“Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх шийдвэрийг гарган ажиллаж байна.

Шуурхай штабын даргаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ажиллаж байгаа бол “Төлөвлөлтийн баг”-ийг Эрүүл мэндийн дэд сайд С.Бямбасүрэн, “Ажиллагааны баг”-ийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, “Санхүү захиргааны баг”-ийг Санхүү, хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр, “Санхүү, хангалт, ар талын баг”-ийг Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр тус тус ахлан ажиллаж байгаа юм.

Мөн Шуурхай штабаас гаргасан шийдвэр, бусад мэдээ, мэдээллийг иргэдэд өгөх зорилгоор 1800-1105, 318277, 263354 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж, иргэдэд мэдээлэл түгээн ажиллаж байна.
Улсын онцгой комиссын шуурхай штаб “Коронавирусын цар тахалаас сэргийлэх, тэмцэх стратеги төлөвлөгөө”, “Коронавирусын халдварын үед гэрээр тусгаарлан ажиглах зөвлөмж, мөн төрийн болон төрийн бус, аж нэгж байгууллагын ажилтан, алба хаагчдыг гэрээр ажиллуулах түр заавар”-ын төслүүдийг боловсрууллаа.
Мөн Сөүл, Токио, Берлин, Москва , Истанбулын тусгай үүргийн нислэгээр ирсэн 986 иргэнийг Хан уул дүүрэг дэх “Зүчи” зочид буудал, ОБЕГ-ын харьяа “Жаргалант” сувилал, Чингэлтэй дүүрэгт “Бага баян” цогцолбор, Баянгол дүүрэгт “Асралт мед” эмнэлэг болон ХӨСҮТ, Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хуваарилан тусгаарлаж, биеийн байдлыг хянах, тандан халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан, тусгаарлах байрны үйл ажиллагаанд нь хяналт тавин, удирдлагаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

















































.jpeg)














Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
У.Хүрэлсүх: 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана
БНХАУ Тайванийн эргэн тойронд өнөөдөр цэргийн сургуулилалт хийнэ
Домогт Брижит Бардо 91 насандаа таалал төгсжээ
2025 оны арванхоёрдугаар сард дангаар 38118 жуулчин Монгол Улсад зорин иржээ