Боршоогийн боомтоор орж ирсэн 53 оюутныг Увс аймагт тусгаарлажээ
ОХУ-ын Тува улсын Кызыл хотод суралцдаг Увс аймгийн 53 оюутныг энэ сарын 21-ний өдөр Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтоор оруулж, Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлажээ.
Мөн Кызыл хотоос улсын хилээр нэвтэрсэн дөрвөн иргэнийг тусгаарлах байранд ажиглалтад авчээ. Мөн Ирланд-Москва чиглэлийн онгоцоор Москвад бууж Боршоогийн хилээр ирсэн Увс аймгийн иргэн П-г коронавирусний халдварын голомттой бүс нутгаас ирсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан шинжилгээ авч, ХӨСҮТ-ийн вирус судлалын төв лабораторид илгээгээд байна. Өнөөдрийн байдлаар Улаангомд Монгол Улсын 58 иргэн тусгаарлалтад байгаа бөгөөд иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Монгол Улсын хилээр нэвтрэн орж ирсэн эдгээр 58 иргэнийг мэргэжлийн байгууллагууд өндөр хяналт, шалгалтын дор хүлээж авсан бөгөөд оюутнуудын хувьд Кызыл хотноо эмчийн хяналтад байжээ. Эдгээр хүмүүсийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах бөгөөд УОК, ЭМЯ-наас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу аймгийн Онцгой комисс ажиллаж байна.
Улаангом политехник коллежийн дотуур байрны халаалт муу, өрөөнүүд нь хүйтэн байсныг Дулааны 2-р станцын удирдлагад мэдэгдэж, хэвийн хэмжээнд хүргүүлсэн байна. Мөн хүнсний эрүүл ахуйчийг ажиллуулж, хоол хүнсэнд тогтмол хяналт тавьж байгаа аж. Өрөө тасалгааны журам мөрдөгдөж байгаа эсэхийг хянах үүднээс коридорт хяналтын камер байрлуулсан байна. Түүнчлэн оюутнуудын онлайнаар хичээл хийх боломжийг бүрдүүлэхээр болсон байна.












































.jpeg)




















Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
У.Хүрэлсүх: 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ
Г.Занданшатар: Засгийн газар хилчдийнхээ нийгмийн баталгаа, ахуй амьдралыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана
БНХАУ Тайванийн эргэн тойронд өнөөдөр цэргийн сургуулилалт хийнэ
Домогт Брижит Бардо 91 насандаа таалал төгсжээ
2025 оны арванхоёрдугаар сард дангаар 38118 жуулчин Монгол Улсад зорин иржээ