БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй

Н.Баярмаа / Гадаад мэдээ

АНУ-тай дахин хэлэлцээ хийх шаардлагагүй гэж үзэж байгаа гэж БНАСАУ-ын нэр нөлөө бүхий дипломат мэдэгдээд, дээд хэмжээний уулзалтыг улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж АНУ-ыг буруутгажээ.

БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуйн бямба гарагт хийсэн мэдэгдэлд ийнхүү тэмдэглэжээ. Мөн тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарыг ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө уулзаж магадгүй гэх цуу яриаг няцаасан байна.

Чой Сон Хуйн мэдээлснээр, АНУ өмнөх дээд хэмжээний уулзалтаар байгуулсан хэлэлцээрүүдийг үл тоомсорлож, БНАСАУ-ын эсрэг дайсагнасан бодлогыг үргэлжлүүлэн явуулж байгаа тул тус улстай хэлэлцээ хийх юм уу харилцаатай байх үндэслэл байхгүй ажээ.

“Манай улс АНУ-тай нүүр нүүрээ харан уулзах ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байна. Пёньян АНУ-ын урт хугацааны турш учруулж буй аюул заналыг хяналтад авах стратегийн нарийвчилсан хуваарийг хэдийн боловсруулсан” гэж Чой Сон Хуй мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

би [202.9.40.163] 2020-07-05 12:38:03

залуу хүү зөнөг америктай уулзвал хийморьт нь их муу гэж мэргэнд буулаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.