Г.Занданшатар: Оюун санааны хувьсал, соён гэгээрэл ус агаар мэт хэрэгтэй

Ц.Анударь / Улстөр

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны киноны нээлт өнөөдөр /2020.05.06/ боллоо. Уг киноны нээлтэд урилгаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар болон Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх нар оролцсон юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Бурхан багшийн Их дүйчэн өдрийг олон нийтийн баярын өдөр болгох хуулийг УИХ баталсан. Энэ өдөр баяр цэнгэл гэхээсээ илүү нийтээрээ буян номонд шамдан, мод тарьж, ядарч зовсон нэгэндээ тусаа хүргэдэг , сайн сайхныг хийдэг өдөр байгаасай гэж хүсэж байна гэлээ. Мөн оюун санааны хувьсал, соён гэгээрэл, энэрэл нигүүсэл ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ нийгэмд уг хууль болон энэхүү кино үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна хэмээлээ.

МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц хэлсэн үгэндээ дэлхийн олон оронд гарч буй уг киног албан ёсны эрхтэйгээр эх орондоо гаргахад туслаж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх, МҮОНТ-ийн хамт олон болон бүхий л хүмүүст талархаж байгаагаа илэрхийлж, нийгмийн соён гэгээрлийн тусын тулд хийж буй ажил гэдгийг онцоллоо. Мөн “Бурхан багш” олон ангит кино нь Энэтхэг, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулагдан олны хүртээл болж байгааг БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх тодотголоо.

“Бурхан багш” Энэтхэгийн олон ангит уран сайхны кино 2020 оны 5-р сарын 8-ны өдрөөс эхлэн МҮОНТ-ийн 1-р сувгаар гарах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 19:43:59

dfrrDQ http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:01:56

jQm4Es http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.181.149] 2020-05-08 22:05:57

Saihan kino bugdiin duustal uznee Ih bayarlalaa

Bolij uz [98.253.30.34] 2020-05-06 16:55:15

Suseg bishrel ch bagdaagui l bh shuu MGLd. Duhaa tsoortol l morgoj hodoodoo tsoortol arhi uuj ongod tengree duudlaa iy oorchlogdov iy ch oorchlogdsongui. Odoo MGL chuud iluu bodit shijleh uhaand itgej shuteh tsag n irsen. Ser ser.

Bvtehgui l [98.253.30.34] 2020-05-06 17:00:44

Deerees n ene muu Enteheg uls ih zevuun oorsdiigoo yay gej bj MGL iig bvr onilson shashinjuulah bodlogo bainga yavuulna. Elchin said aaraa lam hun tomilno teriig n MGL chuud shuteed suid bolno. Odoo bas kino budda giin tuhai ain. Terend n bvr toriin tom alban tushaaltan ochood ug heleed darvaigaad zogsoj bdgiig iy gej oilgoh ve.

уншигч [139.5.216.44] 2020-05-06 16:37:32

Маш сайхан үйлс эхэлж бна. Дэмжиж бнаа

Хонгороо [202.179.27.25] 2020-05-06 15:01:41

Бурхан багшийнхаа түүхийг үзэж сайтар танъя даа. Бурханы шашинтан гэчхээд мэддэг юм багатай бгаадаа санаа зовж л блаа. Баярлалаа.

Зочин [37.76.109.111] 2020-05-06 14:56:48

Киног үзнээ. Баярлалаа

Зочин [37.76.109.111] 2020-05-06 14:56:10

Нийгэмд ихээхэн харанхуй бүдүүлэг хэсэг бүрджээ. Сэтгэлийн гэгээ ёс суртахуун ихэд чухал цаг үe ирээд байна

Зочин [202.21.107.77] 2020-05-06 14:27:04

Бурхны шашин амьдралд хамгийн ойр дөт гэж харагддаг дан ёрөөл юм бна лээ

зочин [192.82.68.195] 2020-05-06 08:45:08

Шарын ,шашинаар ,хүмүүжүүлэх ,үе ,өнгөрсөөн. Харин бага сургуулийн хүүхдүүдэд сургалтанд энэрэнгүй бодит амьдралын шүтэлцээг оруулах хэрэгтэй. Хүн аймаар бурхадын зураг үзүүлж заадаг буруу шүү. Бодит бус.

Зочин [103.229.121.204] 2020-05-06 13:59:38

Хөөрхий хөөрхий. Эд хөрөнгө л бодотой чамд. Өөрийгөө хардаа залуу хэвээр байна уу. Эд юмсаа хардаа шинээрээ байна уу. Хаанаас ирсэнээ мэдэх үү. Хаашаа очихоо мэдэх үү

Зочин [66.181.161.27] 2020-05-06 11:14:39

Та юунаас айгаа вж? Бурхадын дүрээс айхаар ѳѳрийн муу сэтгэлээсээ ай!!! тэр чинь л чамайг зовооно

иргэн [192.82.66.151] 2020-05-06 08:36:28

Хэвлэлийнхэн ухамсартай соёлтой бай.Хуулийнхан хорьж цагддагаа багасгах хэрэгтэй байна.Энэ чинь жинхэнэ иргэдийнхээ дархлааг сулруулж цөөхөн Монголчуудаасаа цөөлж байгаа дарамт гэдгийг анхаар.Цагдаж хориод байгаа хүмүүсийн гэр бүл жинхэнэ дарамтанд орж дархлаа нь буурж өвчлөх буюу санаа сэтгэл эд хөрөнгөөр хохирч байгааг жааханч гэсэн бодож тунгааж наад албадан баривлаж байгаадаа дүгнэлт хиймээр л байна даа.барьсанч сүр дуулиан болдоггүй олонд зарладаггүй баймаар байна.Хамаагүй хүмүүсэд гэсэн хүнд тусаж байхад ойр дотныхонд нь бол бүр л хүнд байгаа.өмнө нь яагаад баривчлахгүй гэнэт энэ айдастай үед давхцуулж байгаа нь хүмүүсэд гайхашрал төрүүлж байгаад дүгнэлт хийхийг хүсэж байна.Ажлын заах гээгүй гэхдээ хүн хэлэхээс нь наашгүй учир бодлоо хэлж байна даа.Хэвлэлийнхнээр бие биенээ муугаар бичүүлдэгээ больж болдоггүй юм уу.Үүнийг бичээд байгаа хэвлэлийнхэнд хүн чанар чинь чангаахгүй байна уу.Мөнгө хүчтэй гэдэг л энэ үг үйлдлүүд нотлож байна даа

Зочин [103.11.192.34] 2020-05-06 08:24:24

оюун санааг дээдлэдэг ухамсартай иргэдтэй болохын тулд ажилгүйдэл ядуурлыг бууруулах хэрэгтэй шүү!!!! Шоронжилтоо багасга!!!!


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.