76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ-5: УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ –ын гишүүдийн бүрэн эрх нь дуусч, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад шудрага, зарчимч, ажил хэрэгч хэмээн үнэлэгддэг УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИРЫГ онцолж байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд Баянхонгор аймгийн есдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж, сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, амжуулсаныг тоймлон хүргэж байна.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • Монгол Улсын Их Хурлын Гишүүн
  • Баянхонгор аймгийн Монгол Ардын Намын хорооны Дарга
  • Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх
  • М-Си-Эс Групп Дэд ерөнхийлөгч
  • Зүүнхараа Трейд ХХК Гүйцэтгэх захирал
  • Спирт Бал Бурам ХХК Ерөнхий захирал
  • М-Си-Эс Интернэйшнл ХХК Дэд захирал
  • Мон Стар ХХК Захирал
  • Эрчим хүчний барилга угсралтын трест, конторт монтёр, мастер, Ерөнхий инженер, Дарга,

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

ТОЙРГИЙН СУМДАДАА ХУУЛЬ БУС ХАРИУЦЛАГАГҮЙ УУЛ УУРХАЙНУУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРҮҮДЛИЙГ ЦУЦЛУУЛААД АВЧЭЭ.

Баянхонгор аймаг нь алтны шороон ордууд олонтой, тэр хэрээрээ алт олборлогч алтны уурхайнууд болон ард, иргэдийн хооронд халуухан тэмцлүүд үе үе өрнөдөг газар билээ. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд сонгогдсон тойргийн сумдууд болох Гурванбулаг сум, Галуут сум, Баян-Овоо сум, Заг сумдын нутагт байршилтай зургаан алтны уурхайн лицензийг хуулийн хүрээнд холбогдох байгууллагуудад хандаж цуцлуулсан байна. Энэ нь иргэд, хөдөлмөрчдийн талархалыг ихэд хүлээж байгаа гэнэ. Учир нь өмнө нь сонгогдож байсан Батж.Батбаяр зэрэг эрхмүүд өөрсдийн эрх мэдэл давуу талаа ашиглан лицензүүд авч байснаас цуцлуулж байсан түүхгүй юм. Түүнчлэн Жаргалант, Хүрээмарал, Баян-Өндөр сумдад дахин хууль бус уурхайн лицензүүдийг цуцлуулахаар ажиллаж байгаа гэнэ. Хууль бус алтны уурхайнуудтай тэмцэхэд иргэдийн дэмжлэг асар их хүч өгдөг. Бас уурхайн эздээс ил далд дарамт шахалт ирдэгийг саяханы нэгэн ярилцлагадаа дурждээ. Харин хариуцлагатай, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайг дэмждэг байна.

image

МАЛЧИН ӨРХИЙН ТУШААСАН НООЛУУРЫН КГ ТУТАМД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ

УИХ-ын даргын 2020 оны 73 дугаар захирамжаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очироор ахлуулсан ажлын хэсэг шуурхай ажиллаж Ноолуурын зах зээлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлжээ. Энэ нь ч багагүй шуугиан дагуулсан.

image

Уг тогтоолын төсөлд ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, ноолуурын экспортыг дэмжихээр бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлж, хураамжийг тэглэх асуудлыг тусгажээ. Мөн үндэсний үйлдвэрт ноолуур тушаасан малчин өрхөд кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, тус зах зээлд өрсөлдөөн бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаадын худалдан авагчдыг татах ажлыг зохион байгуулахаар тусгасан байна. Тушаасан ноолуурынх нь хэмжээгээр малчин өрхүүдэд урамшуулал олгоход 200 тэрбум гаруй төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.

Уг тогтоолыг баталснаар малчдын орлого өсөх, зах зээлд ноолуурын бодит үнийг тогтоох боломж бүрдэнэ хэмээн үзэж буйгаа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм. Засгийн газраас ноолуурын үнийг 100 мянган төгрөг байна хэмээн мэдэгдсэний улмаас үйлдвэрлэл эрхлэгчид ноолуураа авахгүй, малчин өрхүүд үнэ өсөхийг хүлээж хадгалах байдал үүсч, энэ хэрээрээ хаврын тарчиг цагт төлөвлөж байсан орлого нь тасарснаар малчин өрхүүдийн амжиргаа болоод идэш тэжээлээ бэлтгэхэд хүндрэл үүссэн юм. Харин кг ноолуур тутамд 20000 төгрөгний урамшуулал олгох шийдэл нь цагаа олсон, оновчтой шийдвэр болсон гэдэгтэй маргах аргагүй юм.

МАЛЧИН ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИЙН ТЭТГЭВЭРИЙН ДААТГАЛЫН ШИЙМТГЭЛИЙГ НӨХӨН ТӨЛЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛЖЭЭ

Монгол улс 70 сая толгой малтай болж, нэг хүнд ноогдох бог малынхаа тоогоор дэлхийд тэргүүлсээр байна. Цаашлаад Монгол улс махны экспортыг эдийн засгийнхаа нэг гарцаар нэрлэж, мал аж ахуйдаа түшиглэн хөгжих зорилго зорилтуудыг ч хөгжлийн бодлогодоо тусгасан. Гэвч загасчны морь усгүй гэдэг шиг жилийн дөрвөн улирлын турш хөдөө хөхөрч, гадаа гандан, өвөлд нь хөрж, мал сүргээ өсгөхийн тулд цаг наргүй хөдөлмөрлөж байгаа малчдын нийгмийн асуудалд учир дутагдалтай олон асуудал байлаа. Үүний нэг нь малчдын тэтгэвэр тогтоолгоход учирч байгаа бэрхшээлийг шийдвэрлэх, тэдний хөдөлмөрийг шударгаар үнэлэх хүрээнд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир нэр бүхий гишүүдтэй хамтран Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрийн даатгалын шиймтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг батлуулсан байна.

Тус хуулийн зохицуулалтаар Малчид Эмэгтэй 50, Эрэгтэй 55 настайдаа тэтгэвэрт орох боломж бүрдэж байгаа юм. Одоогоор 8020 малчин шинээр тэтгэвэр тогтоолгож 11,0 орчим тэрбум төгрөгний тэтгэвэр олгогдоод байгаа юм байна.

image

ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД ТОЙРОГТОО НИЙТ 26 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТЖЭЭ 12,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЭД БАЙНА.

image

Төсвийн хөрөнгө оруулалтыг сум орон нутагтаа татна гэдэг ямар хүнийг парламентад сонгосон бэ гэдгээс шууд хамааралтай байдаг. Тэгвэл 2016-2020 оны хооронд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын сонгогдсон тойргийн сумдад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн болон хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг үзэгч та бүхэнд танилцуулж байна. Үүнд Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Баян-Овоо, Эрдэнэцогт, Жаргалан, Галуут,Баянхонгор сумдад цэцэрлэг, сургууль, соёлын төв, цахилгаан дамжуулах шугам, эрүүл мэндийн төв, бетонон гүүр гэх зэрэг нэн шаардлагатай байгаа дэд бүтэц, төрийн үйлчилгээний барилга обьектуудыг шинээр барих 26,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгбүхий 20 төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Зарим бүтээн байгуулалтын ажлууд нь он дамжин хийгдэх юм.

image

ТАНИЛЦ: УИХ-ЫН ГИШҮҮН, Л.ЭЛДЭВ-ОЧИРЫН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСЛҮҮД

  • Эрүүгийн хууль

Нэмэлт өөрчлөлт (24 гишүүн мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах)
Өргөн барьсан: 2019-10-11
Батлагдсан

  • Хоршооны тухай

Шинэчилсэн найруулга (Шинэчилсэн найруулга)
Өргөн барьсан: 2019-09-26
Хэлэлцэж байгаа

  • Монгол улсын үндсэн хууль

Нэмэлт өөрчлөлт (УИХ-ын 62 гишүүн өргөн мэдүүлсэн)
Өргөн барьсан: 2019-06-06
Батлагдсан

  • Сэргээгдэх эрчим хүчний тухай

Нэмэлт өөрчлөлт ( 2007 оны хуульд тусгагдсан зарим зохицуулалт сэргээгдэх эрчим хүчийг дэмжих дэлхий дахины нийтлэг бодлого, зохицуулалтад нийцэхгүй болсон)
Өргөн барьсан: 2018-10-30
Батлагдсан

  • Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

Нэмэлт өөрчлөлт ( Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа илүү боловсронгуй болгоно)
Өргөн барьсан: 2018-06-11
Батлагдсан

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

Нэмэлт өөрчлөлт (Чанар гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгоно)
Өргөн барьсан: 2018-06-08
Батлагдсан

  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль

Шинэчилсэн найруулга (Шинэчилсэн найруулгын төсөл)
Өргөн барьсан: 2018-05-04
Батлагдсан

  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
  • Бие даасан хууль
    Өргөн барьсан: 2016-10-07
    Батлагдсан
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай

Нэмэлт өөрчлөлт (Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах)
Өргөн барьсан: 2016-10-07
Батлагдсан

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААЫ ҮЕЭР УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИРЫН ИЛЭРХИЙЛСЭН БАЙР СУУРИЙГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН УЧРААС ҮҮРГЭЭ ХҮЛЭЭХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР: ОУВС саналаа илэр­хийлэх нь зөв. ОУВС-гийн хөтөлбөрт хам­рагдах нь Монголд үүссэн эдийн зас­гийн хүндрэлийг даван туулахад чиг­лэж байгаа. Санхүүгийн сахилга бат, үндэсний валютын тогтвортой байдал, инфляцын өсөлт гээд ОУВС-гийн санааг зовоож байгаа асуудлууд бий. Гэхдээ УИХ-аас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаас арай өөр хувилбараар гаргалгааг нь хийсэн. Улсын төсөвт өөрчлөлт орохгүй. Тэртэй тэргүй хөтөлбөрөөс ангид эс үүсвэрээс сан­хүүжүүлэх болохоор асуудал үүсэхгүй байх. Гол нь эдийн засгийн нааштай өөрчлөлтүүд уначих вий гэж санаа зовж байгаа нь гарцаагүй. Үүнд ОУВС ч биш бид бүгдээрээ санаа зовж байна. ОУВС-гийн хөтөлбөр зайлшгүй байх ёстой гээд бид хөтөлбөрт хамрагдсан. Монгол Улс дөрөв дэх удаагаа хамрагдаж байгаа. Хэрэв Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй бол улстөрчид “поп”-роод хамаг юмаа тавиад туучихна. Ялангуяа сонгуулийн жилд ирээдүйд олох ашгаа хүртэл хуваарилаад улс төрийн шоу хийчихдэг. Тэгэхээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зөв, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: МАЛЫН ХУЛГАЙН ЯЛЫН САНКЦИЙГ НЬ ЧАНГАРУУЛЖ БАЙГАА

УИХ-ын чуулганы \2020.01.10\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР:Үндсэн хуулинд мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна гэсэн том заалттай. Хөдөө аж, ахуйн салбар Монгол Улсыг олон жил тэжээж байгаа манай улсын суурь гол салбарын нэг.

Сүүлийн үед мал хулгайлах гэмт хэргийн асуудал муу үзүүлэлтүүдийг харуулж байна. 2018 оныг 2019 онтой харьцуулбал мал хулгайлах гэмт хэргийн тоо 71.6 хувиар өссөн таагүй мэдээ байна. Тийм учраас Х.Болорчулуун нарын гишүүд бид энэ хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр малын хулгайн ялын санкцийг нь нэмэгдүүлж байгаа. Гишүүд буруу ойлголттой байсан одоо саналууд нэгдэж байна. Мал хулгайлах гэмт хэрэг хэрээс хэтэрч байгаа нь үнэн.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: ИРЭЭДҮЙН ӨВ САНГАА ӨРГӨТГӨӨД НИЙГМИЙН ДААТГАЛЫН РЕФОРМ ХИЙХ ЦАГ БОЛСОН

УИХ-ын чуулганы \2020.01.09\ нэгдсэн хуралдаанаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР: Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн өнөөдрийн хуулийг батлахад бэлэн болоод байна. Сая нийгмийн даатгалын сангийн реформын асуудлыг ярьж байна. Энэ санаачилга гарснаас хойш хэлэлцүүлэгүүд нэлээд явагдлаа. Бид цаашид халамжийн бодлогоо зорилтот бүлэгт чиглэсэн, хавтгайрсан биш халамжийн бодлогыг төр явуулах ёстой.

Энэ халамжийн бодлогоо бид хэрхэн яаж явуулах юм бэ? гэнэтийн огцом шийдвэр гаргаж, алаагүй баавгайн арьсыг хувааж байгаа юм шиг л харагдаж байна. Бид ирээдүйн өв сангаа өргөтгөөд нийгмийн даатгалын реформ хийх цаг болсон шүү. Энэ бол Засгийн газар, УИХ-ын төрөөс үзүүлж байгаа ахмадууд руу чиглүүлж буй халамжийн бодлогын эхлэл юм шүү.

урхан багшийн Их дүйчин өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг байх талаар 300 гаруй мянган иргэн гарын үсэг зурсан хүсэлтээ Гандантэгчинлэн хийдээр дамжуулан төсөл санаачлагчидад ирүүлсэн байна.

Л.ЭЛДЭВ-ОЧИР: СОНГОГЧДЫН ШИЛЖИЛТИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТ ОРУУЛМААР БАЙНА

Улсын их хурлын \2019.12.06\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.ЭЛДЭВ-ОЧИР: Баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр мажоритор тогтолцооны олон хувилбар, тоон дээр задрах юм бол магадгүй 75/1 гэдэг хувилбарч орж ирж магадгүй юм байна. Тогтолцооны асуудал маргаан дагуулж байна. Сонгуулийн мажоритор,тогтолцоог задлах юм бол 75/1 гэж орж ирэх юм байна. Энэ дээр өргөн хэлэлцүүлэг өрнөх байх. Сонгуулийн энэ хуулийн 26 дугаар зүйл дээр нэг заалтыг нэмж оруулах хүсэлтэй байна . Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг бүр тусад нь оруулмаар байна. Мөн иргэд, сонгогчдоо царцаа гэж доромжилмооргүй байна. Сонгогчдыг албаар нүүлгэж аваачсанаа намайг авчирсан мэтээр цахим хуудсанд нийтэлж байсан тохиолдол гарч байсан удаатай. Нарийндаа сонгогчдыг олноор нь суурин байгаа газраас авч явж байгаа асуудлыг хатуу хориглож хуульчилмаар байна.

Сонгогчдын шилжилтийг хориглохгүй болохоор үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тойргийн том жижгээс үл хамааран сонгогчдын шилжилтийг хязгаарлах ёстой. Аль ч тогтолцоогоор сонгууль явуулсан сонгогчдын шилжилтийг хаасан заалт оруулах асуудалд хатуу байр суурьтай байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭЛДЭВ-ОЧИРЫН ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАХ
  • ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ
  • ТЭГШ ЖУРАМ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА

Энэхүү мөрийн хөтөлбөрт туссан АМЛАЛТУУД дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу гэдгийг уншигч та дүгнэх учиртай.

Ямартай ч УИХ-ын 76 гишүүн дотроос Л.Элдэв-Очир гишүүн тойргийн сумдад хамгийн олон хоног ажилласан гишүүнээр нэрлэгдэж байна. Мөн хувийн хөрөнгө оруулалтаар ЖДҮ,бүтээн байгуулалтыг дэмжжээ. Үе үеийн УИХ гишүүдээсээ хувийн хөрөнгө санхүүжилтээрээ тойргийн иргэдийн амжиргаанд нэмэр болох, эрүүл мэндийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулах, зарим шаардлагатай бүтээн байгуулалтын ажлыг хийдэг нь тийм ч олон биш.

Тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 300 гаруй сая төгрөгөөр нэхий элдэх, боловсруулах жижиг үйлдвэрүүд, 100 гаруй сая төгрөгний төсөвтэй ЦДШ сүлжээ, Япон улсад үйлдвэрлэгдсэн яаралтай түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин, сум дуганы барилга байгууламж, эмчилгээ, сувилалын зардал, оюутны тэтгэлэг гээд бусдад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлсээр иржээ. Аргагүй ч биз томоохон бизнестэй, нутгаа гэсэн сэтгэлтэй хүн.

Мөн 2018 оны Хаврын, 2019 Намрын чуулганд тойрогтоо хамгийн олон өдөр ажилласан гишүүнээр тодорчээ. Тойрогтоо бүтэн нэг сар гаруйн турш ажиллаж, “ХАМТДАА” нэртэй өдөрлөг, олон талт арга хэмжээ зохион байгуулж, иргэн бүртэй гар барин биечлэн уулзаж, тэдний санаа бодлыг сонсож, харилцан ярилцаж олон асуудлын шийдлийг тойргийнхоо сонгогчдынхоо саналд үндэслэн шийдэж, шийдвэр гаргах түвшинд уламжилж ажилласан байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:38

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:53:38

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:02:46

cwuRqk http://pills2sale.com/ levitra nizagara

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:16:36

a4blh2 http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [64.119.26.209] 2020-05-19 13:54:34

Энэ сонгуулиар гарахгүй яагаад гэвэл өөрмйгөө бодсон бэртэгчин үзэлтэй царцааны гол эзэн

Зочин [66.181.161.37] 2020-05-19 09:08:05

Тойрогтоо хийсэн ажилтай, хэлэх үгтэй нүүр бардам гишүүн дээ. Үүнийг тойргийн бүх сонгогчид нотолно. Хүнийг гүтгэн доромжлох нь хуультай л байдаг байсан юм. Одоо байчихсан юм уу ? Зарим таамгаар арай дэндүү харлуулжээ. Уучлаарай.

Зочин [98.206.15.167] 2020-05-19 09:03:33

Хийсэн бүтээсэн зүйл ихтэй төрийн түшээ мундаг хүн

zochin [203.98.77.179] 2020-05-19 08:44:27

ene horchin ooriinhoo turiivchiig l zuzaalasan baih.dahij songoh ni buu hel neriig ni ch duridmaarmui hulgach shuu dee

Зочин [122.201.22.168] 2020-05-18 23:12:38

МАНАН ТАТУУЛСААР ӨНГӨРӨӨХ ШИВ

Зочин [66.181.161.99] 2020-05-18 13:55:12

zycarcn gulcngii "Son a of bitcn

Сонгогч [202.126.89.251] 2020-05-18 11:58:56

Тэмүүжин гишүүнээс хүүхэд өргөж аваал буцааж өгөөл бсн айлын хүүхэд өсгөж чадахгүй бж яах гэж хүүхдээр тоглоод бсын

Зочин [66.181.190.158] 2020-05-18 13:58:39

eldev ochir oo i xurliin gishuun bol aj axuin ajil xiix bus, chi enduurch tosviin baaxan ajil ooroo xiisen met jagsaajee. chamtai c=chamgui uls tosvoos xuvaarilj aimag tolovloj ard irged sanalaa ogch xiisen ajil shuu. er ni bol 30 jil udirdaad mongfol oron sexsengui iimd zaluu ye garax bolson man xalagdaa, xuuchin jom, sotsialist uzel barisan ene uls toriin xuchniig shine ueer xalax tsag negent irjee anxaar ard olon mini

Баяка [202.126.88.213] 2020-05-18 11:47:05

Элдсэн нэхий бариал попроод явсан өөр юу хийж гийгүүлсэн билээ. 3 жил ерөнхийлөгчөөс хэрүүл өдөж Хонгор нутгийнхныг талцуулсан шүү

Khurelbaatar [202.55.188.37] 2020-05-18 11:12:51

Хэлсэн ярьсандаа байдаг их зөв хүн үргэлж дэмжих болно.

Zochin [14.56.33.106] 2020-05-18 10:55:24

Jenkogoos 1000 dahin deer hun

Zzz [14.56.33.106] 2020-05-18 10:53:55

Jenkogoos 1000 gahin deer hun 967

Зочин [66.181.161.84] 2020-05-18 08:34:09

haasan uurhainuud chin ajilaal bga sht

Зочин [202.126.88.181] 2020-05-18 10:08:03

Худлаа хуцаад бгаарай чи

Зочин [49.0.141.21] 2020-05-18 08:33:52

mundag baina

zochin [103.57.94.101] 2020-05-18 08:06:25

100 myngaar ard tumniig amidruulagch tene

zochin [66.181.167.151] 2020-05-18 07:51:02

Amjilt husye. Hiisen ajil, guitsetgel n todorhoi ih hurliin gishuud tsuuhun bgaa.

Zochin [59.153.115.40] 2020-05-18 07:41:55

‘Za gevel eogui hun dee ‘gedgiin medehgui lav dulii uym bnlee ydaj sonsgol zgr hun songovol

Zochin [59.153.115.40] 2020-05-18 07:37:14

Manai aimgaas baahan hogjliin berhsheeltei gishuud garsan odoo bolshde uym hiij chadahgui bol bolih heregtei chaddag hund ni suudlaa tavij og ydaj gants jorlon bariagui shuu

Ннн [66.181.161.50] 2020-05-18 06:48:58

Мундагшүү

Зочин [66.181.190.53] 2020-05-18 06:17:00

Amjilt hvsey

Зочин [66.181.161.83] 2020-05-18 06:15:56

Амжилт хүсэе. Мундаг шүү

Зочин [66.181.161.99] 2020-05-18 06:15:10

Amjilt hvsi

Tungaa [66.181.161.99] 2020-05-18 06:14:44

Manaihn nerei hvniig dormhilj chadaj bga shvv bitii iim baildaa

Зочин [43.228.130.63] 2020-05-18 06:12:49

yum l bolwol hujaa hujaa gedeg ee bolih heregtei. dewshij bga humuusee arai oor ontsgoos harj dugnej sanalaa ogtsgooh tsag bolson. demii muulj bgaa nohduud nogoo nowshiin bicheech nar ni l bdag bhda.....

Баянхонгорын иргэн [66.181.161.25] 2020-05-18 05:00:27

Уул уурхайтай урд өмнө энэ хүнээс өөр хүн тэмцэж байгаагүй. Нутаг усны савдаг энэ хүнийг дэмжинэ.

Зочин [66.181.190.158] 2020-05-18 14:01:38

aimgiin tov toirson xedxen sumd nuur tal zasaad goviinxniig ogt toodoggui muu yarzaisan xujaa baigaa uomdaa chanaig daxin govichuud songoxguiee

Zochin [43.233.162.66] 2020-05-18 04:40:44

Zalitai hujaag hongorchuud songowol oorsondoo gomdoh zag udahgui bailgui!

Зочин [66.181.161.113] 2020-05-18 04:40:29

Bicheech nar ajilaa dutuu l hiigeed bnadaa, ushuu oluulaa orj irj myalaaachee, tsalin awjiij buh face accuudaasaa bicheechee, yadjaahad songuuliin surtchilgaa baihgui bicheech nar maani ajilaa sain hiij baij ene huniig unagah huwi usunu shu, eedee ta hed maani ajilaa sain hiigeerei

zochin [66.181.161.56] 2020-05-18 04:26:15

хийнэ гэснээ хийж хэрэгжүүлдэг сэтгэлтэй хүндээ амжилт хүсье

Зочин [202.126.88.187] 2020-05-18 04:20:37

За гэвэл ёогүй хүн дээ

Зочин [202.126.88.187] 2020-05-18 04:20:14

Ажилд нь амжилт

Зочин [202.126.88.52] 2020-05-18 04:20:10

Мундаг шүү

Зочин [202.126.89.238] 2020-05-18 04:06:15

Хийнэ гэснээ хийдэг хэрэгжүүлдэг мундаг хүн шүү амжилт

Зочин [202.126.88.52] 2020-05-18 04:03:01

Amjilt hvsey

Зочин [64.119.20.150] 2020-05-18 03:46:49

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙГ АНГИЛАН ЯЛГАЖ ТЭТГЭВЭР ТОГТООЖ, ҮНДСЭН ХУУЛИЙН, , ХҮНИЙГ ЭРХЭЛЖ БАЙГАА АЖИЛААР НЬ ЯЛГВАРЛАЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН , МАЛЧИДЫГ МАЛЛААД СУРЦАН КУЛГАЙЧ

Зочин [66.181.161.43] 2020-05-18 03:36:33

Ждүгийн хэрэгт нь эрхийг нь түдгэлзүүлэхээр нэр бүхий дөрвөн гишүүн дээр прокуророос хүсэлт тавиад байгаагийн нэг нь энэ гар л даа.

Зочин [202.126.88.181] 2020-05-18 10:10:04

Хүн гүтгэх сайхан бдаг юи уу

Зочин [122.201.19.99] 2020-05-18 03:17:02

МАН-4жил хэрэлдэхээс өөр юу ч хийгээгүй ЖДҮ-шаасан 60-тэрбумаар монголчуудыг хуурсан ийм л лаларууд бнаа

Зочин [221.217.167.171] 2020-05-18 02:48:35

hogiin tsartsaanii gishuun. TSARTSAA NYALTSAGA. YASAN MUUHAI HUN BEE

Нутаг [66.181.161.108] 2020-05-18 02:27:54

Нутаг амьтай хүн та нар хөндлөнгөас бүү буруутга

Зөв [66.181.161.108] 2020-05-18 02:14:41

Зөв хүн дээ хонгорчууд мэднээ дахин дэмжинээ

Зочин [172.58.143.96] 2020-05-18 02:03:03

Urvagch hogiin novsh

Зочин [192.82.65.120] 2020-05-18 01:29:28

Царцаа нүүлгэж сонгогдсон этгээд дээ.

Зочин [150.129.143.18] 2020-05-18 02:02:41

Харин тийм гэсэн. Царцаа ихтэй том байгууллага баянхонгор юу ч биш бсан бхдаа. Их хуралд сонин юм ярьдаг тэнэг. Хүүхдийн 10000 айлууд амьдраад ажил хийх дургүй бна гэж тэнэгтдэг мөн биздээ

Зочин [182.160.35.144] 2020-05-18 01:04:47

ЭмСиЭс-ийн Оджаргалын төлөөлөл болсон энэ хүнийг БАЯНХОНГОРЧУУД дахиж сонговол МАШ ТЭНЭГ АСУУДАЛ болно. Монголчууд бид эх орны минь БАЯЛГИЙГ ЦӨЛМӨЖ байгаа 30 ГЭР БҮЛЭЭС САЛАХЫГ ХҮСЧ байгаа шдээ

Зочин [221.217.167.171] 2020-05-18 02:49:31

HULGAICH!

Zochin [172.58.45.104] 2020-05-18 01:01:11

Ene chine harvaas hujaagiin erliiz huur bainaa bitgii sanalaa ogoorei hujaa hidnii dund oorsdiinhoo ovog etsgee muulaal suuj baigaa

zochin [202.55.188.34] 2020-05-18 00:36:26

Hogiin hulgaich.luivarchin zailaasai.MAN luivarchin hulgaichuudaasa salaagui bn

Uuuu [14.56.33.106] 2020-05-18 10:56:46

Jenkogoos 1000 dahin deer hun


54 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
54 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.