Дипломат, албан паспорт эзэмшигч сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой үйл ажиллагаанд оролцвол төрийн албанаас хална

Н.Алтанцэцэг / Улстөр

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хадгалалт, хяналтыг чангатгах зорилгоор “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг шинэчлэн баталлаа.

Шинэчилсэн журмаар дипломат, албан гадаад паспорт эзэмшигч гадаад улсад албан томилолтоор зорчоод буцан ирж, улсын хилээр нэвтэрсэн даруйд паспортыг нь хилийн боомтод хураан авч, Гадаад харилцааны яаманд хүргүүлэх бөгөөд дараагийн удаа албан ажлаар гадаадад зорчих тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн паспортыг түр буцаан олгож байхаар зохицуулжээ.

Түүнчлэн дипломат, албан паспорт эзэмшигчийн хүлээх үүргийг нэмэгдүүлж, үүргээ биелүүлээгүй албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах аж.

Тухайлбал, гадаад улсад албан ажлаар зорчиж байх хугацаандаа хууль бус үйл ажиллагаанд оролцох, гадаад улсын хил, гааль болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн зэрэг энэ төрлийн аливаа үйл ажиллагаанд холбогдсон тохиолдолд холбогдох хуулийн дагуу төрийн албанаас халах юм байна.


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.170] 2020-05-28 13:49:15

Угаас л тэгэх ёстой шдээ, өдий болтол тэгээд ямарч арга хэмжээ аваагүй юугаа хийж байсан улс вэ, тийм болхоор чинь даварч байга юм. Бусад иргэдээс юугаараа ялгаатай юм, харин ч илүү хариуцлагатай баймаар юм, сонин сонин юм байх юма даа

РАДНАА [202.131.248.238] 2020-05-28 02:32:06

САЙД НЬ ОГЦРОХГҮЙ, БҮР УИХ-Д НЭР ДЭВШЭЭД ЯВЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ.

Зочин [202.126.89.21] 2020-05-28 01:55:04

5 ЖИЛ ШОРОНД ХИЙГЭЭД АЖИЛД АВСАН ХҮНИЙГ НЬ АЖЛААС НЬ ХАЛАХ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ.

ЗОЧИН [66.181.168.81] 2020-05-28 01:23:29

ТӨРИЙН АЛБАНААС ХАЛААД Л БОЛОО ЮУ.ХАР ТАМХИ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БЭЛДМЭЛ ЧИНЬ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ, ЦААШИЛБАЛ ХЯТАД МЭТ ОРОНД ЦААЗЫН ЯЛТАЙ БАЙДАГ БИЗДЭЭ.

1 [202.131.228.167] 2020-05-28 01:18:52

Shorond ordogguimuu

Иргэн [66.181.161.21] 2020-05-27 11:45:45

Гадаад яамныханыг сэтгэцийн эмгэг судлалын төвийн үзлэгт бүгдийг нь хамруул. Ноцтойг нь ажлаас чөлөөлж эмчилгээнд явуул.

Шүүгч [103.57.94.52] 2020-05-28 01:12:50

Халаачээээ наад холбогдслн хүмүүсээээ. Арай л бн шүүүү

Зочин [139.5.218.44] 2020-05-28 00:48:27

Дургүй ч эрүүгийн хэрэг үүсгэж шоронд очихоор халахгүй юм уу

Иргэн [64.119.17.221] 2020-05-27 11:30:26

Урд нь ийм заалт бхгүй бсан юмуу тэгээдл л хуулийн цоорхойг ашиглаж байж дээ.арайчдээ.паспорт одголтонд хатуу хяналт тавь.

Зочин [103.57.93.10] 2020-05-27 11:29:09

Мафи бүлэглэл 76 дотор аалз шиг хэрчихсэн байхад наад арга хэмжээ үр дүнд хүрэхгүй болсон. Бүр нууц дадлын далд хэлбэрт шилжсэн

Зочин [64.119.23.152] 2020-05-27 11:12:29

Паспорт олгосон хүниЙг нь эхлээд хал

зочин [103.57.93.10] 2020-05-27 11:29:58

тэгхээр Цогтбаатар өөрөө огцроно


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.