АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд: МАН ард түмний хувьцааг тэднээс асуухгүй зарах гээд үз л дээ. Хэн нь дийлэхээ үзье!

Н.Саранчимэг / Эдийн засаг

-Та бид хоёрыг ярилцахаас өмнөхөн манай мэдээллийн хөтөлбөрөөр сайд асан М.Энхсайханы Тавантолгойн талаар ярьсан сурвалжлага гарлаа. Тэрээр хэлэхдээ “2015 оны гэрээг зогсоогоогүй байсан бол Тавантолгой одоогийнхоос гурав дахин их ашиг олж, Боловсруулах үйлдвэрээ бариад, төмөр замаа барьчихсан байх байлаа гэсэн. Гэтэл тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд үүнийг зогсоосон гэдэг зүйл ярьсан?

-М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гурав хүмүүсийн толгой эргүүлэхээ одоо болих хэрэгтэй. Маш ойлгомжтой юм шүү дээ. Ж.Оджаргал гэдэг найздаа, Хятадын Шиньхуа гэдэг компанид үнэ төлбөргүйгээр, монголчуудыг 200 жил тэжээх уурхайг үнэгүй өгөх гэж байгаад баригдсан улс. Үнэгүй өгөөгүй учраас өнөөдөр бид төмөр зам тавьж байна, үнэгүй өгөөгүй учраас иргэн бүр өнөөдөр ногдол ашиг авч байна. Тэр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гээд байгаа нь ямар ч хэрэггүй байсныг дараачийн таван жилийн үр дүн баталж байна.

-Энэ Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувь дээр IPO гаргах ажлыг эхлүүлж байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сүүлийн үед энэ талаар их ярьж байна?

-IPO гэж юу гэсэн үг юм бэ? “Эрдэнэс Таван толгой” миний өмч бас чиний өмч. Мөн Монголын Засгийн газрын өмч. Өөрөөр хэлбэл, 80 хувь нь Засгийн газрын өмч, үлдсэн 20 хувь нь ард иргэдийн өмч. IPO гаргана гэдэг бол (Initial Public offering) анх удаа хувьцаа гаргах гэж байгаа үйлдэл. Тухайлбал, сая Л.Эрхэмбаярын компани хувьцаа гаргалаа шүү дээ. “Түмэн шувуут” анх удаа хувьцаагаа ард түмэндээ зарлаа. Би хүртэл нэг сая төгрөгийн хувьцаа худалдан авсан. Л.Эрхэмбаяр компанийхаа 100 хувь эзэн байж байгаад хэдэн хувийг нь ч юм бэ хувьчлахыг хэлээд байгаа юм. IPO гэдэг бол зүгээр л хувьчлал. Өмч хувьчлал. “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг хөрөнгө оруулагчдад зарахыг хэлж байгаа юм. Олон улсын зах зээл дэээр байна уу, дотоодын зах зээл дээр байна уу ялгаагүй хувьчлал байхгүй юу. Өмч хувьчлал. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг зарах гэж байгаа юм бол 2,5 сая хувьцаа эзэмшигчдээсээ асуух ёстой. Та нарын хувьцаа эзэмшиж байгаа компанийн 30 хувь буюу хэдэн зуун сая хувьцааг чинь би зарах гэж байна аа гэж. Д.Сумъяабазар анх 2018 онд УИХ-д танилцуулахдаа “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг таван тэрбум ам.доллараар зарна гэж явсан юм. Тэгээд УИХ-аас зөвшөөрлөө авсан юм. Одоо хэдээр зарах гэж байна гээч. Нэг тэрбум ам.доллараар буюу үнэ нь тав дахин уначихаад байхад зарах гэж байна. Тав тэрбум ам доллараар зарах гэсэн бол зөвшөөрч болно, нэг тэрбум ам.доллараар бол болохгүй. Чиний машиныг 50 сая төгрөгөөр зарна гэж 2018 онд хэлж явчихаад 2020 онд ирэнгүүтээ “Өө, машин чинь хуучирчихсан. 10 саяар зарна” гэвэл чи зарах уу.

- Та яагаад УИХ, Засгийн газраар хэлэлцсэн зүйлийг хууль бус гэж үзэж байгаа юм бэ?

-Хууль бус гэж үзэж байгаагийн учир нь энэ компанийн хувьцаа эзэмшигч 2.350.000 монгол хүнээс асуугаагүй. Хуулийнхаа дагуу тэдгээр хувьцаа эзэмшигчдээс нэг бүрчлэн асуух ёстой. Явсан бүх процесс нь хууль бус. 2018 оны зургаадугаар сарын 29-нд УИХ-ын тогтоол гарлаа. Хувьцаа эзэмшигч надаас, таниас асуугаагүй учраас хууль бус. 2019 оны долоодугаар сарын 9-нд Засгийн газрын тогтоол гарлаа. Бас хууль бус. Түүний дараа охин компани байгуулаад “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанид хөрөнгө оруулагч гээд нөгөө үнэ цэнэтэй лицензийг чинь үнэгүй өгчихсөн байгаа юм.

-Зүүн цанх уу?

-Хамгийн их кокжсон нүүрсний төвлөрөлттэй лицензийг үнэгүй өгчихсөн байна шүү дээ. Чи бидний хувьцаа эзэмшиж байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хамгийн үнэ цэнэтэй хэсгийг тасдаад өгчихвөл юу болох вэ. Тасалж авсан энэ “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийнхаа 30 хувийг зарах гээд байна шүү дээ. “Тавантолгой” гэдэг орд бол зургаан тэрбум 700 сая тонны нөөцтэй. Үүнийгээ хоёрт хуваая. Яагаад гэхээр тал нь кокс. Тэгэхээр гурван тэрбум 350 сая тонн нь үнэ цэнэтэй хэсэг нь гэсэн үг. Үүнийг өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” 16 сая тонныг зарсан. Цаана нь хэдэн жил ажиллах вэ гэдгийг тооцож гаргахаар 209 гэсэн тоо гарна. Энэ уурхай 209 жил ажиллана. Тэгэхээр 209 жил ажиллах уурхайг Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар үнэгүй өгч яваад баригдсан. Өнгөрсөн жил 16 сая тонныг нэг тонныг нь 70 ам.доллароор зараад нэг тэрбум ам.доллар оллоо. Зөвхөн “Эрдэнэс Тавантолгой” шүү дээ. Нэг тэрбум ам.долларыг төсөөлж байна уу.

-Одоо IPO гаргах гээд байгаа үнийн дүн биз дээ?

-Энэ бол ердөө ганцхан жилийн орлого. Нэг тэрбум ам.долларыг төгрөгт шилжүүлбэл өнөөдрийн ам.долларын ханш 2700 гэж үзвэл 2,7 их наяд болно. Өнөөдрийн дундаж цалин нэг сая төгрөг гэж үзвэл хоёр сая 700 мянган хүний нэг сарын цалин гэсэн үг.Үүнийг улсын төсөвтэй харьцуулъя. 2020 оны улсын төсөв 10,8 их наяд. Хөрөнгө оруулалт нь 1,6 их наяд. Тэгвэл хөрөнгө оруулалтын мөнгө дээр ахиад нэг их наядыг нэмэх хэмжээний хөрөнгө байгаа биз. Ийм уурхайгаа үнэгүй өгөх гэж оролдож баригдаад янз бүрийн юм ярьж байгаа юм. Ил уурхайг ажиллуулж чадах бүрэн боловсон хүчинтэй, техниктэй байж яах гэж гадаадынханд өгөх гээд байгаа юм бэ. Юм л бол гадаадын хөрөнгө оруулалт гэх юм. “Эрдэнэс Тавантолгой” 16 сая тонн нүүрс олборлож нэг тэрбум ам.доллараар зарахдаа ямар ч гадаадын хөрөнгө ашиглаагүй. Тэдний яриад байгаа зүйл бол энэ бүхнийг үнэгүй авахын тулд зохиосон үлгэр болохоос өөр юу ч биш. Бүх нотолгоо нь байна. 2015 онд Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нар 6,7 сая тонны нөөцтэй “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь үнэгүй, зуун жилээр өгөх гэж байсан. Одоо бас арай сайжирсан. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар, Д.Сумъяабазар хоёр ямар схем зохиосон гэхээр 30 хувийг нь таван тэрбумаар зарна гэж орчихоод одоо нэг тэрбумаар зарахаар боллоо, үнэ өсөхгүй нь гээд байж байгаа юм. Үнэ өсөхгүй бол болиод л 2018 оны УИХ-ын 73 дугаар тогтоолоо хүчингүй болгох хэрэгтэй. Яахав, гэхдээ байдал сайжирсан байгаа биз. Өмнө нь 100 хувь үнэгүй өгөх гэж байсан бол У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрын төлөвлөгөө болохоор одоо бодитоор зарж чадах нэг тэрбум ам.доллар. Нэг тэрбум ам.доллар хаанаас гарч ирэх вэ гэхээр нэг жилд л олох мөнгө. Дээр нь 209 жилийнхээ нөөцийг өгч байгаа юм.

-Энэ ажлыг зогсоох талаар Таныг ажиллана гэж ойлголоо. УИХ-ын тогтоолыг хүчингүй болгож байж зогсооно гэсэн үг. Тэгэхээр бүлэгтэйгээ хамтарч ажиллана гэж ойлголоо. Зөв үү?

-Ардчилсан нам “Тавантолгой”-г хувьчлахгүй гэж байгаа юм. Тэр тогтоолоо өргөн барина. МАН хувьчилна гээд л зурагтаар ард түмнийхээ хувьцааг зарна гээд л хэрэлдэхгүй юү. Тэгээд хэн нь дийлэхээ үзье. МАН дотор бас миний найзууд байгаа. Энэ Үндсэн Хуулийн нэмэлтийн 6-гийн 2-т “Байгалийн баялаг бол ард түмний өмч” гэдгийг баталсан 40 гишүүн байна. Тэд намаасаа зөрөөд ийшээ орно. Би гарын үсэг цуглуулж байгаа шүү дээ. Карантинтай байгаа болохоор талбай дээр зогсоод зурах хориотой. Онлайнаар Энхболд.мн гээд миний вебсайт дээр ороод хүмүүс гарын үсгээ зурж болно.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:47

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:55:43

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 13:42:11

RX5x1t http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.229.121.231] 2020-03-05 14:53:05

Монголын ард түмэн минээ Энхболд гэдэг хүнийг одоо хүртэл таниагүй юм уу та бид ийм муухай доошоо харсан. новшнуудаа болж 30 жил тамлагдаж байна шүүдээ одоо ухаараад бүгдээрээ эрүүл ухаантай эх орнийхаа төлөө чинь сэтгэлтэй эх орончдын гаргаж сайхан амьдармаар байна Тийм сайхан хүмүүс гарч ирвэл наад. асуудалчин аяндаа зөвөөр шийдэгдэнэ

Галхүү [66.181.161.97] 2020-03-05 13:30:03

Чи нэр хүнд олох гэж өдөөн турхиралт хийлээ шүү.Тамгын газрын дарга байхдаа нэг юм ярьдаг.Намд очихоороо нэг юм ярьдаг байж болохгүй.Албан тушаалд очих гэж үнэхээр шунаж байна даа.Эрдэнэтийн тухай чи мэдэхийн дээдээр мэдэж байгааг Иргэдийн хурлын дарга байсан Баттулга ярицлагадаа хэлсэн.Манай намд болон төрд чиний хийгээгүй ажил алга.Дандаа яс хаяна.Турхирна.1996 оноос хийсэн өмч хувьчлалыг завхруулсан.Ямар сайндаа Оюун эрдэнийг ягаан цэнхэрийн учрыг чи сайд байх хугацаандаа шалгаж чадахгүй гэв.Тэгвэл сайд байх хугацааг сунгана.Манай нам иймэрхүү хорчдоос үтэр эүргэн салах.Манай намыхан олонхи байсан ч эвлэдэггүй,Цөөнх байсан ч таардаггүй ийм эдгэршгүй өвчтэй болсон улс даа.Одоо бүр таархаа байж.Яаж засгийн эрх барих вэ.Эд нарыг төрийн эрхэнд гаргаваөл эмнэг тайлганд ачаа ачуулсантай адил болно.

Зочин [103.26.195.65] 2020-03-05 13:00:02

Ахлах зөвлөхөө сайн л бодож яриарайдаа.Үнэхээр худалдаж болохгүй юмыг худалдах гээд байвал ярилгүй л яахав. Энэ улаагийн сонгуулиар АН болоод МАН аль аль нь хуучин шигээ хуурч санал авахгүй байх шүү.МАН -д нааштай хүмүүс мэр сэр бий харин АН-д тун ховор. Дээр нь Элбэгээ Сайхан билэг Батбаяр гэх мэт дуулиант хүмүүс хэний тсл билээ

зочин [66.181.177.53] 2020-03-05 09:28:20

дэмиж гаа. З.Энхболдын зев. Сумьяабазар, Хурлээ сайд нар одоо болио.Сонгуулиар дуусна.

Иргэн [202.179.4.250] 2020-03-05 09:03:18

Том биетэй бол тэнэг байдаг юм. Баталгаа нь улсаа худалдаж байгаа нохдууд. Хувьчилж яасан ч болохгүй. Хулгайчид насаараа идэх мөнгөө бэлдэж байгаа юм.

Зочин [103.212.117.196] 2020-03-05 06:41:00

З.Энхболд торийн омчийн хорооны дарга байхдаа ард тvмний мэдлийн омч хоронгийг тэднээс асуухгvйгээр хувьчилал нэрээр vнэгvйдvvлэн авсан vгvйгээ шударга vнэнээр шалгуулах хэрэгтэй.

Боогий [183.177.99.6] 2020-03-05 03:21:16

Наад чонын бэлтрэг чинь юу ч гэж хор найруулж мэднэ. Миний АН-ыг устгасан хулгайч шүү. Үнэнийг Даваасүрэн гишүүнээс асуух хэрэгтэй.

зочин [202.126.89.41] 2020-03-05 03:18:06

АРД ИРГЭД ЭНХБОЛДТОЙ ХАМТ БАЙГАА ШҮҮ. СУМЪЯАБУЗАРЫН БИЧЭЭЧ НАР ЮУ ЧГЭЭД НЭМЭРГҮЙ УРАГШАА

Зочин [122.201.21.221] 2020-03-04 18:37:13

Tanknii onoloo tailbarlaaf uguuch tegvel chamaig demjyee

onom [119.40.98.106] 2020-03-05 01:47:38

Tanknii ulger ZI-giinx bish l dee. Genco-giinx.

Зочин [66.181.161.48] 2020-03-04 23:42:23

Үнэн худал нь цаг хугацааны шалгуур ямар ч байсан З.Энхболд зөв бодож зөв хэлээд байна

Зочин [202.21.108.148] 2020-03-04 15:12:47

Худлаа шүү дээ Жёнко үлгэр давтана ярьж байна гэж бодож байна өөрөө нүүрсний уурхайтай биздээ

Зочин [192.82.72.246] 2020-03-04 15:12:15

Наад Сумьяа чинь үнднсний аулгүй байдлын зөвлөмж,УИХ -ын тогтоолоор хийж байгаа гээд хээвнэг бна шүү Зи минь.Тэгэхээр Жёнко-Хүүк-Шатар-сумьяа гэсэн дөрвөлсөн сайчуудтай тулах боллоо доо ,гэхдээ ард түмэн таныг дэмжинээ урагшаа.

za bolio [119.40.98.106] 2020-03-05 01:48:28

Genko Zi tsaaguuraa neg l baisan. odoo uur bolchixvuu.

Зочин [202.55.188.36] 2020-03-04 14:48:32

Энэ маань гэнэтхэн юу болоо вэ? Нөгөө сугыг нь хийж асан ерөнхийлөгчтэйгөө арцалдаад эхлэв үү? Эсвэл зүгээр л төрийн хутгуураа хийж явна уу? Насаараа хүүхэлдэй байсаар дуусах хүн.

Зочин [182.160.33.170] 2020-03-04 14:07:38

Сонгуулийн жилд надад хайртай нуснууд ямар нэг сэдэв олж шаанаа шаана. Энэ мэтчилэн. Энэ этгээд сонгуулийн өмнөх өдөр эрдэнэт 49 хувь монгол компанид ирлээ та нар муусайнууд дуугай бай гэж билээ.

Зочин [202.9.46.44] 2020-03-04 14:06:43

З. Энхболдыг дэмжиж байнаа.

aaa [139.5.219.121] 2020-03-04 13:31:57

30 % 1 ter bum geheer bugdeeree 3.3 ter bum boloh umuu oilgohgui um

Zochin [66.181.177.60] 2020-03-04 12:46:37

Miningiig khuuli zurchij baiguulsan. Ikh khurliin 73 dugaar togtool ETT-iin 30%-d IPO khii gej garsan baikhad Zasgiin gazar okhin companiin 30%-d IPO khii gej shiidver gargasan. Zasgiin gazar Ikh khurliin shiidveriig davsan shiidver gargasan. ETT bol strategiin ord. Strategiin ordtoi kholboooti ets'siin shiidveriig zuvkhun Ikh khural gargakh erkh zyin zokhitsuulalttai. Tiim shiidvergiig Sumiya khychilj khor nairuulj yavsaar garguulsan.

зочин [122.201.21.23] 2020-03-04 12:29:56

Зальтай гөлөг.Их хурлын дарга байхдаа улсаа өөд нь татахгүй яасын? ТӨХ-ны дарга байхдаа их луйвар хийснийг ард түмэн мэднэ. Сонгууль дөхөхөөр л нэг заль мэх хийнэ. Хүний тархиугаахдаа гаргууд. Жижиг биетэнгүүд маш хорон санаатай байдаг. Ухаан орсон цагаасаа л хүнд дээрэлхүүлж хорон санаа суудаг. Ер нь ойлгоход хэцүү хэцүү.

зочин [64.119.23.166] 2020-03-04 14:07:45

үнэн юмны төлөө хэнийг ч дэмжихэд бэлэн шүү.монголд аль ашигтай хувилбараар асуудлыг шийдэх хэрэгтрэй.

Зочин [64.119.18.160] 2020-03-04 11:34:01

Энд улстөр бодоод байх юу бна. Бидний өврөөс хулгай хийхээр зэхэж байхад тэмцэх нь зөв. Яг үнэндээ Сумьяа базарын цаана Хүүк, Баттулга 2л байгаашдээ. Төмөр зам ч бэлтгэл ажил нь Ард түмнийг хошгируулж байгаад мөн шударга дүр эсгэж байгаад л хулхидна. Тийм болохоор одоо л тэмцэхгүй бол алдана.

Зочин [103.26.195.214] 2020-03-04 11:46:09

Дэмжинэ

zochin [223.62.204.10] 2020-03-04 10:41:10

Chi l hol bj vz.tegwel turiin ajiluud tvgjirehgvi yawaad ugnu.Chi zailaad ug

зочин [202.179.25.234] 2020-03-04 09:32:17

Энхболд аминдаа сонгуулийн ажлаа эхлэхдээ ард түмнийхээ хайрыг татах арга сүвэгчлээд эхлэж л дээ..Яг харагдаач,хэн ч тэр хувьцааг зарах эрх байхгүй,миний хувийн өмч.Монголчууд зах зээл.хөрөнгийн бирж гэж хичнээн жил зүгшир ч чадахгүй явав.Одоо харин бага сага гадарлах болсон.Гэтэл нөгөө зах зээлийн багш маань эсрэг хичээл заах гээд мунгинаж явах.Арай зөнөглөх болоогүй байлтай.Нохойтож байнах уу.

Зочин [202.21.109.46] 2020-03-04 10:41:10

Одоо л эх орондоо хайртай болох нь уу. Тарийн өмчийг үрэН таран хийсэн чинь чиний түүхийн хар толбо. Хэзээ ч балрахгүй. Хар толбо. Харын хар толбо.

Хүн [66.249.82.97] 2020-03-04 08:04:21

Зөв ярьж байна, дэмжинээ

Зочин [49.0.218.140] 2020-03-04 07:42:42

энболдын зөв

Бямбасүрэн [66.181.161.112] 2020-03-04 08:44:29

Зѳв 30% зарахгүй шүү

Зочин [66.181.161.112] 2020-03-04 08:42:33

zuv

Uguu [202.126.88.42] 2020-03-04 07:15:47

Hamgiin zuv huvilbar bol Enhsaianii Japan-china-mongol iin gurvalsan tusul bsan. Jenko-zika 2 ch Ulsiih jinhene suituulj bna daa.

Ммм [202.9.46.192] 2020-03-04 06:50:01

Би Ман ын дэмжигч гэхдээ Эрдэнэс таван толгой дээр З .Энхболдыг дэмжиж байгаа .энийг хувьчлах ямарч шаардлагагүй.Энхболд нэг авч үлдэж чадсын одоо бүгдээрээ нийлье

Зочин [150.129.141.238] 2020-03-04 06:49:38

Ионгол хүн бүрийн туйлын хүсэл эх орондоо өргүй амьдрах. Энэ хүсэл минь биелэхэд хэдэн жил шаардагдах вэ!

Zochin [66.181.177.60] 2020-03-04 06:44:29

Imikh khurliin togtooloor ETT-iin 30%-d IPO khii gsn. Tegsen ZG okhin companiin 30%-d khii gsn shiidver gargasan. Ikh khurliin shiidverees davsan shiidver gargakh erkh ZG-t baikhgyi.

зочин [43.242.243.231] 2020-03-04 06:40:41

Сумьяабазартай халз мэтгэлзэхгүй ,бол ,аль алийг ,ойлгоход ,бэрх ,байна. Сэтгүүлчид анхаарна ,биз.

Зочин [64.119.23.235] 2020-03-04 06:21:44

ЯГ ҮНЭН ДЭЭ. ТАВАН ТОЛГОЙН 30 ХУВЬД ХӨРӨНГӨ ОРУУЛНА ГЭЖ БАЙГАА БОЛОВЧ ТИЙМ БИШ ЮМ. ТАВАНТОЛГОЙ ЧИНЬ ҮНЭН ДЭЭ ЗҮҮН ЦАНХИ БАРУУН ЦАНХИ ГЭСЭН ХОЁР ТОМ ОРД БАЙГАА. НИЙТ НӨӨЦИЙН ИХЭНХ НЬ ТЭР ЗҮҮН ЦАНХИД НЬ БАЙДАГ Ч ТЭР ОРДЫН ЭЗЭМШЛИЙГ ЭРДЭНЭС МАЙНИГ ГЭЖ СҮҮЛД БАЙГУУЛАГДСАН КОМПАНИД ШИЛЖҮҮЛЧИХСЭН ТЭГЭХЭЭР ГУЧ БИШ БАРАГ ТАВИН ХУВЬ ГЭСЭН ҮГ. СУМЬЯАБАЗАР АНХ УИХ ДЭЭР ХОРИН ХУВЬ ДЭЭР 5 ТЭРБУМ НОГООН БОСГОНО ГЭЖ ЗӨВШӨӨРӨЛ АВЧААД ОДОО БОЛОХООР БАРАГ 50 ХУВИЙГ НЬ ТЭРБУМААР ЗАРНА ГЭЖ БАЙНА.

Зочин [64.119.23.235] 2020-03-04 06:14:09

З.ЭНХБОЛДЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙД ЯМАРЧ АЙ ПИ ӨҮ ХЭРЭГГҮЙ. ГАЗРЫН ХӨРСИЙГ ХОРИН СМ ХУУЛААД ШУУД НҮҮРС ГАРДАГ ГАЗАР. ЯМАР ГҮНИЙ УУРХАЙ АЖЛУУЛАХ ГЭЭД БАЙГАА БИШ. ОЛСОН МӨНГӨӨ УЛС ТӨРИЙН ШОУ ХИЙЖ ТАРААЛГҮЙ ЗӨВ ЗАРЦУУЛАХАД БОЛОХ БАЙТАЛ. ЭХНИЙ ЭЭЛЖИНД ОРЛОГОО УГААХ ҮЙЛДВЭР БАРИАД ЖОНХУУГИЙН ОВООЛСОН ШОРООГ ТӨМӨР ЗАМ БОЛГООД ОЮУТОЛГОЙГООР ЦАХИЛГААН СТАНЦ БАРИУЛЧИХАД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ БАЙТАЛ. МОНГОЛ ГЭЦҮҮ Ч ЮМ ДАА БАЯЛГА БАЙГААД БАЙГААД ХЭРЭГ АЛГА БАЙС ГЭЭД НЭГ ӨЛӨН ХУЛГАЙЧ НЬ ГАРЧ ИРЭЭД ГАНЦААРАА ХУСАХ ГЭЭД ЧИЧРЭЭД БАЙХ ЮМ.

гүн сүсэгтэн [66.181.178.219] 2020-03-04 06:38:17

төрд гарсан лүднүүд дандаа л хулгайч байх юм яачихсан төр ийм болихдог байнаа та минь.бурхан гэж байгаа бол энэ хулгайчуудыг зайлуулж өгөөчээ

Zochin [66.181.177.60] 2020-03-04 06:12:10

Demjij na

zochin [202.9.40.59] 2020-03-04 05:39:28

Baylag n huniih boloh gd bhd humuus songuuli yriad bn.Oilgoosoi.Ard timen eserguutseh estoi.Er n bolovsrolgui.meregjiliin bus saiduud.bas setguulch nertei e/zasgiin anhni medleggui uomnuud duugai bai.Enhsaihang yah gj yriulj bga uom.Elbrgdorjiin buuni nohoinuud .Saaral tolgoitoi uom SOd ochood yria avaad.Setguul zuin tsentsuurgui boljee.Tseren gedeg avgaich zuragtaar garaad .Hevlel medeeleliin huuli.tsentsuur gj bnuu.

Зочин [202.126.88.201] 2020-03-04 04:39:14

Zuv zuv zuv zi

БОСЛОО [202.9.46.140] 2020-03-04 04:36:08

ЖЭНКО ХҮҮК СУМЯАГИЙН эсрэг ЗИК НЬ БОСЛОО ЖЭНКЭЭС САЛСНЫ УЧИр ЭНЭ БАЙЖ ЗӨВ

Зочин [192.82.72.71] 2020-03-04 04:31:35

zi hedii boltol ard tumni tarhiig ugaaj hanadgui hun be tim unen bsn bol e.zuvluh hj bhdaa yrij ene ter bolohgui yasan yum ene zigin amnaas unen yum hezee ch gardagui

Зочин [203.91.115.56] 2020-03-04 04:31:30

Зи бол бэлчээр томтой хүн дээ. Бидэндээ л хэрэгтэй улс төрч

Зочин [202.55.188.86] 2020-03-04 12:45:49

Zi g buud

зочин [43.242.243.231] 2020-03-04 04:30:50

Зальдаж ,дийлэхгүй нөхөр байна. Түмнээ хамгаалбал сайн байна.

Зочин [59.153.113.87] 2020-03-04 04:19:24

Сумъяабазар Хүрэлсүх 2 одоо жилд 1 тэрбум $ олж байгаа ТТ-н ордын 30 хувийг 1 тэрбум $ оор зарна гэдэг чинь Элбэгдорж Сайханбилэг Энхсайхан нарын 2015 оны хулгай хийх гээд чадаагүйг үргэлжлүүлэх нь . Хонины арьс нөмөрсөн чоно байжээ чи

Зочин [192.82.72.246] 2020-03-04 04:17:35

За зи минь 16 оны сонгуульд гок -оос болж унасан та нар одоо 5 толгойгоор наад манан2 -женко 2 оо маанийг нь уншаад аваарай зөв шүү 2 гараа өргөөд гэр бүлээрээ дэмжинээ таныг.

Батхүү [66.181.161.42] 2020-03-04 03:47:57

ЭНХБОЛДЫН ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА

Зочин [192.82.74.170] 2020-03-04 05:58:41

Зочин [66.181.161.33] 2020-03-04 04:30:12

Тийм байна.

Зочин [182.160.36.132] 2020-03-04 03:32:58

Энхболдын ярьж байгаа нь маш зөв. Дэмжиж байна

Зочин [203.91.115.55] 2020-03-04 04:25:03

зөв байна.

Зочин [103.229.122.179] 2020-03-04 02:59:26

Сонгууль болох гээд эх орончийн дүрдээ орж байх шив

Зочин [66.181.161.20] 2020-03-04 03:37:29

Хэрвэ үнэн бол Хүрэлсүх Сумьяабазар нар ч новш юм даа

Зочин [122.201.23.28] 2020-03-04 02:52:11

Za xo xedii xurtel ingej tuuxiigeer mash xyamdaar nuursee ogch yavax yum be? Tuuxii nuursee bolovsruulaad,yadaj ugfaagaad koksjuulaad,xii shingen bolgood zarval onoodriin ashigaas xed daxin iluu ashigtai baimaarsan.gadnii xorongo oruulalt oruulaxguigeer yaj xogjix geed baigaa yum boldoo...

Арга [49.0.170.18] 2020-03-04 04:50:29

Хөрөнгө оруулахыг шийдэх гарц 1. Одоо зарж буй 1тэрбумын ашиг 200сая ам доллараа 5жил хураахад л болоо.эсвэл ашгаа барьцаалан зээлжилт хийхэд л болоо.

Иргэн [103.14.36.18] 2020-03-04 03:19:58

Харин тийм. Аль 2015 онд АН төр барьж байхдаа одоогийн МАН-н шийдээд ХО-т босгох оролдлогыг хийгээд яг болохын даваан дээр энэ ЗИКА гацаасан. Гэтэл энэ өнгөрсөн 5 жилийн хугацаанд төмөр зам, татварын орлого ашгийг одоогийнхоос хамгийн багадаа 5 дахин их олох байсныг хэн ч ярихгүй, тооцохгүй л байна. Гадны томоохон улсын нөлөөгөөр улстөрчид нь МОНГОЛ улсыг хөгжүүлэхгүй энэ мэтээр томоохон төслийг нам дарж байна. Үүнд: Нүүрс, Нефт, Усан цахилгаан станц, ...

Зочин [66.249.82.168] 2020-03-04 03:00:22

Harin tiime massyg tarhiig ni ugaachihaar yaltai bile

Зочин [202.131.227.42] 2020-03-04 02:51:42

за за сонгууль эхэлжээ. сонгууль болох бүрд улс орноо хорлодог нь сөрөг хүчний ажил болж дээ. сонгогчдын боловсрол л мэдэх болж дээ

Иргэдийн аудит [192.82.68.115] 2020-03-04 02:49:39

IPO зарлана л гэхийн тэрийг нь Хятадаас өөр худалдаж авах гадныхан байхгүй. Хэн ч тоож шиншлэхгүй болтол улс төржүүлсэн юм чинь, Дотоодод бол З.Энхболдын нэр холбогддог Монголын нэг нүүрсний компанийг эс тооцвол бас л авах чадамжтай бизнес ховор! Гэтэл Хятад өнөөдөр ЭТТ %-цааг яг авах эсэх нь эргэлзээтэй. Авлаа ч санасан үнээр авахгүй л болов уу? Яаж тайлбарласан ч М.Энхсайханы бичсэн төслөөс дордуулсан л хувилбар даа! Тэгээд ч дэлхийн зах зээлд нүүрсний хэргэлээ 100 байтугай 10 жил энэ хэвээр цэцэглэх нь юу л бол? бид хомхой, хувиа хичээсэн, амбицтай улс төржилтөөс маш их боломжоо алдаж байгаа.

sumyabazar [202.55.191.194] 2020-03-04 02:37:29

muu hulgaichuud uhliin muugaar uhej dald oroosoi sumyabazar muu shees dagvadorj gej bas neg guliisun bgulug

Зочин [103.229.123.251] 2020-03-04 02:36:14

Одоо ард түмний бухимдалд дуудаад бай. Эрх мэдэл өөрт чинь болон ерөнхийлөгчид байсан шдээ. Тэгж байхдаа офшорын мөнгийг оруулж иржчихээд ажлаа өгөхгүй яасийм бэ? Одоо нэг их чанга хашгирч гэнэ ха ха хо хо. Одоо нэг их үнэмшимгүй юм яриад олны анхаарал татах гээд давхиад байгаа чинь зөв үү. Хандив өргө covid192-д тэгвэл хүмүүс арай өөрөөр харж магадгүй.

ДЭМЖИГЧ [183.81.171.2] 2020-03-04 02:23:37

ХҮРЭЛСҮХ БҮГДИЙГ МЭДЭЖ БАЙГАА МУУ НОВШ ХУЛГАЙЧДТАЙ НИЙЛСЭН БАЙНА ... З ЭНХБОЛДЫГОО ДЭМЖИНЭЭ ХУЛГАЙЧИДАД БОЛОМЖ БАЙХГҮЙ ШҮҮ ..НОВШНУУДАА

Зочин [66.249.82.168] 2020-03-04 02:58:01

Haha hooson tolgoinuud ene taiganyg demjeed hol ywhguie,nam ni ch suirchihsen taraa taniulsan gaminguud

Зочин [66.181.182.81] 2020-03-04 02:04:52

Уг нь МАНАН-гийн эсрэг тэмцээд овоо гайгүй явж байсан хүн маань буцаад тэднийхээ зөвлөх нь болчихсон тууж явах юмаа, улс төрөө гэж төрсөн эхийгээ ч худалдана хүүрнүүд

ЗОЧИН [203.217.139.225] 2020-03-04 01:54:17

Өчигдөр НТВ-ээр яриад байсан. Дэмжиж байна.

зочин [66.181.161.102] 2020-03-04 01:54:04

дэмжиж байна.

Зочин [24.85.96.135] 2020-03-04 01:49:39

Demjij baina

Tserenkhand [64.119.16.213] 2020-03-04 01:37:22

Z. Enhboldiig demjij baina

Зочин [64.119.16.213] 2020-03-04 01:35:59

Enhboldiig dagaya demjij baina

Зочин [202.21.98.178] 2020-03-04 01:24:40

Буруу зөвийг шийддэг хууль хяналтын байгууллагууд байдаг шүү... эд нар бие биенээ хэмлээд юу ч олж долоохгүй.. харин ч ард түмний толгойг эргүүлж өөрсдөдөө ашигтай байдал үүсгэх гэж байх шиг,,,ард түмэн тэнэг биш

Зочин [66.181.161.61] 2020-03-04 01:20:24

Энхболдыг дэмжиж байна

Зочин [203.91.115.44] 2020-03-04 01:18:22

өвгөд өндийх цагаа гэж

ТОМ БИЕТЭЙ БОЛ УХААНТАЙ БАЙДАГ ЮМ УУ? [66.181.161.19] 2020-03-04 01:14:23

Зориуд мушгин гуйвуулагч л юм биш бол маш энгийн хүүхэд ч ойлгохоор ярьлаа ! Үүнээс илүү тайлбар гэж байхгүй ! Асуудлыг маш ойлгомжтой ярьдаг улс төрч шүү !

Зочин [157.65.237.11] 2020-03-04 01:28:57

onc

иргэн [202.70.34.70] 2020-03-04 01:14:11

Энхболд дарга та Эрдэнэтэй сонгуульд ороод санал авна гэж бодож байна уу, ха ха Эртхэн морио сольсон нь дээр шүү. Гүү унаад явбал хэдэн санал авах магадлалтай гэж мэргэнд буув

Зочин [66.181.161.74] 2020-03-04 01:13:49

За Женко та хоёрын дараагийн хорон санаа за энэ нь бас за мэдэхгүй АНам арчаагүй юмаа хогийн аалзнуудад баригдчихсан намаасаа дандаа хог шаарнуудаа дээш нь гаргана

Зочин [202.21.108.144] 2020-03-04 01:09:58

Асуудал нь З.Энхболддоо биш, Бидэнд аль нь ашигтай вэ гэдэгт л б.гаа юм. Монголчууд 100 хувь өөрсдөө олборлоод зарж чадаж байхад гадныханд зарж, дахин тэнэгтэхээ болих хэрэгтэй. Энхболдын зөв.

Зочин [202.9.46.192] 2020-03-04 06:56:37

Зөв

Зочин [157.65.237.11] 2020-03-04 01:29:24

zuv

Зочин [66.181.180.206] 2020-03-04 01:08:47

Ухаантай эх оронч тагжагрыг дагий

Ard [202.126.89.86] 2020-03-04 01:08:37

З.Энхболдын зөв. Ард түмнээс асуу.

зочин [192.82.65.180] 2020-03-04 01:08:33

хамаг өмчийг минь чи цуслаа биз дээ Энхболд оо нэрийг чинь хэлэхэд хүртэл дургүй хүрмээр зайл

Зочин [192.82.64.212] 2020-03-04 01:07:48

Оюу-толгойг алдсан бэлэн жишээ байна. Эргэлтэнд орсон хөрөнгийн эзэн хэвээр байхад эзнээс нь асуухгүй шууд дээрэм хийж байна.

Зочин [66.181.180.206] 2020-03-04 01:05:54

Ухаантай эх ороч тагжагарыг дагий

Nymaa [66.181.161.39] 2020-03-04 01:01:25

Zarj bolohgui jijig Mangaruud husraarai

Зочин [172.58.140.158] 2020-03-04 00:56:34

Enhbold guai bgaagui bol ali hediin taslaad heden heseg bolgood yu ch bish boloh bailaa. Mundag hun shuu

Зочин [139.5.216.188] 2020-03-04 00:52:35

Хувьцаагаа зарахгүй З Энхболдын зөв би дэ жинэ

Иргэг [66.181.176.128] 2020-03-04 00:49:52

Энэ хүн сэдэв олжээ Сонгуульд нэг ч удаа ялж үзээгүй .Намаа эрх барьж байхдаа 90хувиар навс тавиулсан хүн гэдэг нь энэ хүнд өгөх ард түмний үнэлгээ Анх ТӨХ дарга байхдаа би өрсөлдөхбиш ялна гэж томорч байгаад сураггүй болсон Дараа нь шүүхээр тохиролцоогоор охж ирсэн Дараа нь жагсаалтаар Сонгуульд ялжүү? 1 Тэрбумын орлого 1 тэрбумын ашиг 2 өөр ойлголт Сэйханбилэг нарын гэрээ ямар байсэыг мэдэхгүй хүмүүс Гэхдээ тэд хулгайч ялгаагүй гэдэг нь ойлгомжой

Мгл [203.91.115.54] 2020-03-04 00:47:55

Хуцоо тайган зикаа вирүсээ энэ бол айпооо

Зочин [203.91.115.54] 2020-03-04 00:48:23

Грё хэллэээ

Зочин [192.82.68.154] 2020-03-04 00:39:34

Заръя аа. Хурдан асуучих аа. Элдэв попчдод хөтлөгдсөөр бгаад өвчин зовлон, ядуурал, утаа униарт баригдаж дууслаа. Аятайхан амьдарцгаая л даа. Зи болон бусад дарга нар асуудлаа шийдчихсэн болохоор шоудаад ядуу ард түмний уураар тоглоод бн ш дээ. Энэ баялгийг чинь зарахгүйгээр яах гээд бга юм бэ. Ихэнх нь аймаар өвчтэй, өдөр шөнөгүй ажиллаж бн. Эрчүүд нь ажилгүй архичид дүүрлээ. Попорсоор байгаад үхээд дууслаа. Хүссэн хүсээгүй одоогийн залуус гадаад соёл, гадаад орон шүтсэн хүмүүс л бн ш дээ.

Зочин [202.9.46.192] 2020-03-04 06:59:50

Малаа. зараад гарч байгаа нүүрсний ашиг нь тухайн компанид орно чамд 1 төгрөгч хувьцаа болж ирэхгүй тэнэгээ

Зочин [192.82.76.187] 2020-03-04 00:50:23

Оюутолгойгоо өгчихөөд өнөөдөр юу олж долоож бн даа

zochin [103.14.36.226] 2020-03-04 00:39:25

Z Enhboldiig demjij bn ard tumnii tald baidag hun.

Зочин [66.181.186.222] 2020-03-04 00:30:52

Ene zonog obgon odoo uls toroos zailaachee hogiin hulgaich tsaraitai lalar

Зочин [184.181.100.77] 2020-03-04 00:45:27

Ene xynii xychind Mongoliin Ard Tumen elgeeree xevtchixgui tesej bgaan bishuu

зочин [202.126.89.252] 2020-03-04 00:27:54

З.Энхболд.д итгэж болно.

Бат [103.80.211.37] 2020-03-04 00:26:43

Оджаргал бишээ, дуракаа . Шенхуа, Сумитомо гэсэн 2 компани цаад талд БНХАУ, Японы засгийн газрын баталгаа байсан юм. Оросын тусгай албаны хатгаасаар, тэднээс ухаан алдталаа айж, хулчийж Женко та 2 улсын хөгжлийг хойш нь татсан, хорлон сүйтгэсэн үйлдэл илрэх цаг ойртож байна

Зочин [66.181.185.156] 2020-03-04 03:13:46

Бат зөв хэллээ

Зочин [185.189.160.44] 2020-03-04 00:20:00

Hyanaltgui tuusaar baih uu? ETT deer 90%-iig n uls turch nar 10% ard tumend hurtdeg ail baij boloh uu? Audit maudit haana baina? Niggeria yag ingej amidardag. Delhii deer hamgiin hyanalttai huvilbar tum bumaaraa bii. Niilj tsohih sonirhol baina daa ene beltreg guaid

Зочин [185.189.160.44] 2020-03-04 00:22:09

209 terbum l gene. Ugooj n 2.09 ter bum l noogdono. 188.1-iig n uls turch nar halaaslah geed baina shuu dee. Yadaj 50/50 bolgo l doo hahaha...

Зочин [202.9.46.98] 2020-03-04 00:18:07

ЭНГИЙНЭЭР БОДОХОД "ТАВАН ТОЛГОЙ" - Н НҮҮРСИЙГ ОДООГИЙН ХҮЧИН ЧАДЛААР 209 ЖИЛ УХАЖ БОРЛУУЛВАЛ НИЙТ 209 ТЭР БУМЫН АШИГ ОЛОХ НЬ. ХЭРЭВ МАН ЭНЭ УУРХАЙГ ОДОО ГАНЦХАН ТЭРБУМААР ЗАРЧИХВАЛ 208 ТЭРБУМЫГ БИД АЛДАХ НЬ ЭЭ. ИЙМ БАЙЖ ЯАВЧ БОЛОХГҮЙ ДЭЭ!

Иргэн [66.181.176.128] 2020-03-04 00:56:55

Ашиг биш ээ хө 1тэрбумын орлого Ашиг нь 70 орчим сая доллар м уу даа өнгөрсөнсжил Гэхдээ төрийнөмчит комдани ашиг гэж зарлах нь тэр дүнд яг итгэхэд хэцүү

Sreenn [66.249.82.172] 2020-03-04 00:17:15

Ardiin namiin demjigch bolovch an namaas tanid bol itegdeg shuu tanid sain saihniig husie Mongol ulsiin erunhiilugch baimaar hun dee

Зочин [202.126.89.99] 2020-03-04 00:17:06

Тагжгар сонгуулийн шоугаа хийгээд эхэлсэн үү

Зочин [202.9.46.192] 2020-03-04 07:01:31

Тэнэг ээ чиний юмыг дур мэдээд зарах гэж бна.

Зочин [66.249.82.168] 2020-03-04 03:22:08

Kkk tagjgar bas uuriin gesen fenvvdtei yum bn,

Зочин [66.181.190.224] 2020-03-04 00:43:54

Чи өөрөө тагжгар сэтгэдэг юм бна, үүнд сонгууль ямар хамаа бна аа, бидний хувь хүртэх баялагийн тухай ярьж бна шүү дээ

Зочин [69.215.129.209] 2020-03-04 00:25:31

Энд сонгууль ямар ч хамаагүй, та бид нарын өмчийн тухай, газрын доорхи баялагийн минь тухай яриад байна, мал аа

Зочин [202.9.46.98] 2020-03-04 00:25:10

З. Энхболд бол уг бие нь бага ч гэсэн ухаан бодол нь дэлхийн энгээр сэтгэдэг хүн шүү. Зовлого томтой усан тэнэгүүдийг шүтэх үү, зорилготой, зоригтой, ухаантай, хамгийн чухал нь улс орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсээ дэмих үү гэдэгт л учир, зангилаа нь байгаа юм даа.


121 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
121 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.