Гурилын нөөц хангалттай байна
ШӨХТГ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын талаар гаргасан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд "Алтан тариа", "Улаанбаатар" зэрэг гурилын үйлдвэрт бүтээгдэхүүний нөөц, нийлүүлэлт, борлуулалт, үнэ ямар байгааг хянаж ажиллав.
Хяналт шалгалтад хамрагдсан гурилын үйдвэрүүдийн үйлдвэрлэл хэвийн явагдаж, үнэ нэмэгдээгүй, нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй байна. Үйлдвэрлэгчид цаашид ч бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй, хомсдол үүсгэхгүй, ОХУ-аас улаан буудай татаж авч байгааг мэдээллээ.
Гурилын үйлдвэрүүд гурилыг бүхэл үрийн, эрүүл мэндийн болон өргөн хэрэглээний гэсэн нэр төрлөөр үйлдвэрлэж байна. “Алтан тариа” ХХК-ийн өргөн хэрэглээнд худалдаж буй 10 ш савалгаатай дээд гурил кг нь 1230 төгрөг, 5 кг савалгаатай нь мөн нэг кг нь 1220 төгрөг, харин 10 ш савалгаатай I гурил кг нь 1020 төгрөг, 5 кг савалгаатай нь кг тутамд 1010 төгрөгийн үнэтэй байгааг мэдээллээ.
“Улаанбаатар гурил” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг таслахгүй, үнийг нэмэхгүй байх талаар мэдэгдэж, төрийн бодлогыг дэмжин ажиллаж байна. Тус компанийн өргөн хэрэглээнд борлуулж буй дээд гурил 10 ш савалгаатай нь кг тутамд 1340 төгрөг, 5 кг савалгаатай нь кг тутамд 1330 төгрөг, I гурил мөн 10 ш савалгаатай нь кг тутамд 990 төгрөг, 5 кг савалгаатай нь кг тутамд 1060 төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж: Монцамэ




































































А.ГАНСҮХ: З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ?
Ц.Идэрбат: Мах талх шиг янз бүрийн үнэтэй байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Улсын химийн XXXV олимпиад Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
Шигшээ багийн эрэгтэй тамирчид Ази тивийн аваргад мордлоо
Ц.Идэрбат: Тариаланчдын урамшуулал, шатахууны хангамж, зээлийн "Хар жагсаалт"-ыг шийдвэрлэж, хөнгөлөлттэй зээлийг шуурхай олгоно
Б.Батбаатар: БОУАӨ-ийн сайдаар томилогдсоноор тэр хүний цаг эхэлсэн