АНУ: Нэг өдрийн дотор 1900 гаруй хүн нас баржээ
АНУ-д коронавирусний халдвараар нэг өдрийн дотор 1965 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 14768 боллоо гэж Жонс Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Энэ нь өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болсон байна.
Өмнө нь АНУ-д өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол дөрөвдүгээр сарын 7-нд бүртгэгдсэн бөгөөд 1700 гаруй хүн нас баржээ. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 3-нд өдөрт 1400 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм. Лхагва гаргийн 21 цаг 30 минутын байдлаар, АНУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 431 мянгад хүрч, 23 мянган хүн эдгэрчээ.
Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 1.35 сая давж, 79200 гаруй хүн нас барлаа гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
Эх сурвалж: Монцамэ



































































Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид "үзүүлбэр" үзүүлэв
Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
Г.Батзориг: Хүнсний НӨАТ-ыг хөнгөлбөл амьдралын өртөгт эерэгээр нөлөөлнө
Сурронтой холбоотой зам тээврийн осол 161 бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ
“Кофе уух“ санал тавьж, аяганд нь 1 сая төгрөг үлдээсэн этгээдийг 3 сая төгрөгөөр торгожээ
МАН-ын бүлэг: С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлж, дэмжлээ
"Хувьсал" продакшны дэлгэцийн арав дахь уран бүтээл “Сэтгэлийн уяа” УСК энэ сарын 16-нд нээнэ