Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлнэ

Aдмин / Орон нутаг

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас чанарын менежментийн тогтолцоо ISO9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд стандартыг нэвтрүүлэхэд алба хаагчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулах, олон улсын стандарт нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлэхээс гадна алба хаагчдын гэр бүл рүү чиглэсэн “Хариуцлагатай аав ээж” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх болон бусад холбогдох сургалт, хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана.

Олон улсын стандартыг нэвтрүүлснээр “Стандарттай Ховд аймаг” хөтөлбөр болон Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх боломжтой болох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:15:21

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:15:20


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.