“Вирусийн дээж зөөгч” Лю Сэньбө

Ц.Анударь / Эрүүл мэнд

46 настай Лю Сэньбө “Вирусийн дээж зөөгч” болсон байна. Хоёрдугаар сарын 19-нд тэрээр Үханьд туслалцаа үзүүлэхээр Гуанжөү хотоос ирж, Үхань хотын шинээр байгуулсан Лэй Шэньшань эмнэлгийн вирусийн дээж зөөх эрсдэлтэй ажлыг өөрийн хүсэлтээр хүлээн авчээ.

Тэрээр өдөр болгон хоёр удаа Лэй Шэньшань эмнэлэгт ирж, вирусийн дээж аван зөөвөрлөх явц дахь аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд дээжийг савлан 95Kpa маркийн битүү саванд хийж, дараа нь сорьцийн тусгай зориулалттай UN2814 хөнгөн цагаанаар хийсэн хайрцагт хийн, дагалдсан тодорхойлолт, жагсаалтыг нь зөөвөрлөлтийн хайрцгийн гадна давхарт байрлуулна. Дараа нь ариутгал халдваргүйжүүлэлтийн олон шат дамжлагыг өнгөрсний дараа тэрээр хагас цагийн хугацаанд багтаж дээжийг лабораторид хүргэж өгнө.

Тэрээр хэлэхдээ: "Би цэрэгт байхдаа улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалж байсан, одоо Уханьд улс орныхоо эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж байна. Өвчтөн болгоноос авсны вирусийн дээжийг түргэн, аюулгүйгээр лабораторид хүргэж өгөх нь миний үүрэг юм" гэжээ.

Ажлаа эхлүүлэхээр Лэй Шэньшань эмнэлэгт ирлээ.

Хамгаалалтыын хувцсаа өмсөнө.

Хамгаалалтын шилээ зөв зүүсэн эсэхээ шалгана.

Хамт ажиллагч Мэй Ичийн хамт.

Эмнэлгээс дээжийг авна.

Дээжийг машиндаа ачсаны дараа ариутгал хийнэ.

Дээжийг лабораторид хүргэв.

Ажлаа дуусгаад ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

Лабораторийн тусгай гуанзанд оройн хоолоо иднэ.

Эх сурвалж: Хятадын олон улсын радио


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:30

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:04:29

зочин [202.179.25.142] 2020-03-03 06:03:02

Энэ хүний тухай энэ бичлэг бол манай эрүүл мэндийнхэнд туршлага,нэгэн шинэ санаа болно.Манай ард олон ч эндээс сайхан үлгэр дууриалал авна байх аа.Энэ мэт идэвхи нь Хятад хүмүүс Хятад орноо хэрхэн энэ өндөр хөгжилд хүргэсний л тусгал байна шүү дээ.

Зочин [66.181.186.74] 2020-03-02 07:31:44

Хоол идэж байгаа ширээн дээрх хээг хартал kорона вирус санаанд орчихлоо.

Ccc [66.249.82.76] 2020-03-02 07:52:01

Neeree tiim xaragdaj bn, ter ayaganii xee ch bas ewgui xarsan xvnd tegj xaragdaxaar bn shu. Ene korona xurdan alga boloosoi. Xumuusiig bur ingetlee aidast awtuulax gj.

Зочин [202.55.188.46] 2020-03-02 06:59:04

Гайхалтай байгаа биз дээ? Энд ганцхан үүрэг хариуцлагаас гадна иргэн хүний сэтгэл харагдаж байна. Манайд яах бол? Нүүдэлчин сэтгэлгээт иргэд сайн дураараа ч юмуу ийм үүрэгт зүтгэх болов уу? Зүтгэсэн ч гэсэн бөөн ял болж, айлгаж туниж, баахан нэхэл дагуул болж өөрийгөө рекламдаж байж л хөдлөх магадлал тун их. Харин төрийн апаратын системийг ашиглаад өөртөө хөрөнгө баялаг олох нүх сүв олохдоо тун гаргуун. Бараг л мэргэжлийн өндөр түвшинд ажиллана. Манай нийгмийн сэтгэлгээнд байгаа түгээмэл тогтоцыг хэлж байна.

Зочин [202.21.109.34] 2020-03-02 06:45:24

Mansid er yah boloo

Мэдээ.мн [91.186.77.117] 2020-03-02 06:42:23

Хятад удсын мэдээг дотоодын мэдээ шиг хамтад нь нийтлэх юм даа. Хужаааа Зи-н сайт болохоор аргагүй бмз дээ

Зочин [150.129.141.61] 2020-03-02 05:57:49

Unench hun

Зочин [103.14.38.134] 2020-03-02 05:51:08

Хятадын зохион байгуулалтыг харж байна уу. Үүнийг суралц.

zochin [49.88.170.193] 2020-03-02 05:30:40

emch,tsergiin humuus engiin humuusiig bodwol saihan setgeltei eh oronch humuus baihiin.udahgui bid bugdeere en ovching yalnaa.

Зочин [64.119.19.241] 2020-03-02 04:32:27

Мундаг эх орон ч хүн бн сайн үйлс дэлгэрэх болтугай удахгүй энэ өвчиныг ялна дэлхийгээрээ

ЗОЧИН [49.0.135.63] 2020-03-02 04:22:56

АРИУТГАЛАА САЙН ХИЙГЭЭД БАЙВАЛ АЛЗАХГҮЙ ДЭЭ. ИЙМ ҮЕД ЗААВРАА ЯГШТАЛ БАРИМТЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ ЮМ ДАА.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.