Баяр наадмын өдрүүдэд орон нутгийн замд 23 хүний амь нас хохирчээ

Н.Алтанцэцэг / Хууль

Өнгөрсөн баяр наадмын 09-14-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс 1368 дуудлага мэдээлэл хүлээн авснаас Зам тээврийн осол, хэргийн шинжтэй 679 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, Нийслэлд 2, Орон нутагт 21 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой 15 зам тээврийн ослын улмаас 23 хүний амь нас /үүний 3 хүүхэд/ хохирсон бөгөөд амь насаа алдсан хүмүүсийн хөдөлгөөнд оролцсон хэлбэрээр нь авч үзвэл:

  • Жолооч 4
  • Зорчигч 14
  • Явган зорчигч 5 тус тус эзэлж байна.

Хүний амь нас хохирсон дээрх 15 тохиолдлын 10 нь тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байна. Яагаад олон арван автомашин зорчиж явсан замаасаа гарч 50 метрээс 100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд хальтрам байдалд ордог вэ? Үүний гол шалтгаан нь өнөөх л хурд юм. Алхаж яваа хүн бүдэрч унадаггүй, харин гүйж яваа хүн бүдэрч унахдаа амархан гэдэг шиг хурдтай яваа, мөн автомашиныхаа даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн, багаажнаас өөр хэсэгт ачаа хэтрүүлэн тээвэрлэж явах зэрэг нь автомашины хүндийн төвийг дээш шилжүүлж, жолооны хүрдийг огцом дарах эгшинд бүх зүйл хормын дотор аюултай байдлаар солигдож, хамгаалах бүсээ зүүгээгүй зорчигчид автомашины хаалганы цонхоор шидэгдэж амь нас нь хохирдог. Тиймээс жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүл яараад яахав дээ, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаал гэж Цагдаагийн байгууллагаас анхааруулдаг.

2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 09-НИЙ ӨДӨР /11 ХҮН/

  • 2020.07.09-ний 11 цагийн орчим Төв аймаг Сэргэлэн сум Довын хайрхан гэх газарт асфальтан замд Даун маркийн улсын дугааргүй С жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 57 настай эрэгтэй, С-ийн амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний18 цагийн орчим Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултайн ам” гэх газар асфальтан замд Toyota-Alphard маркийн Б жолоочтой автомашин онхолдож, зорчигч А,Н,Ө,Ө,О,Б,Э нарын 7 хүний амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний 16 цагийн орчим Булган аймаг Хангал сум 3-р багийн шороон замд Hyundai-Accent маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 46 настай,эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний 19 цагийн орчим Дорнод аймгийн Гурван загал сум 2-р баг “Агуу хад” гэх газар шороон замд Даун маркийн Д жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 58 настай, эрэгтэй Д-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.09-ний 22 цагийн орчим Дорнод аймаг Баянтүмэн сум 2-р баг “Хулстай” гэх газар шороон замд Nissan-Liberty маркийн автомашины жолооч Ө нь явган зорчигч 3 настай, эмэгтэй хүүхдийг дайрч амь нас хохирсон.

2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР /НЭГ ХҮН/

  • 2020.07.10-ны өдрийн 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 2-р баг “Дулааны хавтгай” гэх газар асфальтан замд С жолоочтой Toyoтa-Аllion маркийн автомашин онхолдож, зорчигч 30 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР /7 ХҮН/

  • 2020.07.11-ний шөнийн 03 цагийн орчим Налайх дүүргийн 5-р хороо Гордок гэх газарт асфальтан замд Тoyota-Prius маркийн автомашины жолооч Б, явган зорчигч 29 настай, эрэгтэй Э-г дайрч амь нас хохирсон.
  • 2020.07.11-ний 10 цагийн орчим Архангай аймгийн тариат сум Ар-Хаяа гэх газарт асфальтан замд ММС Пажеро маркийн автомашин онхолдож, жолооч 66 настай, эрэгтэй Б, зорчигч 65 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь нас хохирсон.
  • 2020.07.11-ний 21 цагийн орчим Ховд аймгийн Зэрэг сум “Байшин үзүүр” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн Г жолоочтой автомашин онхолдож, зорчигч 13 настай Б-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.12-ны өдрийн 02 цагийн орчим Хэнтий аймаг Мөрөн сумын 3-р баг Морь бариа гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч О нь явган зорчигч эрэгтэй 34 настай М-ийг дайрч амь нас хохирсон.
  • 2020.07.11-ний 23 цагийн орчим төв аймаг Заамар сумд Toyota-Prius маркийн Б жолоочтой автомашин онхолдож, жолооч 20 настай эрэгтэй Б, зорчигч 20 настай эрэгтэй У нарын амь нас хохирсон.

2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР /2ХҮН/

  • 2020.07.13-ны өдрийн 02 цагийн орчим Архангай аймгийн цэнхэр сумын Алтан овоо багт асфальтан замд Toyota-Corolla маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон.
  • 2020.07.13-ны 19 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан овоо сумын 2-р багт сумын төвөөс 50 км зайд шороон замд Hyundai-Porter маркийн автомашины жолооч 33 настай эмэгтэй А нь Монгол гэр дайрч, гэрт байсан 1 настай, эмэгтэй О-гийн амь нас хохирсон.

2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 14-НЫ ӨДӨР/ХОЁР ХҮН/

2020.07.14-ны шөнийн 04 цагийн орчим Налайх дүүргийн 1-р хороо Дүүргээс хойш 7 км асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Л нь явган зорчигч 47 настай эрэгтэй, Б-г мөргөж амь насын хохирсоон.

2020.07.14-ны 11 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум 4-р баг “Жуулчны бааз” гэх газарт асфальтан замд Toyota-Prius маркийн автомашин онхолдож, зорчигч 39 настай,эрэгтэй Э-гийн амь нас хохирч, 3 хүн гэмтсэн.

Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусаж Орон нутгаас Нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх тул хөдөлгөөнд оролцогч та анхаарал болгоомжтой явах хэрэгтэй.


Сэтгэгдэл

зочин [202.179.25.142] 2020-07-16 21:44:23

дандаа нэг муу япон солонгосын хуучин тэрэг унаад зун болгон гэр бүлээрэ хөдөөгөөөр тэнэж хог баас шээсээрээ байгал бохирдуулдаг болж. ийм юмнууд л осол их гаргаж байна. гэртээ гурилтай хоолоо идээд зүгээр хэвтэж байсан нь өлзийтэй. ямар дайн болж байгаа биш дээ.

ммм [202.126.92.99] 2020-07-16 03:04:55

7. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол хүүхдийг нь улсын сургууль, цэцэрлэгт авдаггүй болгох, тухайн хүнийг төрийн байгууллагад ажиллах эрхийг 5 жил хүртэл хасах, 3 жил хүртэл хорих заалтыг эрүүгийн хуульд оруулах гэх мэт хөшүүрэг ашиглах 8. Жилд 500 орчим хүн ослоор нас барж байхад тухайн хүний буруу гээд орхидог буруу тогтолоцоог өөрчлөхгүй байгаа ажил хариуцсан шат шатны албан тушаалтнуудад хариуцлага тооцох шаардлагатай. Замаас болж осол гарсан бол замыг хариуцаж хийх хүн нь, төсвийг нь шийдэж өгөөгүй бол тэр төсөв санаачлагч, батлагч гээд бүгд хэрэгт орох ёстой. Ингэж байж өөрчлөгдөнө.

Зочин [202.131.225.197] 2020-07-16 07:23:16

оновчгүй санал байна. үр хүүхдийг нь шийтгэнэ гэж юу байх вэ дээ. өөрийнх нь хар толгойтой ярих хэрэгтэй. шоронд хий, бүр цаашилбал маханд нь хэлж ойлгуул. олон нийтэд жигшээ. үр хүүхдийнх нь эрхийг хязгаарлана гэж байж болохгүй.

ммм [202.126.92.99] 2020-07-16 02:54:49

Вирус энэ тэр гэж байхад чинь 5 хоногт 23 хүн осолд орж үхлээ. Энэ салбар чинь болохгүй байна гэсэн үг. Болохгүй байгаа зүйлээ засаж сайжруулахаа ойлгодоггүй засаг юм. Жишээ нь: 1. Замаа осол аваар гаргахааргүй чанартай хийх, засах, сайжруулах, гэрэлтүүлэх, тэмдэглэгээжүүлэх 2. Чанаргүй жолооны курсуудыг хаах, хариуцлага тооцох, хугацааг нь 6 сар болгох 3. Бүх жолооч нарын жолооны үнэмлэхийг хүчингүй болгон дахин нарийн зохион байгуулалттайгаар шалгалт авч, цаашид осол хийж магадгүй чадваргүй жолооч нарыг тээврийн хэрэгсэл жолоодохгүй болгох 4. Замын цагдаагийн шалгалт авдаг дарга, алба хаагч нар нь жолооны курсуудтай холбоотой ажиллаж хүнийг нь тэнцүүлдэг, авлига авдаг системээ өөрчлөх 5. Ямар жолооны курс төгссөн, ямар замын цагдаагийн тэнцүүлсэн хүн осол гаргасан судалгааг сүүлийн 3 жилээр гаргаж жолооны курсыг хааж, замын цагдаа нарыг нь албан тушаалдаа хайнга хандсан үндэслэлээр шалгах 6. Хоолны мөнгөө дийлэхгүй байж зээлээр машин авдаг тэнэг сэтгэхүйг өөрчлөх

Зочин [195.46.106.44] 2020-07-16 01:45:20

Ум маани бад ми хум. Энх цагт дажин болж байгаа юм шиг ийм юм сонсох үнэхээр харамсалтай байна.Хөдөлгөөн ихтэй үед орон нутгийн замд сайн дурын эргүүл пост ажлуулах талаар арга хэмжээ авах, энэ дугуй мотоцикл унаж чаддаггүй байж чаддаг юм шиг сагсуурч явах зэрэгасуудлуудад анхаарч жоохон хязгаарлах ёстой байхаа. Орос , Хятад хүмүүсийн дэргэд бидний мотоцикл, дугуй эдлэнэ гэж юу байхав дээ. Морио харин яадаг юм бэ гэхээс...

Зочин [112.96.109.213] 2020-07-16 01:23:50

Corona bish teneg avir, zamiin chanar, arhi, huuchin mashin gedeg yumnuudaas bolood chad. Sonirholtoi ard olon shu te?

Зочин [59.153.112.143] 2020-07-16 00:45:54

Монголын газар болгоныг очиж хог новш, баас шээсэн овоо босгож завааруул гутааж байгаа энэ байдлын эсрэг хатуу хууль гаргахнүй бол болохоо байсан шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.