Энэтхэгийн “IndiGo” компани ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно

Н.Баярмаа / Гадаад мэдээ

Энэтхэгийн агаарын тээврийн хамгийн том компани болох “IndiGo” ажилтнуудынхаа 10 хувийг цомхотгоно гэж мэдэгдсэн нь коронавирусний халдвар нисэхийн салбарт хэдий хэмжээний хохирол учруулж буйг харуулсан өөр нэгэн жишээ боллоо.

“IndiGo” орлого огцом буурсантай холбогдуулан зардлаа 533 сая хүртэлх ам.доллараар бууруулж буйгаа өнгөрсөн зургаадугаар сард мэдэгдээд байжээ. Энэтхэгт халдварын тархалтыг хязгаарлахын тулд хатуу хөл хорио тогтоосны улмаас тус компани сүүлийн хэдэн сарын турш нислэгээ зогсоогоод байгаа юм.

Энэтхэгийн агаарын тээврийн хамгийн том компани нь 24 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг тул 2400 орчим хүн цомхотголд орох төлөвтэй байгаа ажээ.

“Манай компани эдийн засгийн энэ шуурган дундуур нисэн өнгөрч, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой байлгахын тулд энэхүү шийдвэрийг гаргахаас өөр аргагүйд хүрлээ” гэж “IndiGo” компанийн гүйцэтгэх захирал Роножой Дутта хөрөнгө оруулагчдадаа илгээсэн захидалдаа тэмдэглэжээ.

Эх сурвалж:МОНЦАМЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.