Токиогийн “Disneyland” паркыг түр хаажээ

Aдмин / Гадаад мэдээ

Коронавирусний халдвар тархах эрсдэлтэй байгаатай холбогдуулан Токиогийн “Disneyland” болон “DisneySea” паркийг хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 15 хүртэл хаахаар болжээ.

“Disneyland” болон “DisneySea” парк нь Токио хотын захад 118 гаруй га талбайг эзлэн оршдог бөгөөд жил бүр 30 сая гаруй хүн хүлээж авдаг байна. Одоогийн байдлаар Японд халдвар тархах эрсдэл өндөр байгаагийн улмаас ихэнх театр, үзвэр үйлчилгээний газруудыг хаагаад байгаа юм. Тухайлбал, пүрэв гарагт Японы уламжлалт Кабуки театр үүдээ түр барьсан бол спортын олон тэмцээнийг цуцалсан байна.

Коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс улсын бүх музей, театруудыг гуравдугаар сарын 15 хүртэл түр хаасныг Японы Засгийн газар энэ долоо хоногт мэдэгдсэн байна. Тус улсын сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга хувийн хэвшлийн үзвэр үйлчилгээний газруудын эзэд болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагчдад хандан энэ жишгийг дагаж мөрдөхийг уриалжээ.

Японд одоогийн байдлаар 919 хүн коронавирусний халдвар авч, найман хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь буюу 705 нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид юм.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:03:37

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:03:36


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.