З.Нарантуяа: Багц арга хэмжээний санхүүжилтын тооцоон дээр олон зүйл тодорхой биш байна
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Засгийн газраас оруулж ирсэн УИХ-ын тогтоолын төслийг агуулгаар нь дэмжиж байна. Цар тахалтай холбоотой өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдалд Засгийн газар, Улсын онцгой комисс, ЭМЯ сайн ажиллаж байна. “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” дөрвөн чиглэлээр тодорхой заалтууд орж ирсэн байгааг дэмжиж байна. Энэ тогтоолыг илүү сайн, оновчтой арга хэмжээгээр баяжуулах, цаг олсон арга хэмжээг тогтоолд тусгахын тулд хэд хэдэн зүйлийг тодруулах хэрэгтэй. Нийт 5,1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий багц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Тогтоолын төслийн хүрээнд багц арга хэмжээ болгоны санхүүжилтийг тооцоод үзэхээр би бол гаргаж чадахгүй байна. Яагаад гэвэл нэлээд олон зүйл тодорхой биш байгаа юм. ААН-ын орлогын албан татвараас 2,7 их наяд төгрөгийг төсвийн орлогод төвлөрүүлнэ, татварын орлогыг бүрдүүлнэ гэж тооцсон. Хувь хүмүүсийнх нь нэг их наяд гаруй төгрөг. Одоогийн хөнгөлөлт хэдэн хүнд хүрэх вэ. Хэдэн төгрөгийн татварын орлогыг чөлөөлөх вэ.

































































А.ГАНСҮХ: З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ?
Ц.Идэрбат: Мах талх шиг янз бүрийн үнэтэй байна
Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоов
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Шигшээ багийн эрэгтэй тамирчид Ази тивийн аваргад мордлоо
Б.Батбаатар: БОУАӨ-ийн сайдаар томилогдсоноор тэр хүний цаг эхэлсэн
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо
“Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
Жуулчдын тоо эхний улиралд 40 орчим хувиар нэмэгджээ