Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг цуцалжээ

Ц.Анударь / Улстөр

ОХУ-ын Санкт-Петербург хотноо жил бүр болдог Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг энэ жил зохион байгуулахгүй байхаар шийджээ.

Коронавирусний дэгдэлтийн улмаас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын хэмжээнд онцгой байдал зарласантай, мөн чуулга уулзалтад оролцогч орнуудад вирус тархсантай холбогдуулан ийм шийдвэрийг гаргалаа гэж зохион байгуулах хорооны дарга Андрей Белоусов мэдээлсэн байна.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт энэ жил зургадугаар сарын 3-наас 6-ны хооронд болох ёстой байв. Чуулга уулзалтын хүрээнд "Шинэ коронавирус-хуучин сорилтууд: Тархалтын улмаас эдийн засагт учрах үр дагаврыг хэрхэн бууруулах вэ?" сэдвийн дор хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байжээ.

Уг хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон ОХУ-ын байгууллагуудын дарга нар, шинжлэх ухааны салбар, олон улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг урьсан байжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:41:37

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:41:37


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.