Сөүлийн сүмтэй холбоотой халдварын 13 тохиолдол илэрчээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын томоохон сүмтэй холбоотой “COVID-19” халдварын 13 тохиолдол бүртгэгджээ. Сөүл хотын бүсэд халдварын хоёр дахь давлагаа дэгдээд буй энэ үед халдварын томоохон голомт үүсэж болзошгүйд олон нийт санаа зовниж эхэлжээ.
"Халдвар илэрсэн хүмүүс нь "Вансунг" сүмийн гишүүд бөгөөд шинжилгээ өгөхөөсөө өмнө найрал дуу болон сүмийн шөнө зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцсон" гэж Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлжээ. Эхний өвчтөн болох 31 настай эмэгтэйг халдвар авсныг лхагва гарагт тогтоожээ. Үүний дараа пүрэв гарагт долоон хүнээс, баасан гарагт таван хүнээс халдвар илэрсэн байна.
Сөүлийн засаг захиргаа, Эрүүл мэндийн байгууллагууд одоогийн байдлаар сүмийн 41 гишүүн болон тэдэнтэй ойр байсан хүмүүсийг шалгаж байна. Түүнчлэн халдвар илэрсэн хүмүүсийн дунд ахлах сургуулийн багш, хотын төвд байрладаг “Four Seasons” зочид буудлын ажилтан байгаа тул халдвар авсан хүний тоо нэмэгдэж болзошгүй байгаа ажээ.
Хотын эрх баригчид уг сүмийг түр хааж, халдваргүйжүүлсэн бөгөөд сүмийн харьяа цэцэрлэгт ижил арга хэмжээг авчээ. Мөн ням гаргийн үйл ажиллагаанд оролцсон сурагчдад сургуульдаа явахгүй байхыг зөвлөсөн байна.
БНСУ-д пүрэв гарагт халдварын 39 шинэ тохиолдол илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 12602-т хүрсэн гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 27 нь дотоод халдварласны 16 нь Сөүлд, хоёр нь Гёнги мужид бүртгэгджээ.
Эх сурвалж: Монцамэ
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав
"Air China" Хөх хот-Улаанбаатар чиглэлд өнөөдөр анхны нислэгээ үйлдэнэ