Украинд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Украинд коронавирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Виктор Ляшко мэдээлжээ.

“Өчигдөр би та бүхэнд сэжигтэй дөрвөн тохиолдол илэрсэнтэй тухай мэдээлсэн. Өнөөдөр тэдний нэг нь лабораторийн шинжилгээгээр батлагдлаа” гэж тэрбээр Киевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Коронавирусийн халдварын томоохон голомт болоод байгаа Итали улсаас Румынд нисэх онгоцоор, дараа нь машинаар эх орондоо ирсэн Украины Черновцы хотын оршин суугч болох эрэгтэйгээс коронавирус илэрсэн байна. Уг эрэгтэйг эмнэлэгт хэвтүүлж, түүнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлажээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:02:57

ZAP [134.122.22.13] 2020-03-29 16:02:57

ОХУ [202.55.191.194] 2020-03-05 03:11:38

Баларсан юм бэ, одоо Орос руу вирус орно доо,,,

Зочин [202.21.108.134] 2020-03-04 10:41:04

Тахалтай ороноос ирэхийг хорь

Zochin [66.181.180.147] 2020-03-04 04:11:06

Agaariin hiliig yagaad haahgui baigaa? Golomttoi gazraas oor ulsaar damjij ireed haldvar taraah geed baina shuu, shiidveree hurdan hurdan gargaj baigaachee, olon ulsiin galt terpenii hudulguuniig bas zogsooh heregtei shuu, udaan baina udaan baina, gadaadad baigaa mongol urgeded eh setgel gargahiig urialj baina, Mongold ireh asuudlaa hoishluulna uu.

Зочин [202.9.46.26] 2020-03-04 00:18:10

Тахалтай улс орноос онгоц хүлээн авахгүй буцаах шаардлагатай.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.