Хятадад зөвхөн зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлууд бүртгэгджээ
Эх газрын Хятадад мягмар гарагт коронавирус дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдсэнгүй гэж тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөө өглөө мэдээллээ.
Уг байгууллагын мэдээлснээр, эх газрын Хятадад мягмар гарагт “COVID-19” халдварын 47 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бүгд зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлууд байжээ. Тэдгээр тохиолдлын 19 нь Шанхайд бүртгэгдсэн бол Бээжин, Гуандунд тус тус таван тохиолдол бүртгэгджээ.
Эх газрын Хятадад мягмар гаргийн оройны байдлаар 81218 хүн халдвар авч, 3281 хүн нас барж, 73650 хүн эдгэрсэн бөгөөд зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо 474-т хүрчээ. Мөн тухайн өдөрт 491 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол биеийн байдал хүнд хүний тоо 174-өөр буурч, 1399 болсон байна.
Мягмар гаргийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 386, Макаод 26, Тайваньд 216 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт дөрөв, Тайваньд хоёр хүн нас баржээ. Мөн Хонконгт 102, Макаод 10, Тайваньд 29 хүн эдгэрсэн байна.
Эх сурвалж: Монцамэ



































































Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
Тогтворгүй үед тогтоон барьсан Засгийн газар
УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Г.Ариунболор: Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх эрх УИХ -д хадгалагддаг ч эхлээд нам шийдээд, дараа нь парламент зөвхөн батлах үүрэгтэй институт болж хувирчээ
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжинэ