Б.Чулуунтамир:Ахуйн хүрээний архидалт бий болохоор онц ноцтой гэмт хэргүүд гардаг

Н.Алтанцэцэг / Хууль

2020 оны эхний улирлын статистик гарч, нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 19.2 хувиар буурчээ. Буурсан гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамиртай ярилцлаа.

-Энэ оны эхний улирлын байдлаар гэм хэрэг буурсан үзүүлэлтэй байгаа. Ямар төрлийн гэмт хэргүүд буурсан вэ?

-Нийслэлийн хэмжээнд 21 хувь, орон нутгийн хэмжээнд 14 хувиар улсын дунджаар гэмт хэрэг 19.2 хувиар буурсан дүнтэй байна. Хамгийн их буурсан гэмт хэргүүд гэвэл Хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 15.6 хувиар буурсан байгаа. Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг/хулгайлах, дээрэмдэх, залилах, малын хулгай гэх мэт/ 16.5 хувиар, хулгайлах гэмт хэрэг 18 хувиар, халаасны хулгай 41 хувиар буурсан. Зам тээврийн осол аваарын гэмт хэрэг 29.6 хувиар буурсан үзүүлэлтэй байна.

-Ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа. Иймээс хотын дарга захирамж гаргаж найман нэрийн дэлгүүрүүдийг 22:00 цагт хаахаар болсон.Ингэснээр ахуйн хүрээний архидал буурах болов уу?

-Статистик харвал ахуйн хүрээний архидалт өсөөд сүйд болсон юм байхгүй. 22:00 цагт дэлгүүр хаах болсонтой холбоотойгоор гар дээрээс архи, согтууруулах ундаа дамлаж зарах үйлдэл гарах эрсдэлтэй учраас түүнээс сэргийлэх чиглэлд ажиллаад эхэлсэн. Ахуйн хүрээний архидалт бий болохоор онц ноцтой гэмт хэргүүд гардаг. Тухайлбал, Эгчийгээ архи уулаа гээд толгой руу нь архины шилээр цохиод амь насыг нь хохироох, согтуудаа эцэг эхийгээ хутгалах, гэр бүлээ, өөрийгөө шатаах, бага насны хүүхэд хүчирхийллийн хохирогч болох гэх мэт хэргүүд гарсан.

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ МӨН ӨССӨН ДҮНТЭЙ БАЙНА

-Хязгаарлалтын үед өссөн гэмт хэрэг байгаа юу?

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 73 хувиар өссөн. Энэ нь Экологийн цагдаагийн алба байгуулагдсантай холбоотой. Энэ алба байгаль орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэх чиглэлд эрчимтэй ажиллаж эхэлсэн учраас энэ тоо огцом өслөө. Түүнээс биш энэ жилээс л гэнэт газар ухаад, ашигт малтмал хайгаад эхэлж байгаа юм биш. Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг мөн өссөн дүнтэй байна. Энэ нь тээврийн хэрэгслийн тоо өссөнтэй холбоотой. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хайхрамжгүй үйлдлээс үүдэж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч түлхүүрээ машиндаа үлдээгээд явах, зогсоол, гараашийн харуулд түлхүүрээ үлдээх зэргээс үүдэн хулгайд алддаг. Ерөнхийдөө хулгайлсан машинаа унаж явж байгаад бензин тос нь дуусахаар энд, тэнд хаячихдаг тохиолдол түгээмэл гарч байна.

-Хязгаарлалт тогтоосон хугацаанд цахим залилангийн гэмт хэрэг нэлээд гарч байгаа?

-Энэ үед цахим залилан хамгийн их өсөлттэй байгаа. Амны хаалт авахаар гадны улс орнууд руу урьдчилгаа шилжүүлэх, хандив цуглуулж байгаа хэмээн хандсан хүмүүст залилуулах тохиолдол гарсаар байна. Мөн коронавирусийн талаар мэдээлэл өгье гэсэн байдлаар хандаж, тухайн мэдээллийг авахыг зөвшөөрвөл компьютер дээрх хувийн мэдээлэл, банкны нууц кодыг олж аваад залилах тохиолдол гарч байгаа. Тиймээс цахим халдлагаас сэргийлэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Хэзээ ч битгий урьдчилгаа өгөөрэй. Тухайлбал, 20.000 төгрөг өгөөд амны хаалт захиалдаг. Ингээд амны хаалт нь ирэхгүй болохоор "За яахав 20.000 төгрөг их мөнгө биш" гээд хаячихдаг. Гэтэл бодит байдал дээр залилагч 100 хүнээс 20.000 төгрөг авчхаад явж байгаа. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд худал мэдээлэл тараах, бусдын нэр хүндийг гутаах, доромжлох гэмт хэрэг нэмэгдсээр байна.

- Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

zochin [59.153.85.113] 2020-04-06 14:27:42

songon shalgaruultand orj bga saihan zaluuchuudaa awch hew juram huuliaa sahiulmaar yum bn da mongoliin tsagdaa hvn dutmag ezguireh wii de

Зочин [192.82.71.204] 2020-04-06 10:12:32

Орон сууцны хорооллуудаар яагаад цагдаагийн эргүүл явдаггүй юм вэ. Орон сууцанд байруудын гадуур энгийн хувцастай цагдаа нар эргүүл тогтмол хийвэл маш их хэргүүдийг илрүүлж сэргийлж таслан зогсоох нь мэдээж юм.. шөнө 10 хагасаас хойш л хамаг хэргүүд өрнөх болтой юм.

зочин [66.181.177.53] 2020-04-06 11:48:36

Айдаг байхгуй юу. Уг нь бидний татвараар цалин авдаг юм шдээ.

Архи болорлуулахыг зогсоож бодоггүйн учир. [202.131.225.53] 2020-04-06 07:41:46

Архи, пяав зарахгүй болчихлээр улсын төсөв бүрдэхээ больчихдог юм. Улсын төсөвгүй болчихлээр төрийн алба, цагдаа, шүүх прокурор, хорих ангиуд, цэргийнхэн, эмч, сургууль цэцэрлэгийн багш нарт цалин мөнгө, хангамж өгөх боломжгүй болчихно. Мөн одоогийн коронавирустай тэмцэх боломж ч хягзаарлагдна. Иймд АРХИ гэдэг чинь тэр чигтээ л орлогын ганц баталгаатай эх үүсвэр юм. Үүнийг хязгаарлах боломж улсад байхгүй. Үүнийг Сангийн яамныхаас асуугаарай.

Зочин [66.181.190.253] 2020-04-06 06:30:16

ARHIIIG NAADAM BOLTOL HORIGLOOCHEEE

Мөнгөгүй хүмүүсийн үйлддэг хэрэг ихсэх байлгүй. [202.131.225.53] 2020-04-06 06:09:17

Хөдөлмөрийн фронт багасч цалин мөнгө олдохгүй болж байгаа байх. Тэгэхлээр үүнээс шалтгаалаад хулгай, дээрэм, гэрийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа байх. Дараагийн ээлжинд архиа авах мөнгөгүй болсон хүмүүс гэрээрээ архи нэрж эхлэнэв Мөн хулгайн ан хийх, хуурамч мөнгө "зурах", хүмүүсийг хулхидах, хүүхэн хүчиндэх, бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татах гээд мөнгөгүй хүмүүсийн хийдэг хэргийг үйлдэж эхлэх нийгууртай. Үүнд манай цагдаагийнхан эрх биш бэлэн байгаа байлгүйдээ.

зочин [124.158.77.41] 2020-04-06 04:15:22

архи зарахгүй болчихолдоо заавал зарах ямар шаардлага байгаа юм зарсан хүмүүст өндөр торгууль тавиач хоол биш

mm [103.14.38.132] 2020-04-06 03:28:07

Tegeed baraa neegeech. 12 tsagt haadag gesen balai yum aa boli. Horiod asuudliig arilgasan gants ch uls bhgui

Зочин [202.9.46.21] 2020-04-06 02:47:36

Уухаа больчихооч. Яршигтай юм

Зочин [103.14.36.18] 2020-04-06 02:44:17

Архины үйлдвэрийг бүр мөсөн хаах нь зүйтэй.

Zochin [202.70.34.70] 2020-04-06 02:40:08

Horio tseertei ued arhi zarahyg horiglooch ee

Zochin [66.181.188.247] 2020-04-06 01:03:17

Arhi sogturuulah undaa zarahaa boli

MOGEUH [202.55.188.94] 2020-04-06 00:42:41

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj ariutga MOGEUH


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.