АН: УИХ-ыг яаралтай хуралдуулж, 2020 оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй
УИХ дахь АН-ын зөвлөлөөс үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга замын талаар Засгийн газар, УИХ-д дахин санал хүргүүлж байгаа талаар мэдээллээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “ Коронавирусийн халдвараас сэргийлж, хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээг бид дэмжиж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ яаралтай хуралдаж, эрсдэлийн үнэлгээ, хэрхэн давах төлөвлөгөө боловсруулах ёстой. Гэхдээ цар тахал эхэлснээс хойш гурван сарын хугацаанд эдийн засгийн хямрал бодит байдал болчихоод байхад Засгийн газар, УИХ хайхрамжгүй байна гэж үзэж байна. УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд цар тахал нэрээр таг чиг байна. Бид Засгийн газарт тодорхой санал хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. УИХ яаралтай хуралдаж, 2020 оны төсвийг тодотгож, хамгийн багадаа 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан үүсгэх хэрэгтэй. АН хамтарч, улсын төсөвтөө тодотгол хийхийг санал болгож байгаа. Өнөөдөр дахин санал хүргүүлэхээр болж байна. ЖДҮ-ийн бизнесээ дэмжиж, зээл олгох, төсвийн тодотголоо хийж боловсруулаад УИХ-д оруулахыг санал болгосон. Гэтэл Засгийн газар хийсэнгүй. Энэ удаагийн гурав дахь саналыг УИХ-д хүргүүлнэ. Цахимаар байх уу танхимаар байх уу гэдгийг шийдэж, өнөө маргаашгүй энэ асуудал дээр ярилцах хэрэгтэй байна.
Засгийн газар эрсдлийг бууруулах, эдийн засгийн асуудлаар тодорхой арга хэмжээ аваагүй байгаа. УИХ-ыг яаралтай хуралдуулж, хууль тогтоолын төслөө хэлэлц. Цахимаар хуралдуулах зохицуулалтаа хий" гэлээ.

































































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ