Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 158 иргэн эх орондоо ирлээ

Aдмин / Эрүүл мэнд

Шинэ Дели-Улаанбаатарын тусгай нислэг өнөөдөр 07.40 цагт Баян-Ухаа “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаж, 159 иргэн эх орондоо ирлээ.

Монгол Улс эхний ээлжинд хүндэтгэх шалтгаантай буюу ахмад наснууд, өвчинтэй, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн иргэдээ гадаадаас нэн тэргүүнд авч буй юм. Энэ удаагийн нислэгт БНЭУ-д эмчилгээ хийлгэсэн иргэд олноор ирж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээлэв. Иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлана.

Харин БНЭУ-д шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгаа талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өмнө нь мэдээлсэн. “Ламхай нар Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар шавилан суудаг. Тэднийг хол газраас өвчний тархалт их байгаа бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь эрсдэлтэй байгаа юм. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах хотуудад нислэг хийж болох эсэхийг судалж байна” гэсэн юм.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Зочин [194.228.32.110] 2020-05-19 14:56:24

Тэр бүх хүүхдийг Үндсэн хуулийн дагуу: монгол сургуульд суралцуулах ёстой..

Хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах хэрэгтэй. [202.131.225.53] 2020-05-19 07:33:08

Хүүхдүүдийг Энэтхэгт шашны сургуульд сургах нь эцэг, эхийн бодлоор болсон боловч үүнийг хэрэгжүүлэхэд төр, улсаас ихэд дэмжиж, урамшуулж байсан биздээ. Иймд хүүхдүүдийг Монголд буцаан авчрах нь тэдний эцэг эх ба Монгол Улсын тэргүүн ээлжинд гүйцэтгэх хүн ёсны ба хуулийн үүрэг юм. Хүүдүүдийг хүний нутагт ингээд орхичихож болохгүй биздээ?

Зочин [202.9.46.221] 2020-05-19 03:47:15

Монголын мулгуу нь дэндэж, мухар сүсэгт хүлэгдсэн харанхуй ардыг хоосон айдсаар дарлаж, тэдний цус хөлсийг сорон мөлжих башир аргаар амьдарч, бүр баяжиж, улам ихийг цуслах шуналд автсан эцэг эх л ухвар мөчид бяцхан амьтадаарт тэр нүгэлт ажлаа хийлгэх гэж лам нэртэй луйварчин болгохоор харьд илгээсэн нь үр хүүхдэд нь хорлол болов оо, хөөрхий.

sara [114.255.222.123] 2020-05-19 05:04:09

harin tiime.yu bodoj ter gamshigiin gazar luu nyalh huuhed yavuuldag bnaa.iim mulguu mglchuud.iii.aimaar yum.buu uzegd

hh [192.82.77.203] 2020-05-19 03:22:50

ter huuhduudiig avchraachee

Эднийг авчирчихвал бүгдэд нь буян болно шүү. [202.131.225.53] 2020-05-19 02:09:29

Хүүхдүүдийг л хурдан авчрах хэрэгтэй, тэд чинь хүүхдүүд. Болвол Хүүхдийн баяраас өмнө авчирчихвал сайн байна. Билетний үнэ төлбөрийн асуудлыг авчирчихсаны дараа шийдэх хэрэгтэй. Хүүхэд тээвэрлэж авчрах асуудал буянаараа болно доо!


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.