ХУДАЛ АМЛАЛТ: Сайдын хоосон амлалт ба Хугацаандаа хүлээлгэж өгөөгүй Дарханы зам

Aдмин / Нүүр

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий авто зам болгон өргөтгөж шинэчлэх шийдвэрийг гаргасан. Төлөвлөгөө ёсоор зам засварын ажил 2019 оны арваннэгдүгээр сард дуусах байсан боловч өнөөдрийг хүртэл зам ашиглалтад ороогүй байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлдэг учраасзам өргөтгөх, шинэчлэх ажил хэт удаашралтай байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, чухам энэ замаас болж олон иргэн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Сайдын хоосон амлалт ба салбарынхны авилга

Дархан-Улаанбаатарын зам ингэж “там” болоод есөн сарын нүүр үзлээ. ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан “2019 оны арваннэгдүгээр сард Дарханы зам ашиглалтад орчихно” хэмээн ам бардам хэлж байсан цаг саяхан. Салбарын сайдын хэлсэн хугацаа хэдийнэ өнгөрөөд гурван сарын нүүр үзэж байгаа ч Дарханы замд гарсан ахиц алга. Сайдаасаа гадна хоёр оны зааг дээр авлигын хэрэгт холбогдож, үйлдэл дээрээ гардуулсан ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ хүртэл “Хоцрогдлыг арилгуулах шаардлага өгсөн. Энэтхэгийн зөвлөх компани өдөр тутмын хяналтаа тавьж байна. Төлөвлөсний дагуу арваннэгдүгээр сарын 1-нд хөдөлгөөнийг нээнэ” гэж улс даяар зарлаж байсан удаатай.

Үнэндээ Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км замын шинэчлэлтийн ажил удаашрахын хэрээр Төрийн томоохон албан тушаалтны ханцуй доторх наймаа ил болж байна. Авлига, албан тушаалын хамгийн ноцтой, хамгийн дуулиантай хэргүүд энэ яамааровоглодог болсоор удлаа. Жишээ нь, ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд албан өрөөндөө их хэмжээний юанийн хахууль аваад сууж байхдаа АТГ-ын ажилтнуудад баригдсан. Үүнээс өмнө нь тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байсан.

Гурван сарын дотор зургаан хүн амиа алдсан

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажил эхэлснээс хойш гурван сарын хугацаанд түр зам дээр 70 шахам зам тээврийн осол бүртгэгдэж, зургаан хүн амь насаа алдаж, 20 орчим хүн бэртэж гэмтээд байна. Түүнээс хойш ч хэд хэдэн ноцтой осол гарсан юм. Улаанбаатараас Дархан чиглэлд явж байсан нийтийн тээврийн том оврын автобус осолдож, 30 гаруй иргэн зорчиж явснаас нэг нь нас барж, таван хүн гэмтсэн хэрэг ч гарч байлаа. Түүнчлэн, эвдрэл ихтэй, цагаан шороо боссон түр зам дээр иргэд автомашинаа эвдэх, осол гаргаж эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол буурахгүй байгааг албаны эх сурвалж төдийгүй жирийн иргэд ч хэлж байна.

image

Нийтдээ 300 гаруй хүний амь эрсэдсэн гэсэн судалгаа гарчээ

Дархан-Улаанбаатар хоорондын 204 километр автозамын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбогдуулан Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймгийн залуучууд байр сууриа илэрхийлж байлаа. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр болсон энэ хэвлэлийн бага хурлын үеэр олны анхаарлыг татах хэд хэдэн мэдэээллийг хүргэсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд: “Иргэд цахим сүлжээнд уг замын ажилтай холбоотойгоор өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлийн тухай их бичиж байна. Гэвч үүнийг хэлэлцэх, анхаарал хандуулж ажиллах байгууллага алга. Иймд бид бүхэн “Дарханы зам засвар, иргэдийн хяналт” гэсэн фэйсбүүк групп нээсэн. Автозамын газраас гаргасан хохирлын судалгаагаар эхний хагас жилийн байдлаар энэ зам дээр 300 гаруй хүний амь эрсэдсэн, 200-гаад авто ослын гэмт хэрэг, 100 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, гэмтэж бэртсэн гэсэн судалгаа бий. Гэтэл гурван яам хамтраад энэ чиглэлийн ном гаргаж, нийт ослын 97,7 хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэй гэж бичиж ард иргэдээ 100 хувь буруутгаж байна” хэмээсэн юм.

Орхон аймгийн Эрдэнэт хотын иргэн Д.Энхзориг: “Би 2003 оноос хойш автотээврийн салбарт тасралтгүй ажиллаж буй Монгол улсын зөвлөх инженер зэрэгтэй. Энэхүү номонд 97,7 хувь нь жолоочийн буруугаас, 2,1 хувь нь явган зорчигчийн буруугаас, 0,2 хувь нь замын нөхцөл байдлаас гарсан гэж дүгнэсэн байна. Замд гарсан саадыг тойрч гарах гэж яваад осол гарах тохиолдол олон. Гэвч яам иргэдийн буруугаас болсон гэж үзсэн байна. Өнөөдөр иргэдийг 100 хувь буруутгаж байгаа нь яамдууд ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл. Тухайн осолд орсон машиныг бүрэн шалгаж дууссаны дараа дүгнэлтээ гаргалгүй, иргэдийн буруу хэмээн шийдэж буй нь оновчгүй шийдвэр гэж үзэж байна” гэжээ.

Хохирсон иргэд нэгдэж тэмцэхээр болжээ

Өнгөрсөн есөн сарын хугацаанд ЗТХЯ-ны “там” болгосон Дарханы замд хохирсон иргэд нэгдэхээр давалгаалж эхлээд байна. Дарханы замын нүх, энхэл донхол, том чулуу зэргээс болж дугуйгаа хагалсан, тоосжилтоос болж харагдах орчин хязгаарлагдсан байдлаас болжосолдсон гэхчилэн тоолвол 200 хол давна. Жишээлбэл, Дарханы замд байдаг Төв аймгийн Баянчандмань сумын дундуур өнгөрдөг төв замын хурд сааруулагч нь стандартын шаардлага хангадаггүй. Яг тэр хэсэгт маш олон жолооч машиныхаа дугуйг хагалахаас эхлээд эд ангиа эвддэг. Эрүүл мэндээ алдаж, амь насаараа хохирсон хохирлыг хэрхэн яаж барагдуулах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Жолооч нарын хувьд нэгэнт авто зам ашигласны татвар, төлбөрөө цаг тухайд нь төлөөд явж байгаа учраас ийн нэхэмжлэх болсон нь ч аргагүй. Харин ч ганц, нэгээрээ хэрхэх учраа олохгүй байсан иргэд цахим орчинд нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэн, хохирлоо барагдуулахаар тэмцэхээ мэдэгдлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:32:23

Lfgmof http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.179.224] 2020-05-19 12:12:35

Сонгуулиас өмнө замаа баричахвал шууд гишүүн болгоё ок

Зочин [66.181.161.79] 2020-05-19 10:47:32

ЭНЭ САЙД, ЭНЭ ЯАМНЫХАН БОЛОН ТЭР ДАРВААН ХАРД МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЯМАР ГАЙ БОЛСОН ГЭЖ ИНГЭЖ ХОРЛОЖ БАЙНА ВЭ. 2019 ОНД 90 ХУВЬТАЙ ГҮЙЦЭТГЭНЭ ГЭСЭН БАЙХГҮЙ.

зочин [203.91.119.42] 2020-05-19 07:35:27

энэ одоо ичээсээ энийг сонговол Говь-Алтайхан баларна шүү

Сайхан наадамлах нь ядуучуудад чухал. [202.131.225.53] 2020-05-19 07:22:04

Цаана чинь наадмын талбайд зориулж 793 тэрбүм төгрөг зориулна гэж шийдвэр гаргачихсан байна. Тэгэхлээр энэ зам ч баригдах л-ө-ө-ө-лий болчих шиг боллоо. 7-р сарын 11,12,13-нд сайхан наадамлаж л байвал бүтэн жил ашиглагдах Дархан хүртэлх энэ зам ч яршиг юм байна. Гол нь Монголын ядуу хүн ам 3 хоног сайхан наадамлаж л байвал болно.

Зочин [66.181.178.94] 2020-05-19 05:51:31

MAN iin ued zam hezee ch hugatsaandaa ashiglaltand orohguie DambaOchir Lungiin zamiug heden jil bolgolio tamiin zam bolgosoniig humuus martaagui bizdee

Тэвчээр хэрэгтэй [66.181.189.19] 2020-05-19 05:40:36

Одоо данжаад Баярцогт, Ж. Д. Эрдэнэбат нар чинь гамин өвгөдийнхөө ах дүү хужаануудаар тавиулаад өгнө гэж амлана, та нарт. Тэгээд мөнгийг нь хусаад оффшорт хийгээд нуучихна. Ингээд дахиад 4 жил улаан тоосон дундуур туучуулна, Сэлэнгэ, Дархан нутгийн иргэд минь! Хувь заяатайгаа эвлэрэх хэрэг дахиад гарлаа.

зочин [202.131.227.30] 2020-05-19 04:41:52

Зам барих инженерүүд оруулж ирэеэ гэхээр гоншигноосоор байгаад болиулчихаад одоо юу гэээд байна өөрөө ойчсон хүүхэд ойчдоггүй гэдэг байхаа

Darhaa [122.201.28.8] 2020-05-19 03:50:17

ene saidtan 20 ond Govi Altai aimgaas songogdohoor mandataa avsan, MAX iin Ganbaag guij bgaad Govi alitain zamiig songuuliin umnu duusgahaar vil tamaa tsaij bgaa gej bodoj bna, iim nuhurt itgehed berh shvv Govi altaichuudaa

оогий [202.179.24.128] 2020-05-19 03:47:22

Яам аваад явчих толгойгүй байж юун УИХ -д вэ ичээч

Zochin [192.82.65.32] 2020-05-19 03:34:34

Neg yvaal dugui salhinii shil 2 budaa chadahgu bsan yum bol huuchnaar ni bailgaldaa

зочин [49.0.223.24] 2020-05-19 03:34:03

Хурдан морны уяач болох гээд хөөрцөглөж явахын оронд замаа бодооч

Зочин [66.181.179.99] 2020-05-19 03:29:27

ЭНЭ СЬЮ ШҮ ЖАН ЭНХАМАГЛАНГ ЧИРЖ ЯВДАГ НЬ ХҮРЭЛСҮХИЙН АЛДАА БОЛОХ НЭЭ !

ИРГЭН [124.158.112.89] 2020-05-19 03:06:43

МОНГОЛ КОМПАНУУДАА АЖИЛЛУУЛААЧЭЭ

Зочин [103.212.117.168] 2020-05-19 03:03:21

Энэ асуудалд чинь дан ганц энэ сайд биш Еренхий сайд гэж сэлэмчин нехер бас хамаатай ш дээ

Зочин [125.35.31.83] 2020-05-19 03:00:45

Анх 2019 оны 11 сард ашиглалтад оруулна гэж амласан, ямар судалгаа тооцоон дээр суурилсан бэ "мэргэжлийн сайд" гуай

Зочин [66.181.186.34] 2020-05-19 02:57:49

Хужаа нараар бариулахгүй нэж донгосоод байсан хрхинээ тэгээд явж бай . Аливаа юманд гэрээ хэлэлцээр х ычихсэн мөнгө төгрөг нь жин тан болсихсоэвн зам барьдаг мэрэгжилийн 100-хан хужаагаа оружлчихсан бол юу гэж ийм юм болохов. Монголчууд барьж чадна гээ л хөөрөөд байсан. Заяа чинь тэр дээ улс төржиж хэт их сэтгэлийн хөөрөлд автаж эх оронч царайлбал ийм л юм болдог. Дөмбаочирын зам шиг юм бариулаарай. Тэр 100 хужаа. Ямар ноос ноолуур алт нүүрсэнд шунасан хужаа нар биш ажилаа хийчихээд л гарч явах байлаа.

Уншигч [119.40.98.177] 2020-05-19 02:38:26

Сэлэнгэчүүд ч гэсэн маш хэцүү байнаа. хамаг амь амьдралаа энэ замаар залгуулдаг хүмүүс ш дээ. Яаралтай арга хэмжээ авч замыг маань гүйцээж өгнө үү

Зочин [202.55.188.89] 2020-05-19 02:35:13

Ийм болгочихоод дахин сонгогдоно гэвэл зайл даа чи гэнэ

Зочин [66.181.186.127] 2020-05-19 02:14:28

Yah gej iim durakiig demjij gargasiin be. Ter govi altaid ni bas yag l iim humuus bga, gargaad l ireh biz

Иргэн [202.126.89.224] 2020-05-19 02:02:05

САЙДАА ТА ЯАЖ ИЙГЭЭД ЭНЭ ДАРХАНЫ ЗАМАА ТАВЬЧИХАЛДАА ГУЙЖ БАЙНА. МАШИНД ХАЛТАЙ БАЙНА, БАС БАЙНГА ХОТРУУ ЭМЧИЛГЭЭНД ЯВДАГ БОЛОХООР БИE ДОРГИОД ХЭЦҮҮ БАЙНА..

Зочин [64.119.21.211] 2020-05-19 01:58:36

Энэ зам суйтгэсэн дурак нь Говьалтайд дэвших болоод байна ер нь ардын нам олуулаа болсон мортлоо юу ч хийгээгуй шуу энэ онд маныг гаргаж болохгуй шуу 9 татвар нэмэллээ ард тумэнд наах юу ч хийгээгуй хийх эрх мэдэл хангаллттай огсон шуу одоо больебитгий давар

Тэр буруугүй [59.153.115.64] 2020-05-19 01:56:23

Наад хүн чинь 2019 оны 02 сард сайд болсон. Дарханы замын бүх ажил, тендер, хуулалт зэрэг нь түүнээс ирэхээс өмнө хийгдсэн ажил байсан

Zochin [192.82.65.32] 2020-05-19 03:36:02

Tgd huulsanaas ni hoish irheer hiihgu bh ystoi yumu

Ойлгоцгоо, хүмүүс ээ! [66.181.189.19] 2020-05-19 01:55:55

Манай Энх-Амгалан сайн эр дээ. Дарханы зам тавих мөнгөөр Говь-Алтайн замыг тавиулчихсан байгаа юм чинь. Тэгээд Алтайгаас нэр дэвшчихэж байгаа юм чинь. Чадаж байгаа юмыг чинь яах юм, та нар ? Сачий байвал Говь-Алтайд очоод эсрэг саналаа өгч болно шүү дээ. Сэргэлэн амьдарцгаа, хүмүүс ээ!

Зочин [202.55.188.85] 2020-05-19 02:03:58

Дарханы зам олон улсын тендерээр хятад компани хийж байгаа. Алтай чиглэлийн замыг эргэн төлөгдөх нөхцөлөөр МАКС компани өөрийн хөрөнгөөр хийж байгаа даа. Харин МАКС компани сайн хийж байна лээ баярлах хэрэгтэй

Оюун [202.21.108.234] 2020-05-19 01:52:00

Дарханчууд худалч хулгай МАНгаруудыг дэмжихгүй бүгдийн устгана

Зочин [59.153.113.120] 2020-05-19 01:51:29

Энхамгалан муу мал Говь-Алтайгаас гарна гээд явжээ . Үхэрнүүд нь гаргана гэжийн лаа

Зочин [182.160.35.144] 2020-05-19 01:49:46

Энэ ЭНХ-АМГАЛАН Ийм ГАЙ ТАРЬЧИХААД ГОВЬ-АЛТАЙ аймгаас сонгогдохоор явж байна шүү. Говь-Алтайчуудаа

Иргэн [202.55.188.83] 2020-05-19 01:41:23

Муу новш Чамд хэлэх үг алга Дэлхийгээс зайл

Зочин [213.5.71.25] 2020-05-19 01:32:18

ЭНЭ МУУ АМЬТАН ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМААР ТОГЛОСОНДОО. ХОЛ БАРУУН ХЯЗГААРТ ОЧИХООР ТӨВД ТАРИСАН БАЛАГЫГ НЬ МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДСОН ЮМ БОЛОВ УУ ЗАЙЛУУЛ. ХУУЛСАН ЗАМ, ХӨӨН ХЭЛЭЦЭХ ХУГАЦААНЫ ЭНЭ 2 ЭЗЭНД МИНИЙ НУТАГААС УИХ-д ГАРАХ НҮХ БАЙХГҮЙЭЭ ХӨӨ.

Зочин [202.55.188.83] 2020-05-19 01:31:23

ийм том чухал замыг ингэж баллаж хаядаг бам дүүрцэн сайд юмаа

Төрийн сайд үүргээ цалгардуулсан байна. [202.131.225.53] 2020-05-19 01:29:16

Зам тээврийн төрийн сайд байж замаа барих горим технологио зөв сонгочихож чадахгүй. Арчаагүй баагий юү, энэ чинь? Улаанбаатар-Дарханы зам бол Монголын хамгийн төв зам. Үүнийг 2 жил ашиглалтгүй болгочихсныг хорлон сүйтгэх буюу саатуулах ажиллагаа гэхээс өөр юу гэх юм? Төрийн сайд байж үүнийг сэргийлэх л ёстой ш дээ.


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.