӨНГӨРНӨ.ТЭГЭЭД ҮГҮЙ БОЛЦГООНО

Зочин [124.158.95.138] 2020-02-28 02:36:52

Мэдээ.мн-ийн байгаа оносон хатгалага,

Дагва [192.82.69.82] 2020-02-28 02:29:04

Монголд ажил хийхэд маш хэцүү ,хураасан хөрөнгөгүй хүмүүс зээл авахаас өөр аргагүй байдаг юм.Ямар хулгай хийлтэй биш Одоогийн бодит нөхцөл байдалдыг харгалзан үзэж, жаахан боловч төлбөр тооцоог түр хойшлуулах шаардлагатай байгаа юм.Зүгээр суудаг хүмүүс,гэнэт баяжсан эрхэмүүд энэ байдлыг ойлгодоггүй .

Зочин [202.179.31.90] 2020-02-28 02:26:20

жадамбаа энхбаяраас гаргуулааа

Hut [66.181.161.66] 2020-02-28 02:24:35

Taiga Zandaahuur Enhbold songuuliar gargahgui

irgen [202.9.40.40] 2020-02-28 02:15:11

JDU gj orliod yahav ter tusda asuudal.Gol asuudal bankni huund l bga uom.Ezed n shiidber .huuli togtooh baiguulaggad ajillladag.huvi hurtdeg uchraas ene olon jil ard tumniig shulj.tuilduulj bn.Ymar olon erh ger Itopekiin zeeliin huund seherch bn.80.0 sayar avsan bairiig 200.0 say bolgoj tulj bgaad l uchir bn.HAAN bank gj mglchuudiig uotai heetei n zalgij bga gazar bn.BANKnii huug odoo zaaval yrih.buuruulah arga hemjee avah estoi.8 jil tuleed undsen zeel mash baga hasagdaj bn.Ard tumeen ZEELIIN HUUgiin tulee temtsie.

Зочин [202.9.46.67] 2020-02-28 02:26:50

JDU tusdaaa bish salshgui zuil.iregdiinhee bolomjiig hulgailsan haraalidsen jdu chidiig dahij songoj ogt bolohgui shuu.

Зочин [182.160.2.16] 2020-02-28 02:12:25

Mungu huwidaa ideh bolohoor tolgoi ni ajilllaad ulsiin tuluu bolohoor ajilladdaggui tolgoinuud

Зочин [202.55.188.92] 2020-02-28 01:53:49

Энд төмөр нүүр юу байхав дээ. Аливаа хүн өөрөө бодож эрэгцүүлээд одоогийн онцгой нөхцөл байдалд өөрт нь мөнгө өгөх ёстой төлбөрийн үүрэг хүлээсэн хүнд жаахан ч гэсэн боломж олгож, ядаж энэ өвчний хорио цуцлаж, ажил хэвийн явагдтал харзнах, хүлээх ёс суртахууны тэвчээр гаргах хэрэгтэй юм.

zochin [202.179.25.251] 2020-02-28 01:47:02

Taniig zeel ab gej xen ch shaxaagui shuu dee! absan l bol tolox estoi ene bol xuuli obchin garsan orontoi buu baric bitgii obchin orj irexiig buu xus Jenko, Topor,Pyaldag 3 tetheberiin zeel teglex mash burui shiidber gargasan ni banknii erx choloond xaldsan mash buduuleg uil ajilgaa bolson shuu

Zochin [150.129.142.15] 2020-02-28 01:36:43

Tegmeer yumaa

дагва [192.82.69.82] 2020-02-28 01:06:43

Манайх байрны зээлтэй ,хүүхдүүд цалингийн зээлтэй,орлогогүй боллоо одоо яах вэ?Байдал маш хүндэрлээ,

Зочин [119.40.98.177] 2020-02-28 00:52:13

buh bank hadgalamj zeeliin horshoo lombardiin huug zogsoo

Зочин [66.181.185.84] 2020-02-28 00:40:28

ЖДУчидээ ШОРОНД хатаадаггуй юм аа гэхэд ХОРОНГИЙГ нь ХУРААЖ ( МА(х)Н нударган баячуудын хоронгийг хураасан шиг !) эздэд нь буцааж огох цаг болсон доо ...?!! Еронхийлогч , УИХ дарга хоер ч шонгуй юм шиг байна , ЕС - оо л хараад л , горьдоод л ...

Зочин [202.131.244.210] 2020-02-28 00:39:55

ИТАЛИ БАС ХӨЛ ХОРЬСОН ХОТУУДАД ТҮРЭЭС БОЛОН САРЫН ТОГ УС ГЭЭД АХИУН ЗАРДЛУУДЫГ ТӨР ЗОХИЦУУЛАХААР БОЛЖ БАЙНА ЛЭЭ, ОДОО БАЙР ТҮРЭЭСЛЭДЭГ ИРГЭД ХҮРТЭЛ Л ХЭЦҮҮ БАЙДАЛД ОРЛОО

Zochin [202.55.191.130] 2020-02-28 00:38:30

Ugaasaa humuus zeelee tulj chadahgui. ЖДҮеийн мөнгийг хүүлж байгаа Хадгаламж зээлийн хоршооноос мөнгө зээлсэн олон арван хүмүүс бна. Уадаж хүүгээ багасгадаггүй юм байхдаа


40 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
40 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.