Д.Нямхүү: Гурван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээлэл хийлээ
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 12,832,000 хүн өвчилж, 567,000 хүн энэ өвчний улмаас эндсэн байна. Одоогоор 7.4 сая хэн эдгэрсэн бол 4.7 сая хүн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Сүүлийн 24 цагт АНУ-д 66 хүн шинээр халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн нь боллоо. Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудаас халдвар авсан хүмүүсийн 40 хувьд эмнэл зүйн шинж тэмдэггүй байгааг мэдээлжээ.
Бразилд 39,000, Энэтхэгт 27,000, Өмнөд Африкт 13,000 хүн сүүлийн хоногт шинээр халдвар авсан байна. ОХУ-д 24 цагийн дотор 6,611 хүн шинээр халдвар авч 188 хүн эндсэн байна. Манай хил залгаа бүс нутгууда өвчлөл өмнөх өдрөө 39-45-аар нэмэгдсэн.
Манай улсын хувьд өчигдөр шинээр 103 хүн ажиглалт орж 269 хүн гэрийн тусгаарлалтад шилжин одоогоор 2,988 хүн тусгаарлан ажиглах байранд байна.
Цэргийн төв эмнэлэгт 48 хүн хэвтэн эвчлүүлж байгаа бөгөөд 6 хүний биеийн байдал хүнд байна.
119 дугаар 101 хүн холбогдож мэдээлэл авсан бол шуурхай аппликэйшнээр АНУ, Турк улсаас дөрвөн иргэн холбогдож зөвлөмж, зөвлөгөө авсан байна" гэлээ.
ӨНӨӨДӨР ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, ХӨСҮТ-ӨӨС ДАРААГИЙН ШАТНЫ АЖИГЛАЛТ РУУ ШИЛЖИЖ БАЙГАА
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 11-ний өдөр 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. Эмчилгээ ХӨСҮТ-д хийгдэнэ.
Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа сайн мэдээтэй байна. Эдгэрсэн иргэд ОХУ-аас ирсэн 19, 21 настай оюутнууд юм.
Батлагдсан тохиолдол 230 байна. Үүнээс 202 хүнийг эмчилсэн. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 25 нь хөнгөн, 3 нь хөнгөн байгаа" гэв.





.jpg)






































































Д.Болорхүү: “Танил талгүй бол хэн ч биш” тогтолцоо хэвээр байгаа нь над шиг хүмүүс эх орондоо очиход чөдөр болдог
Я.Содбаатар: 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээсээ асууж тодруулна
Замын инженер Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүүн тийш нэвт туулах замын эхлэл гэж харж байна
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ
Нийслэлийн МАН-ын хорооны 36 дугаар Бага хурал эхэллээ
Н.Учрал: Ипотекийн зээлийн санхүүжилтийн 50 хувийг орон нутаг олгоно
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө