Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн тухай хуулийг цаг алдахгүй батлах хэрэгтэй

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид олон хуулийг баталлаа. Хамгийн гол хууль нь Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тусламж үйлчилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг бүгдийн хийгээд өнөөдөр маргааш гэхэд батлах зайлшгүй шаардлага байгаа юм. Монгол улсад эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хуулиндаа тодорхойлж өгөөгүй. Өнөөдөр багийн эмч иргэдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой вэ. Сумын эмнэлэг, аймгийн эмнэлэг, хоёр гуравдугаар шатлалын эмнэлгийн хоорондын уялдаа холбоо ямар байх ёстой вэ гэдэг асуудлууд тулгамдаж байна.

Өнөөдөр ядуурлын хамгийн гол шалтгаан эрүүл мэндийн зардал, эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр өндөр учраас иргэдэд ядууралд өртөж байгаа. Азийн хөгжлийн банк, дэлхийн банкнаас судалгаа хийсэн байна. Ер нь үнэндээ амьдрал дээр урьдчилсан эмчилгээнд хамрагдаж чадахгүй байж байгаад гэнэт хавдар болдог. Хавдрын мэс засал хэдэн зуун сая төгрөгийн өртөгтэй байдаг. Үүнээс болж иргэдэд бүх зүйлээ барьцаанд тавьж, ах дүүгээр хоосорч дуусдаг. Ийм амьдрал бидний дунд байгаа. Манайх хавдраар дэлхийд дээгүүр ордог. Иймээс Эрүүл мэндийн тухай хуулийг цаг алдахгүй батлах хэрэгтэй.

Цар тахлын үед эрсдэл хямрал дагуулж байгаа гэсэн ч нөгөө талаас боломж дагуулж байна гэж харж байгаа. Монгол улсад цахим эрүүл мэндийн үйлчилгээ бодит болчихсон. Харамсалтай стандартын нэг мөр болгох шаардлагатай. Амьдрал эхо болон бусад зүйл дээр мөнгө төлөөд харуулдаг. Харин нөгөө эмнэлэг оношилгоог хүлээн зөвшөөрдөггүй. Дахин мөнгө төлж үйлчилгээ авдаг. Ийм зүйл байгаа. Энэ хууль батлагдаж гаргах юм бол лабораторийн шинжилгээ, сум болон аймагт өгсөн шинжилгээг хоёр гуравдугаар шатлалын эмнэлэг хүлээж аваад шинжилгээний хариуг өгдөг байх хэрэгтэй байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль нь эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх хууль. Хэрэгжих хугацааг жаахан хойшлуулсан байгаа. Гол нь Эмнэлгийн даргаа хамт олон сонгодог зохицуулалт байгаа. Эмнэлгийн дарга хэдэн хүнтэй ажиллах уу гэдэг байгууллага хамт олон өөрсдөө шийддэг байх хэрэгтэй.


Сэтгэгдэл

зочин [202.179.27.42] 2020-05-15 00:06:31

Илүү дутуу хамаагүй юм гуцалгүй гуц за

зочин [103.57.93.35] 2020-05-14 05:06:08

хуули хэрэгждэг биелүүлдэг улс орон ийм дүр төрхтэй байх уу.их хулгайчдыг оройн дээрээ залчихсан ард олныхоо толгой дээрээс эрх дураараа баас шээсээ асгаж бгаан ямар гээчийн улс орон бэ гэж чамаас асуух мини.

цэцэг [103.212.116.195] 2020-05-14 04:48:26

хууль гэхээсээ мэргэжилийн бус сайданцараа цаг алдахгүй солих хэрэгтэй байна шүү .!та нарын хууль гэж юу байхав зөв хэрэгтэй хууль хийж чадахгүй зүгээр л тэр сайдын оронцогоо солиодох .

Зочин [124.158.109.144] 2020-05-14 04:17:16

ЧАДАМЖГҮЙ жижиг хувийн эмнэлгүүдийг цэгцэлмээр юм

zochin [139.5.217.114] 2020-05-14 04:09:04

Ard tumendee tustai sain xuuli boljee IX gishuud maani sain demjeed ogoo,Suulchiin Xuraldaandaa saixan buyan yildeeree gej erooe.

Z [98.169.40.24] 2020-05-14 03:31:47

Heregdeg bol zov l bodlogo baina. Demjij baina

Z [66.181.177.142] 2020-05-14 04:19:58

Heregjihgui.Bur tsogtsoor ni, shineer shiideh bodlogo heregtei


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.