МАН ба ХАР ЖАГСААЛТ

Ц.Анударь / Эдийн засаг

Европын холбоо Монгол Улсыг “Хар жагсаалт”-д орууллаа. Үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы индэрээс нотлов. Ингэснээр МАН-ын эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс олон улсын хоригт гурвантаа орж байгаа нь энэ юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон. Европын холбооны “Хар жагсаалт”-д мөн орсон. Ойрын хугацаанд Хар, Саарал жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэсэн юм.

БАЙР СУУРЬ: МОНГОЛ УЛС ХАР ЖАГСААЛТАД ЯАГААД ОРОВ? ШАЛТГААН НЬ ЮУ ВЭ?

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хар жагсаалтад орсон шалтгаан нь МӨНГӨ УГААДАГ ОРОН, ХАР ТАМХИНЫ МӨНГӨӨ ТӨР НЬ САНААТАЙГААР УГААДАГ ОРОН. Германд баригдсан нэг тонн хар тамхины хэргийг шийдэхгүй байгаа чинь асуудал дагуулжээ. Хууль, хяналтын байгууллага дээр шийдэгдэхгүй байгаа 23 том хэргийг багтаасан байна. Монголбанкны дэргэд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага байгуулаад 7-8 жил боллоо. Та бүхэн мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, авлига, албан тушаалын гэмт хэрэг, хар тамхины наймаанаас орж ирж байгаа мөнгийг Монголын албан ёсны санхүүгийн сектор луу оруулахгүй байх үүрэгтэй хүмүүс. Германд мэдүүлэг өгсөн албан тушаалтнууд энэ хар тамхины наймааны ард Монголын том дарга нар байдаг тухай мэдүүлэг өгсөн байна” гэжээ.

БАРИМТ 1: Монголын дипломатууд Германы хилээр 521 кг хар тамхи оруулсан тухайгаа мэдүүлжээ

2019 оны тавдугаар сарын 03-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсан нь илэрсэн.

Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хоёр хүний нэг нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан Б.Баттүшиг, нөгөө нь түүний жолооч С.Эрдэнэбаяр нар байсан билээ.

Зургаадугаар сарын 12-ны өдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор тус хоёр дипломатын хар тамхитай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийсэн бөгөөд тэрээр, “Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар НИЙТ ДОЛООН УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР 521 КГ ХАР ТАМХИ ЗӨӨВӨРЛӨН ХБНГУ-ын хилээр оруулсан гэсэн мэдүүлэг өгсөн” тухай дурдсан байна.

БАРИМТ 2: Монгол дипломатуудын холбогдсон хар тамхины бүлэглэлээс нэг тонн шахам героин хураан авчээ

Дипломат эрх ашиглан улс орнуудын хилийг хялбархан давж, хориотой бараагаа зөөвөрлөдөг бүлэглэлээс 25 хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж, их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хураан авсан байна. Тодруулбал, Тэдний хаяг дээр үзлэг хийж, нийт 937.7 кг героин, 103.2 кг кокаин, 750 мянган ширхэг сэтгэцэд нөлөөлдөг экстази гэх эм, 1500 грамм каннабис хураажээ. Монголын дипломатууд холбогдсон нь тодорхой болсон уг хэргийн талаар холбогдох байгууллагууд ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсаар байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг төлөөлж гадаадад суух дипломатууд их хэмжээний хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан хэрэг удаа дараа гарсан юм. Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын гадаад тагнуулын хэлтсийн дарга асан Ш.Амгалан дараах зүйлийг ярьсан байдаг.

Ш. Амгалан: “Германы хил дээр 70 кг хар тамхитай баригдсан. Б.Баттүшиг бол мундаг ажилтан. Хэзээ ч ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн зөвшөөрөлгүйгээр мэдүүлэг өгөх хүн биш. Тийм үүрэгтэй. Үүнийгээ чанд биелүүлэх ёстой. “Энэ 70 кг хар тамхи бол Монгол төрийн хар тамхи. Би тагнуулын тусгай үүрэг гүйцэтгэж яваад баригдсан. Мэдүүлэг өгөхгүй” гэсэн байгаа юм” гэжээ.

МОНГОЛ УЛС ХАР ЖАГСААЛТАД ОРЧИХЛОО... ОДОО ЯМАР ЭРСДЭЛ БИЙ БОЛОХ ВЭ?

  • Олон улсын гүйлгээ зогсч, гадны банкууд харилцаагаа хаана.
  • Монгол Улсын иргэн, төрийн албан хаагчид гадны виз авах ямар ч эрхгүй болж, хар тамхины наймаачин мэт харагдана.
  • Гадны хөрөнгө оруулалт бүрэн зогсч, хөрөнгө оруулагчид үргэнэ.
  • Гадаад шилжүүлгийн гүйлгээ хийх боломжгүй болж, хяналт чангарна.
  • Бизнес эрхлэгчдийн гадаад харилцаа тасалдах зэрэг хүндрэлүүд гарах юм.

ОЛОН УЛСЫН ХОРИГТ ГУРВАН УДАА ОРСОН ТҮҮХ

2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр

Татварын асуудлаар хамтран ажилладаггүй Монгол Улс

Европын холбооны зөвлөлөөс Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй” улсуудын жагсаалтад орууллаа.

Тухайн үед “Хар жагсаалт”-д яагаад оров?

OECD/G20 BEPS Үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийлэх, амлалт өгөхийг улс орнуудад санал болгоход дэлхийн 100 гаруй улс, үүний дотор 80 гаруй хөгжиж буй улс хүлээж авсан байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Европын Холбоо саналыг хангалтгүй буюу огт хүлээж аваагүй 47 улсын "Саарал", 17 улсын "Хар" жагсаалтыг баталжээ. 47 улс татварын шударга тогтолцоо, ил тод байдлыг дэвшүүлэх амлалт өгснөөрөө "Саарал жагсаалт"-д багтсан бол Монгол Улс зарим оффшор бүс бүхий 16 улсын хамт хамтын ажиллагаагүй улсуудын "Хар жагсаалт"-д бичигдиж байв.

2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр

Саарал жагсаалтад албан ёсоор орлоо

FATF/ФАТФ/ буюу Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагаас Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулж, хяналт тавьж буйгаа дэлхий нийтэд зарласан. Монгол Улс “Саарал жагсаалт”-д орсон хариуцлагыг тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт ноогдуулж, огцруулсан. Харин мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийн даргад өөрийгөө өргөмжилсөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг FATF буюу Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагаас сайшаасан гэж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбарласан байдаг.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: “Сонин үзэгдэл болсон. Маш сайн ажилласан байна, их зүйл хийсэн байна гэж Ази, Номхон далайн бүс үзээд надад талархлын захидал ирүүлсэн” гэжээ.

FATF-аас манай улсад “даалгавар” өгсөн. Гэвч Монгол Улс “даалгавраа” хийгээгүй учир Европын холбоо хар жагсаалтад орууллаа. Энэ бол У.Хүрэлсүхийн Засгийн газар тэр дундаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын хариуцлагагүй байсны үр дүн.

2020 оны тавдугаар сарын 7-ны өдөр

Хар жагсаалтад орсон Монгол Улс

Европын Комисс нь ЕХ-ны санхүүгийн системд ноцтой аюул учруулж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн эсрэг тааруу ажиллаж буй, өндөр эрсдэлтэй гуравдагч орнуудын шинэчилсэн жагсаалтыг гаргасан. Тус жагсаалтад 12 улсыг оруулах болсноо Европын холбоо зарлаж, мөнгө угаах аюултай, банк, санхүү, татварын систем нь ил тод бус эрсдэлтэй хэмээжээ.

Улсаа “сааралтуулсан” гээд зарим нөхөд албан тушаалаасаа огцорсон, хачирхалтай нь зарим нь бүр дэвшсэн. Саарал жагсаалтаас гаргана гэж сайд, дарга нар амалсан. Тэд амалснаа биелүүлж улсаа саарал жагсаалтаас гаргалаа. Баярлалаа! Харамсалтай нь Хар жагсаалт руу түлхээд оруулчихлаа.

Хар жагсаалтад ороход нөлөөлсөн гол шалтгаанууд:

  • Эрдэнэтийн 49 хувь гэх санхүүгийн луйвар,
  • Дипломатуудын 70 кг хар тамхины наймаа,
  • Оффшор данстангуудын сураг нь алдарсан асуудал,
  • Алтны хулгай,
  • Жилд хэдэн арваар нь илрүүлдэг ч шүүхэд очдоггүй, очсон ч хэрэгсэхгүй болдог мөнгө угаалт, санхүүгийн луйварууд,
  • Монголбанк, арилжааны банкны хоорондын ашиг сонирхолын зөрчилтэй харилцаа, банкуудын өөрийн хөрөнгийн дутагдал, зузаатгалын эргэлзээтэй эх сурвалж, эзэмшлийн бүтэцийн шинэчлэл гээд хийх, гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг дурдаж болно.

Монгол Улс “Саарал жагсаал”-д орсон хариуцлагын ард У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэж чадсан. Харин энэ удаа хариуцлагаас мултрах боломжгүй гэдгийг сануулъя.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:40

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:39

zochin [202.179.21.225] 2020-05-19 09:29:29

MAN iin MANgaruud zailahnee tegj buugaaad baih um .

Зочин [202.179.21.202] 2020-05-18 03:48:03

Занданшатар,Хүрэлсүх нараа мэргэжлийн боловсон хүчнээ сольчихвол болох мэтээр 2 хүнээ золионд гаргаад ч үр дүн гарсангүй,одоо шинээр ирсэн 2 хүнийг эдгээр хар,саарал жагсаалтнаас гарахад үнэтэй хувь нэмэр оруулна гэж хэлсэн байх юм. Энэ хоёр түрүүчийн хоёр хүнээс мэргэжил,туршлага,мэдлэг,боловсролоор тэдний хаананч хүрэхгүй гэж эдийн засагч хүний хувьд үзэж байна.Занданшатар үгүйш дээ,би урьд нь ч энэ асуудлаар коммент бичиж байсан хүнээс биш тогтолцооноос асуудлаа хай гэж.Энэ хугацаанд та хоёр ядахдаа Шүүхдээ шахалт үзүүлээд хэдэн том хэргүүдээ нэг тийш болгочихсон бол арай ингэхгүйл байсан юм шүү дээ.Цаашдаач наад Шүүх шиг юмаа орвоногоор нь өөрчлөхгүй бол ямарч ахиц дэвшил гарахгүйн тодорхой боллоо,одоо Эрдэнэтээ л битгий Захиалгаар ажилладаг Үндсэн хуулийн Цэц,хонгилын гэж нэрлэгддэг Шүүхдээ алдчихаарай даа.

зочин [122.201.19.99] 2020-05-18 03:18:32

Хүрэлсүх Хэнтийд дэвшээд унах болно Хүрэлсүх увсад чад шаанаа

0000 [103.10.23.106] 2020-05-18 02:46:56

МАН -АН хоёрт хоюулланд нь хамаатай зүүльУгтан бол МАНАНгийн хийсэн хулгай луйвар хар тамхи мөнгө угаалт

Зочин [139.5.218.170] 2020-05-17 07:46:06

МАН ба АН-аас УИХ гишүүн, сайд дарга байсан бараг бүх хүмүүс энэ хар жагсаалтад ороход ямар нэг хэмжээгээр муу нөлөөгөө үзүүлсэн. Иймд тэд нарыг дахин сонгож хэрхэвч болохгүй. Нэр цэвэр , залуу, шударга хүмүүсийг сонгоцгоое.

zochin [64.119.21.131] 2020-05-16 12:56:52

ENE JAGSAALT GEED BAYGAA ZUYL CHINI AN-yn ZASAG BARIKH UEIIN GAY SHUU DEE , ZARIM NI ORGON / KHERGIIN EZEN / ZAYLAAD IRJ CHADAKHGUY KHIISEN KHERGEE ILCHILCHIKHEED L BAYNA SHUU DEE ,

Зочин [64.119.24.104] 2020-05-15 13:12:42

ENE XOTGOR SHANAGA, SUGSELZUUR XURELSUX NAR BAISAN TSAGT XAR BA SAARAL JAGSAALTAD MONGOL BATTAI BAIX BOLNO

Зочин [202.55.191.194] 2020-05-15 09:04:06

Энэ асуудалд зөвхөн МАН гэж дайрахаас илүүтэй өмнөх 4 жил, тэрний өмнөх 4 жил засаг барьсан хүчнүүдийн хийсэн ажлын үр дүн гэж хандах хэрэгтэй. Сонгуулиар улс төржүүлж, аль нэг хүчнийхээ эсрэг пиардах хэрэгсэл болгох шаардлагагүй. Буруу мэдээллүүд дээр үндэслэн буруу шийдвэр гаргаж буй төрийн тэргүүнээс эхлээд халтуураар олсон таван цаасаа гэр бүлээсээ нууж биеэ үнэлэгчид зарцуулж буй Дорж, өнөөг хүртэлх олон удаагийн сонгуулиар бохир улстөрчдийг сонгосоор л байдаг ардууд бид ч үүнд буруутай шүү. Буруу үйл хийсэн бол үрийг нь бүгдээрээ л эдлэх нь нисванис юм аа.

зориг [202.72.245.122] 2020-05-15 08:40:47

Саарал жагсаалтанд орсон улс автоматаар европын хар жагсаалтанд тэр даруйдаа ордог. Авилгын хэрэг хамгийн ихтэй улс мөртлөө шүүх нь шийтгэдэггүй нь хар саарал жагсаалтанд оруулах хамгийн том шалтгаан нь болсон. Гарахад их амархан. Улайм цайм байгаа томоохон хэдэн хэргийнхээ удирдагч болох Элбэгдорж, Баяр, Баярцогт гэх мэтийг шоронд хийгээд хөрөнгийг нь хураагаад л болоо. Маргааш нь шууд цагаан жагсаалтанд орно.

Зочин [103.10.23.106] 2020-05-18 02:50:18

АНаас С БАЯРЦОГТ сонгуульд нэр дэвшээд байгааг юу гэж үзэх вэ Мөн МАН-АН аас ЖДҮ чиид нэр дэвшээд байгааг зөв гэх үүНүдээн аниад мөнгөнд хууртаад дэмжээд байх уу

zochin [64.119.18.215] 2020-05-15 04:12:47

ene khar zagsaalt bol tseber maniin gabay shuu dee selem ergej chadsangui dee dakhij buu tort gargaj bolokhgui shuu dee

зочин [203.91.115.56] 2020-05-15 03:23:06

Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар захирамж гаргаж Европын Холбооны улсуудад Их хурлын гишүүд, яам агентлагийн дарга, ажилтан нарыг хурал, семинар, уулзалт, туршлага судлах, айлчлал гм төсвийн зардлаар зорчуулахыг хориглох хэрэгтэй, хар жагсаалтанд орчоод ямар нүүрээрээ ЕХ-ний улсуудад айлчлах юм, тэдгээр орны төрийн эрх мэдэлтнүүд мөн хувийн хэвшлийнхэн хүлээж авахгүй, Монголоос явж байна гэхээр үл итгэсэн, найдваргүй орны хүмүүс энд юугаа хийж байгаам гэсэн хандлагаар хандана, наанаа соёлтой загнасан ч цаанаа муулсан, хардсан, доромжилсон, хөөрхийлнө, тэгэхээр онигоотой юм шиг ЕХ улсууд руу явах хэрэггүй шүү Эрхэм 76 гишүүд болон сайд дарга нараа очоод Монгол УЛсын нэр баастаад лааз болоод юм гуйгаад явахаа болих хэрэгтэй шүү

Nymbuu [122.201.22.196] 2020-05-14 18:01:50

Nymka bas hunjilduu zuudleegui biz? Haana bn? Ter sn temtssen chini bugd hugatsaa n hetreed heregsehgui bolsniig sn gej magtaa yu? Bas hurliin darga aa! Ta Bayrtshn Davaasuren 2.r tug tahiad odoo mud saarlaas garna gej bail uu? Unuudur ene 2 huu tomligdood haraas garna gej ee. Tegvel ter har gedeg chin 2hon hunees shaltgaalahgui gedgiig sn medej bgaa bizdee?!

Зочин [103.26.194.58] 2020-05-14 17:43:22

Buzar MAN-iin lalaruudiig songohgui shuu ard tumeen !!!!

Зочин [103.10.23.106] 2020-05-18 02:51:45

МАН -АНийг сонгохгүй Хүрэлсүх Оюунэрдэнэ мэт цөөн хүнийг бол сонгоноо

Зочин [203.91.115.42] 2020-05-15 01:26:05

МОНГОЛЧУУД ХҮРЭЛСҮХИЙГ СОНГОНО. ЭНЭ БОЛ МАРГАШГҮЙ. ТА УУРЛААД НЭМЭРГҮЙДЭЭ

Зочин [66.181.176.46] 2020-05-14 19:57:56

Яаасан их тачааж бна

Зочин [202.9.40.83] 2020-05-14 12:15:46

Африкийн замаар явж байна. Авилгалаа дийлээхээ байсан, үе үе ядууруулсан иргэддээ угаадаснаасаа өгч попорно. МАН тэр тусмаа Хүрэлсүхйин ЗГ ийм байдал улам газраа авлаа. Гадаад хэргийн сайд, хууль зүй, АТГ г.м. бүгд сүлжээ болсон. ЗГ унах байхад барьцааны ЖДҮ чин авилгачдаар тогтоосор....

зочин [202.126.89.221] 2020-05-14 12:08:19

Хотгор шанагыг хулгайчийг зайлуулахгүй бол хар байтугай л юм болно.

Зочин [183.177.99.242] 2020-05-14 11:02:06

энд МАН, АН хоёулаа буруутай . далд санхүүгээ ил болгох олон улсын шаардлагыг хэрэгжүүлээгүй, гэнэт гэнэт тэрбумтангууд гараад ирдэг хаанаас мөнгө олсон нь тодорхойгүй, төрөөс тэрбумтан төрлөө гээд л яриад л суудаг, гадаадад ганц байшин авсан ч хаанаас ямар хөрөнгөөр авсаныг нь хүссэн хүн интернетээр ороод харчих боломжтой бол манайд бүгд хуулиараа нууц, өнөөдөр аль банкны хувь эзэмшигч хэн гэдгийг, хаанаас мөнгө олж банк байгуулсныг хэн ч мэдэхгүй. ашигт малтмалын салбарт эргэлт гаргахаар ганц хууль гарсан тэр хуулиараа бүх ашигт малтмалын лиценз эзэмшигч нар өөрийнхөө хөрөнгийн гарал үүслийг ил болгох ёстой хугацаа өнгөрөөд жил болж байхад хэнч ил болгоогүй авсан арга хэмжээ огт байхгүй. хуулиа хэрэгжүүлэх сонирхол аль ч нам, улс төрчид байхгүй. Авилгын хэргүүдийг шүүхээс буцаасан гэж мэдэгдэхээс биш шийдсэн хэрэг байхгүй, хэргээ хүлээсэн сайд Батзоригийн хэргийг хүртэл шүүхээс буцаасан, энд хуулийн салбарын бүх удирдлаг шат шатандаа эр зоригтой байж л Монгол хар жагсаалтаас гарна,

unen [217.30.64.210] 2020-05-14 09:23:20

AN iinkhnii gargasan khulgaichuuddaa khamgaalsan urshuululiin khuuli gol shaltgaan gej bodoj baina daraa n 70 kilo khar tamkhi za tegeed olon l yum baigaa biz dee

иргэн [103.26.195.67] 2020-05-14 07:28:05

Монголчууд харанхуй юмдаа.Гол хүн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй Хууль зүйн сайд НЯМДОРЖИЙГ мартах юм. Энэ хоёр ерөнхий хариулага хүлээнэ. Нямдорж шууд хариуцлага хүн шүү

йыаб [103.11.195.34] 2020-05-14 06:13:59

УИХ -өөрсддөө зориулж хууль баталснаас хуулийн хийдлээс болсон асуудал Шүүх цагдаа прокурор хууль л хэргэлдэг. Мөн өмнө хар жагсаалтад Булгантуяа гэх хүн оруулж байхад хэн ч юу ч хэлэхгүй байсан санагдаж байна. Одоо энэ тохиолдол анхны биш битгий улс төрж

Зочин [103.10.23.106] 2020-05-18 03:00:31

Хулгайч нар хулгай луйвараан цагаатах хууль зохиож түүнээн төрийн нэрээр батлаж хулгайгаан хууль ёсны болгож түүнээн ард түмэнд тулган хүлээлгэж байдаг нь өнөөдөр иймэд хүргэж байна Гадний улс тэнэг биш мэдэж л байгаа болоод ийм арга хэмжээ авлаа

иргэн [192.82.65.90] 2020-05-14 05:13:37

жинхэнэ буруутан нь систем. Харин энэ системийг бүрдүүлсэн, нам, эвсэл, албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж бна. Үүний тулд төрийн эрх барих хэсгээс ажлын хэсэг бүрдүүлэн өнгөрсөн жилүүдийн алдаа, завхрал, хэлмэгдүүлэлтийн дүн шинжилгээ гаргаад цаашид юу хийх, аль түвшинд өөрчлөлт хийхээ бодохгүй бол Монгол бол тусгаар улс гэдэг ойлголт үхлийн эрмэг дээр ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай бна. Эх оронгүй бол хичнээн баян байгаад нэмэргүй. Нацистууд яаж байлаа. Ядуу ч гэсэн орон гэртэй буюу эх оронтой байсан нь өлзийтэй. Бүгд нийлж нэг зөв шийдвэрт хүрэхгүй бол эд баялаг, албан тушаалд донтсон ахар бодолт, босгоны боол, хатавчны харчууд төр улсаар тоглож дууслаа. Эх орны жинхэнэ эзэн ноён болсон ард түмэн л хохирч байна. Энэ боолууд зугтаагаад л алга болно. Харин бид үлдэнэ...

Зочин [202.179.31.84] 2020-05-14 04:01:29

Зуны манлай худалч-Хүрэлбаатар

H [202.126.88.233] 2020-05-14 02:52:25

Khulgaich luivarchid ni Daam Garsan iiim ulsiig khar baitugai byr jagsaaltad oruulakhgyi bolokh bkhdaa! Manai Diplomat pass zakhiin luivarchinii karmand yavj bna! Ertontsiin shi shig!!!!

бор [103.9.90.130] 2020-05-14 02:49:56

Өчигдөр ТВ-5 телевизээр Европын холбооноос манайд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ярихдаа Европын холбооны "ХАР" жагсаалт гэж байдаггүй , Европын холбооноос монгол улсын эдийн засагт хүндрэл учруулах арга хэмжээ авахгүй бидний харилцаа хуучин хэвээр байна гэж хэллээ. Ард түмэнд үнэн зөв мэдээлэл сайн өгөхгүй бол улс төржүүлээд сонгуульд ашиглах гээд байна

Худлаа мэдээлэх үндэслэл нь юу байна? [202.131.225.53] 2020-05-14 07:00:31

Бүлт үсэрч байгаа байхгүй юу даа. Монголын мэдээллийн байгууллагууд тэгээд ХУДЛАА мэдээлээд байгаа юм уу? Тэд яах гэж худлаа мэдээ өгөх юм? Өөрсдийгөө хэрэгт хийх гэж үү, эсхүл Европын Холбоог гүтгэх гэж үү? ЕХ-нд "Хар жагсаалт" гэж байдаг, 2020 онд түүнд 11 улс, үүнд Монголыг оруулсан гэж л мэдээлсэн байсан ш дээ. Энэ чинь тэгээд худлаа юм уу?

Ard irgedee [202.131.239.62] 2020-05-14 02:39:23

Avilga, alban tushaal, offshore, har tamxi, mungu ugaaltyn heregt holbogdoj undeslelgui bayajsan, turuus tursun ter bumtnuudyn bux hurungiig huraaj turd ajillax erxiig hasch tur ulsaa tseverleye!

МАГТААЛч [202.9.46.67] 2020-05-14 02:27:52

ВАРАГЫН засаг чадахааргүй их амжилттай ажилсан вайна.магтаад байулам сайн ажиллаарай

Зочин [182.160.34.70] 2020-05-14 02:11:25

МАН-ыг дахиж сонгож болохгүй шүү. Иргэдээ

Зочин [66.181.161.63] 2020-05-14 15:45:23

Энэ сонгуулиар. М. А. Н ам,. А. Намын.шударга гишүүд бие даагчидаас зарим нэг шударга хүмүүсииг сонгоод . Манан -ын бүлэглэлиин хүмүүсииг улс төриин тавцангаас арчих хэрэгтэй байна . Хүрэлсүхиин . З. Газарын тухайд тун ч хэцүү 3жилиигүдэж байна . Хүрэлсүхиин эсрэг өөриинх нь намын манан бүлэглэлиин 32гишүүн дээр нь . А. Н намын гишүүд нэмэгдээд засгын газрыг унагах барьцаатай байсаар тэднии ажлыг гацаасаар өдии хүрлээ . Ждү иин гишүүдииг хасчих гэхээр . Манан гынхан олонхи болчих гээд . Хүрэлсүх ацан шалаанд байсаар хугацаа дуусаж байна . Хэрэв өөриинх нь нам түүнииг бүрэн дэмжиж байсан бол маш олон асуудлыг шиидчих байлаа . Одоо энэ сонгуулиар энэ гацааг арилгаж . Хүрэлсүхииг шударга хүмүүстэй хамт сонгочихвол их зүйлииг өөрчилж чадна гэдгииг бид харлаа

ккк [66.181.181.160] 2020-05-14 15:07:03

Энэ УИХ бол МАН-ынх, энэ засгийн газар бол МАН-ынх. Хар жагсаалт - МАН-ынх. ЖДҮ-чид МАН-ынх. Бандааш -МАН-ынх. 60 тэрбум - МАН-ынх. За тэгээд МАН-ыг сонгох эсэхээ өөрсдөө шийд дээ.

Зочин [202.131.239.62] 2020-05-14 02:33:15

MANAN-g geech

Европын Холбоо Монголыг жийх болсон шалтгаанүүд: [202.131.225.53] 2020-05-14 02:04:12

1-т, коронавирусээс болж дэлхийн бизнесийн идэвх буурч Монгол мэтийн захын оронтэй бизнес хийгээд байх хүсэл Барууныханд байхгүй болсон. Тэгээд л "авилгал" гэсэн мангайгаар шалтаглаж байгаа юм. 2-т, Орос, Хятад хоёр чангарч, Барууныхан Монголд геополитикийн хувьд чөлөөтэй хөдлөх боломжгүй болж байгаа. 3-т, Монгол бол Төв Азийн орон, Европын Холбоонд бол ямарч хэрэггүй, холбоогүй улс. ЕХ нь өөрийн Болгар, Албани, Грек, Румын, Италиа яая гэж байхад Монгол ч хажуугаас нь юу в дээ?

ккк [66.181.181.160] 2020-05-14 15:08:29

за битгий тархи угаах гэж оролдоод бай. МАН-ын тэнэгүүдээс л болж хар жагсаалтад орлоо штээ. МАЛ ВЭ

Зочин [117.111.28.100] 2020-05-14 07:56:12

Teneg har p.i.z.d.a ve !

Иргэн [202.70.34.70] 2020-05-14 03:38:47

Санал нэг байна. Ингэж гадны буюу барууны этгээдүүдийн аманд орохгүйгээр амьдарч болохгүй юм уу, Заавал хөл алдах ёстой юу?? Ямар нэг байдлаар л дэлхийг дээрэмдэн хөгжиж ирсэн бүс нутаг шүү дээ. Хойд Солонгос шиг байх нь ч хаашаа юм, төр засгийн удирдагчид нь хулгай зэлгийгээ багасгаад ард иргэд нь хөдөлмөрлөөд явахад болмоор л санагдах юм. Хятад, Япон, Солонгостойгоо ямар ч улс төрийн хамааралгүйгээр худалдаа наймаагаа хийгээд явж болдоггүй юм уу. ЕХ-той хийж байгаа ганц гялтайх наймаа бидэнд байгаа юу? Тэдний оруулж ирсэн ганц гайгүй үйлдвэр бидэнд бий юу??

ҮНЭН [202.179.15.3] 2020-05-14 01:37:57

УЛААН ХУВЬСГАЛТ ХУУРАМЧ ТӨРХТЭЙ МАНЫ МАЛАНЦАРУУДИЙН ГАЙ ЭНЭ САЙХАН ОРНЫ МИНЬ НЭРИЙГ ГУТААЖ ДУУСАХГҮЙНЭЭ. ХАТУУ ШИИТГЭХ ЦАГ ИРЭЭСЭЭ..

11 [124.158.95.138] 2020-05-14 01:27:55

ёстой гөлиийж гүрийсээр байгаад сангийн сайд болж байсан одоо тэгээд хар жагсаалтанд оруулчихаад ичдэггүй юм байхдаа

Зочин [66.181.190.158] 2020-05-18 12:57:47

MUU XOTGOR SHANAGA XURELBAATAR ENE SAARAL, BA XAR JAGSAALTAD ORSON XARIUTSLAGA uurex yostoi mal shuudee

Зочин [66.181.177.179] 2020-05-14 01:27:06

Энэ хар жагсаалтанд орсон явдал бол цэвэр ардын намын ажил саарал жагсаалтанд орсоноо ардчилсан намын уед эдийг засгийн ил тод байдлын хууль гаргаж 32.0 их наяд тог будаа болгосон гээд л ярьсан шуу дээ одоо бол эд нар хар тамхи офшер банк дамбууруулсан банкнаас их хэмжээны монго авсан жду 60.0 тэр бум гтм арай л байна итгэл алдалаа даа дахьж сонгохгуй

Зочин [66.181.189.140] 2020-05-14 00:41:37

попзандан арай дэндүү юм аа. тонн ч гэх шиг... сороын банди

Зочин [66.181.186.165] 2020-05-14 00:34:48

Харин ч Хурэлсух Нямдорж Гэрэл нар Монголын мафийн эсрэг гайгуй тэмцэж байна Хунд байх шиг байна Маш их эсэргууцэж байна Нийгэм тэднийг дэмжиж байна Худалдагдсан зарим сэтгуулч хуульч шуугчид их саад болж байна Гэхдээ тэмцэл эргэлт буцалтгуй болж байнаа

Зочин [122.201.31.29] 2020-05-14 16:44:01

Юу үнэн энн үнэн

Зочин [202.9.46.111] 2020-05-14 00:49:22

Одоо МАН -ыг хар жагсаалтад оруулж бодийг нь хөтлөвөл л сая Монгол аврагдана.

Иргэн [77.13.83.157] 2020-05-14 00:12:44

Сайд нь оффшорчин байхад хар жагсаалтад орохоос өөр яах вэ дээ. Ёс зүйтэй оронд байсан бол улс төрийн талбараас аль эрт хасагдсан байгаагаа сайд та мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Даан ч танд ёс зүй, зориг дутаж байна даа.

Зочин [103.10.23.136] 2020-05-19 05:15:35

Цогтбаатар сайд бол ёстой ес зүйгүй сайд. Битгий дэмж

Зочин [103.10.23.106] 2020-05-13 23:39:24

МАНАН ба Ц Элбэгдорож М Энхболд нарын улс төрийн томилгоо Монголыг хар шагсаалтанд хүрэгсэн юм Энэ дээр дурдсан зүүлийг хийсэн хүмүүс МАН -АН ийн дотоод гадаад томилгооны хүмүүс ба хулгайч гэмэт хэрэгтэн нар

Иргэн [202.21.107.66] 2020-05-13 23:39:21

Үнэн ч юмуу худлаа ч юмуу хэн мэдлээ монгол руу мөнгө орж байвал сайн л биз

zochin [103.26.193.120] 2020-05-13 23:27:07

zasgiin gazar buren bureldhuuneeree ogtsoroh yostoi.

Зочин [122.201.31.29] 2020-05-14 16:45:54

Элэг хөшихнээ сарын хугацаанд чиний зг юу хийхэв

Зочин [172.90.243.62] 2020-05-14 00:40:08

Огцрох ёстой гээд байгаа хүн хэрэв огцорвол сонгууль хүртэл 1 сарын хугацаа үлдэж байхад ямар үр дагавартай байхыг бодсон болов уу. Эсвэл харалган нүдтэй хамраасаа цааш харах чадалгүй, богино ухаантай юу


56 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
56 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.