“COVID-19”-ын эсрэг авч хэрэгжүүлэх 10 багц арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлалаа

Aдмин / Нүүр

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Тогтоолыг УИХ батлах гэж байна.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар өнөөдөр /2020.04.10/ мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн, Х.Нямбаатар нар ахалж, Тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолоор дараах 10 арга хэмжээ авах гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ.

1. Түлш шатахуун, нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх;

-Нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зорилгоор бүтээгдэхүүн нийлүүлэгч талтай гэрээ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлэх, хямд бүтээгдэхүүн импортлох, хадгалах нөхцөлөөр хангах, шаардлага хангасан нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжид санхүүжилт олгох;

2. Зээлийн хүү, хадгаламжийн эх үүсвэрийн зардлыг бууруулах;

-Банкны өөрийн эх үүсвэрээс олгосон 500 сая хүртэлх төгрөгийн үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй зээлийн хүүний хувийг бууруулах, хөнгөлөх;

3. Ипотекийн санхүүжилтийг дэмжих;

- Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх;

- Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг нэмж гурав хүртэл сараар хойшлуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар өмнө шийдвэрлэсэн арга хэмжээг дахин гурван сараар үргэлжлүүлэх;

- Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан боловч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлт гаргаагүй зээлдэгчийн жилийн нийт нэрлэсэн хүүний 2 нэгж хувьтай тэнцэх дэмжлэгийг 3 сарын хугацаанд төрөөс хариуцах;

-Эмч, сувилагч, төрийн тусгай албан хаагч, ажилтанд зориулсан ипотекийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх;

- Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор орон сууцны корпорациудад зөвшөөрөл олгохоор холбогдох зохицуулалт хийх;

4. Жижиг, дунд болон бичил бизнесийг дэмжих батлан даалтын сангийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;

- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангах зорилгоор нэг зээлдэгчид гаргах батлан даалтын дээд хязгаарыг бууруулан тогтоох;

5. Банкны салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх

- Цахим банкны үйл ажиллагааны төрлийг өргөжүүлэх;

- Эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, үр ашигтай банкны тогтолцоо бий болгох зорилготой Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх;

6. Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх

- Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах;

7. Татан буугдсан банкны чанаргүй активыг барагдуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах;

- Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, банкны эрх хүлээн авагч нарын хамтарсан Ажлын хэсэг байгуулж, татан буугдсан банкны чанаргүй активыг шуурхай барагдуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын хэрэгцээнд ашиглах;

8. Цар тахлын эсрэг нэг удаагийн хууль боловсруулж батлах, хуулийн хэрэгжилтийг сар тутам УИХ-д танилцуулж, 6 сар тутам үр дүнг хянаж, дүгнэх;

9. Мөнгө хүүлэлтийг хязгаарлах замаар зээлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх;

- Мөнгө хүүлэлтийг тодорхойлж, хязгаарлах, санхүүгийн хэрэглэгч-зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх;

10. Цахим шилжилт хийх;

- Цахим худалдаа, төрийн цахим үйлчилгээний төрлийг өргөжүүлж эрчимжүүлэх, цахим хичээлийн нэгдсэн портал бий болгох, COVID-19 цар тахлын мэдээллийн аппликэйшн хөгжүүлэх зэргийг тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:04:40

LUX0gh http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:29:09

7oPp9f http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:15:11

U3MDpv http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.10.21.30] 2020-04-11 04:09:25

Төр ЗГ 200000 төг тараах тухай яригдаж байна Арай оновчтой хэмнэлттэй гэсэн үүднээс л эрхээ эдэлж саналаа бичлээ 5 ам бүлийн 200000 нь сар бүр 1сая ....сард хүнсний хэрэгцээнд 5 ам бүл 400000 гэвэл улс оронд хэрэгтэй ХЭМНЭЛТТЭЙ .... 2т.. Энэ вирус хир удахыг хэн ч мэдэхгүй байнаа энэ үед ард түмнээ туйлдахаас сэргийлж эртхэн арга хэмжээ аваасай өлсгөлөнд нэрвэгдэхээс нь өмнө гэсэн санаа ....Оройтвол одоогийнхоос илүү зардал гарнаа гэж... 3сар 6сарын бидний амьдрал цаашлаад дэлхий даяараа ямар байхыг хэн ч мэдэхгүй байгаа энэ үед эртхэн ОНОВЧТОЙ ХЭМНЭЛТТЭЙ АРГА ХЭМЖЭЭ авч байвал улс орноо иргэдээ бүрэн бүтэн авч гарнаа гэсэн санаа...

zochin [202.126.88.176] 2020-04-11 03:49:41

Manaid neg ih tarhaj svid boloogvi bna sh de hvmvvs uursduu hicheehees ilvv dalimduulj tur zasgaas mungu nehehee bolitsgoo ashig honjoo haih tsag bish uls ornoo bodooch hireeree l ajillaj arga hemjee avch bna sh dee

Зочин [103.10.21.30] 2020-04-11 03:17:30

УОК ЗГ ЭМЯ ХӨСҮТ Онцгой Цагдаа МХ бүгд л сайн ажиллаж байна хэн ч маргахгүй Вирусыг эмчилж эдгээж байна Ард түмнээ аварч хамгаалж байна ...ТӨРИЙН ХУВИЙН....АЖИЛТАЙ АЖИЛГҮЙ...ОРЛОГОТОЙ ОРЛОГОГҮЙ..ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙ ..ХӨГШИН ЗАЛУУ гэх мэтээр ялгаж салгаад байхаар вирусыг дарагдтал АРД ТҮМЭНДЭЭ САРЫН ХООЛНЫ МӨНГИЙГ НЬ НЭГ ӨРХӨӨР БОДООД ОЛГООЧ ЭЭ .....ИРГЭН БҮРД ӨГНӨ ГЭВЭЛ ХЭЦҮҮ харин өрх бүрт олговол хүртээмжтэй шүү Хүнд 200000төг өгснөөс Өрх бүрд зөвхөн хүнсний хэрэглээнд нь 400000 төг нь боломжтой Энэ 400000 төгөөр ямар ч өрх сар амьдрах боломжтой гэж үзэж байна Ганц бие иргэнд 150000 төг хүнсэндээ болно..Энэ мөнгөнөөс баячууд болоод өрхийн орлого нь 1000000 с дээш бол улс орноо дэмжээд ИРГЭНИЙ УХАМСАР ГАРГААД авахгүй байх нь зүйд нийцнэ Ингэж олгохдоо ХҮНСНИЙ ТАЛОНД 300000төг БЭЛЭН 100000 төг гэж олгоё ЗӨВХӨН НЭГ ӨРХӨД ...яаралтай ямар нэг тусламжийн арга хэмжээ авахгүй бол АРД ИРГЭД ЧИНЬ өлсгөлөнд нэрвэгдэхэд маш ойрхон байна ДАРГА НАР АА ..ГЭР ХОРООЛЛЫН АМЬДРАЛЫГ НЭГ ҮЗ ДЭЭ

zochin [202.126.88.176] 2020-04-11 03:51:51

Yagaad hvns taraah gej.bitgii s

Зочин [103.10.21.30] 2020-04-11 03:24:26

ХОРООНЫ БЭЛДСЭН АЙЛААР ОРОВ ДОО Хамгийн хүнд хэцүү амьдардаг олон айлууд байгаа тэдгээрээр нэг ор Мөн өрх толгойлсон ээж аавууд олон хүүхэдтэй айлууд ганц бие ахмад настнууд ажилгүй залуу гэр бүл гэх мэт... Тэднээс арай гайгүй нь бас л туйлдаж байна ЖИНХЭНЭ АМЬДРАЛЫГ ТА БҮХЭН ОДОО Л НЭГ АМЬДРАЛ ДЭЭР НЬ ӨӨРСДӨӨ ҮЗ ШАЛГА

Зочин [103.10.21.30] 2020-04-11 01:52:28

Мөнгө санхүү нь болохгүй хүрэлцэхгүй байгаа юм уу гэж бодлоо Гэтэл үгүй юм Энд тэнд бүтээн байгуулалт хийгээд

zochin [202.126.88.176] 2020-04-11 03:35:03

Bvteen bguulalt hiilgvi yahav de bvgd zogsoj blohgvi biz de

Tur [66.181.161.21] 2020-04-10 14:53:29

Ene petrovis yahaarai ymarch ued ih ashig olj bh yostoi yum heden sar ashiggui ajil!!! Ulsiin umchiig hedhen terbumaar hubiinh bolgoson. Jild terneesee hed dahin ih ashig oldog mangas. Neftiin une 3 dahin unahad shatahuunii uniig 100 tug buulgaj maniusiig uneheer doromjilj bna. Ene ulsad maani usirdlaga bna uu? Naaduulchin neftiin uildnertei boloh hugatsaag arban jileer hoishin suulgasan chudur tushaanuud idej handgui gahainuud odoo bolno zamaas zailtshaa

urgen [103.14.38.98] 2020-04-10 11:26:13

Ипотекийн зээлийг 6 сараар хойшлуулна гэнэ үү

Иргэн [202.9.46.118] 2020-04-10 10:23:23

Чойжилсүрэн өөрийн бизнёс нь зогсохоос л айж буй нь илт

songuulia hurdan yavuulaad ed nariig hurdan oorchilie oo [66.181.182.237] 2020-04-10 10:12:11

yuoch oilgosongui yuo hiih geed baigaa yum busad oronuud tovch todorhoi arga hemjeenuud baisan irgeddee mongon tuslamj,,emneleg yaraltai barih,,zailntai amraah,zeeliin huu tegleh geh met manaih yah geed baigaa yum buu med

Зочин [64.119.23.31] 2020-04-10 10:06:04

Юун ипотек, усан оргилуур, соёлын төв, хөшөө вэ? Хэлэх юм алгаа

Зочин [192.82.68.227] 2020-04-10 09:57:15

Бинзены унэ нэг одрийн ч омно буулгах хэрэгтэй шуу дээ бараг 1000.0 тог бууруулах боломж байгаа шуу яагаад 15 наас юм вэ

OOOO MALAA [202.179.31.111] 2020-04-10 09:50:20

Shatahuun ihdeed iuudeed baina aa. Dehiid neftiin une 0 noil zaasan. Uhsen baasan y shatahuun nootsloh!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! PETROVIS NEFTIIN BUTEEGDEHUUN MONGOLD SHAHAHAA ZOGSOO!!!!!!!!!!!!!!! FUCK IZDA PETROVIS

Зочин [150.129.141.66] 2020-04-10 09:37:30

НБОДЛОГЫН ХУУ .. ??!!!!!!!!!!!!


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.