Д.Нямхүү: Өнөөдөр 2 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2769 иргэн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 68 хүн орж, 110 иргэн гэрийн ажиглалт руу шилжжээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 134 дуудлага ирж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг иргэд олон нийтийн газар амны хаалт зүүхгүй байна, анхаарал суларч байна зэрэг зөрчил байнга эзэлж байна. Мөн АНУ, Австри улсаас манай улсын гурван иргэн холбогдож, “Covid-19” халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө авчээ. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 иргэнээс дөрвөн хүнийн биеийн байдал хүнд байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: “Өчигдөр нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • Афганистанаас иргэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолоочийн шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ бүгд сөрөг гарлаа.

Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан гэх сайн мэдээ байна. Тодруулбал, 26 настай коронавирусийн халдвар авсан эрэгтэй 26 хоног, 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт 287 тохиолдлоос 213 нь эдгэрч эмнэлгээс гарч байна.

Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа. Үүний 62 хүний биеийн байдал хөнгөн, 12-ийх нь биеийн байдал хүндэвтэр байна. Мөн эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа. 2020 оны долдугаар сарын 18-нд нийт 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Өнөөдөр 2 хүн ХӨСҮТ-ээс эдгэрч гарч дараагийн шатны сувилалд шилжлээ. Гэрийн тусгаарлалтад байсан эх өнөөдөр ХӨСҮТ-д ирж, эсэн мэнд амаржлаа" гэв.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.3] 2020-07-19 18:00:22

Poorchikoo Gundalaid hariugaa heleech...er hunshig bai


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.