Зорчигч тээврийн автобус суудлын автомашинтай мөргөлдсөн ослоор хоёр хүн нас баржээ

Н.Баярмаа / Орон нутаг

Архангай аймгийн Цэнхэр сумын төвөөс урд зүгт 5 км-т Тамир багийн Цагаан хаалга гэдэг газарт хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн нас барсан ноцтой осол гарчээ.

Тодруулбал тус аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явсан “Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус, Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун рашаан”-ы чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөнөөс хоёр иргэн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 15:45 цагт ирүүлсэн. Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл

иргэн [203.91.119.42] 2020-05-14 06:10:04

харамсалтай байна, цагдаа л ажиллана шүү дээ тэднийг хүндлэж байгаарай иргэдээ

Иргэн гэгчид [202.126.89.117] 2020-05-14 07:20:40

Цагдаа нарт Онцгойгийнхан хүлээлгэж өгсөн гэж байна. Онцгойгийнхан ч хамгийн хүндийг үүрдэг шүү, юун цагдаа, цаашаа

Ч [202.126.89.117] 2020-05-14 07:16:19

Цалин авч амьдралаа тэжээж байгаа шүү дээ. Би энэ цагдааг хийж чадна гэж тангараг өргөж үүрэг гүйцэтгэж байгаа. Үүрэг нь юм чинь очихгүй яах юм бэ? Эр цэрэг дайны үед үүрэг гүйцэтгэчихээд бид л байлдаж байна биднийг хайрлаарай гэдэггүй л байхгүй юу. Зүгээр л шаардлагатай үед цэрэг эрс эх орныхоо төлөө амиа өгдөг. Муусайн цагдаа нар гоншигнох дуртай гэдэг нь.

Зочин [66.181.161.4] 2020-05-14 05:56:53

Пүрүүс л гэж бодлоо. Пит гэж машин гэнэ. Хонда Фит гэх гэсэн байх л даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.