Ц.Уртнасан: Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг дэмжиж, урамшуулахад улс төрчдийн манлайлал хэрэгтэй
АН-ын ХЭГ-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан өөрийн цахим хуудаснаа нийтэлснийг хүргэж байна.
Тэрээр "Дэлхий даяар дэгдсэн цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн талаарх бодлого, тусламж үйлчилгээгээ эргэн харахыг сануулав.
Байгаль орчны бохирдол (агаар, ус, хөрс, амьтан)-оос хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг бууруулах, хүний ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчин, эмгэг, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар алсын хараатай цогц бодлого, нийгмийн түншлэл, харилцан уялдаатай менежмент манайд алга.
Том том эмнэлгийн байшин барьж, өндөр өртөгтэй, зардалтай тоног төхөөрөмж, эм, эмийн хэрэгсэл, вакцин импортлох тухай ярьсан Эрүүл мэндийн сайдын алба хашигчид болон горилогчдыг зөндөөн харж байна.
Үнэндээ асуудлын үндэс, учир шалтгааныг олж харж, иргэдийнхээ эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлага, дадал, соёлыг дээшлүүлэх эрс шинэчлэлийн бодлого, шийдэл, хүчин чармайлтыг Монголын нийгэм хүлээж байна.
Иргэд өөрсдөө эрүүл байхын төлөө Богд ууланд алхаж, Туулын эргээр гүйж, тустай гэсэн амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, цагаан хоол хэрэглэж, фитнес, бясалгал, аэробек, нийтийн бүжиг, иогоор хичээллэж, мацаг барьж, цэвэр ус хүргэлтээр авч ууж, хирээрээ л санаачлага гаргаж байна. Одоо иргэдийнхээ санаачлагыг хөхүлэн дэмжиж, урамшуулсан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх бодлого, зохицуулалт шаардлагатай болжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг импортын эмийн худалдаанд хөнгөлөлт үзүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний дутагдсан санхүүжилтыг нөхөх, чанаргүй лабораторийн шинжилгээний төлбөрт зарцуулсаар л байх уу.
Хотоор дүүрэн тоос, шороотой машин хөлхөж, бохир заваан такси, автобусаар хүмүүс зорчиж, шатахуун түгээх газрууд сургууль, цэцэрлэг, орон сууцтай зэрэгцэн оршиж, хагас дутуу угаасан аяга, тавагтай нийтийн хоолны газрууд, ариутгал, цэвэрлэгээ муутай зочид буудлууд ажиллаж, чанарын баталгаагүй ахуйн болон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүнийг ямар ч хориг саадгүй борлуулж, сүр дуулиантай нийгмийн хариуцлага ярьдаг ч хүн биеэ засч, шүд, гараа угаачих боломжгүй, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй засаг захиргааны болон хууль сахиулах байгууллага, эмнэлэг, сургууль, банк, даатгал, үүрэн телефон, соёл урлаг, худалдаа, үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулсаар л байвал яаж эрүүл, саруул иргэдтэй байх билээ.
Монгол хүнээ гэсэн энэ бүх стандарт, шаардлагыг хэн, хэзээ бий болгож, хэрэгжүүлж, хэвшүүлэх юм бэ.
Эрүүл мэндийн салбарт "арилсан борооны хойноос цув нөмрөхгүй байх" шийдэл нь улс орондоо нийгмийн эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай тусламж үйлчилгээг хөгжүүлэх явдал билээ.
Хэзээ нэгэнтээ цар тахал цагийн үеийн асуудал болж, мартагдах ч иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах, иргэдээ амьдралын зөв, эрүүл хэвшилд сургах хандлага, соёлыг төлөвшүүлэх асуудлууд Монголын улс төрчдөөс манлайлал, шийдлээ хүлээсээр л байна" гэжээ.


































































ЦЕГ: “Охидыг барих дуртай ажлаа 40-50 нас хүртлээ хийнэ“ гэж бичлэг нийтэлсэн иргэнийг шалгаж байна
Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй
Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
ЭМДЕГ: 2026 онд эрүүл мэндийн даатгалд сард 15.840 төгрөг, жилд 190.080 төгрөг төлнө
Д.Одончимэг: Сэтгэцийн эмгэгтэй хүний албадан эмчилгээг зогсоож, эмнэлгээс гаргахдаа хороо, дүүрэгт нь мэдэгдэх зохицуулалт бий болгох хэрэгтэй