Д.Нямхүү: 903 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 24-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дах салбар лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал, Долдугаар сарын 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний 3 дахь давтан шинжилгээ,Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 хүний 2 дахь давтан шинжилгээг хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.
БНХАУ-ын 191 иргэний шинжилгээг хийхэд мөн коронавирусийн халдвар илрээгүй. Манай улсад ажиллаж байсан 400 гаруй хятад иргэн нутаг буцаж байгаа. Тэднийг PCR шинжилгээнд хамруулж, лабораторийн бичгийг өгч, явуулах юм. Тэд манай улсын олон аймагт ажиллаж байсан тул нэг талаар тандалт судалгаа болж байна гэж хэлж болно. Мөн ажиглах байранд тусгаарлагдаж буй 39 эмч, ажилтнуудаас шинжилгээ авахад халдвар илрээгүй. Өвчтөнтэй шууд харьцаж буй эмч, сувилагч, ариутгалын ажилтан болон үйлчлэгч нарыг тусгаарлан, шинжилгээ авч байгаа. Идэвхтэй тандалтаар 11 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүний давтан ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүний давтан, Ажиглах байранд байгаа 20, Сэлэнгэд тусгаарлагдсан 4 хүний давтан, Ачаа тээврийн 24 жолоочийн сорьцод коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалтад шилжлээ. Энэ хүн нь 31 настай эмэгтэй, 32 хоног эмчлэгдэн гарлаасан байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжээд байгаа юм. Эмчилгээнд 70 хүн байгаа. Үүнээс 61 хүний биеийн байдал хөнгөн, есөн хүний биеийн байдал хүндэвтэр байна гэж үнэлэгджээ.

























































.jpeg)





Дональд Трамп шинэ онд дэлхийд энх тайван тогтоохыг эрмэлзэж буйгаа мэдэгдэв
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техникээр паркаа шинэчилжээ
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг томилов
Путиний өргөө рүү довтолсон гэх мэдээллийг үгүйсгэжээ
ЗГ: 2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулна
У.Хүрэлсүх: 2026 онд иргэн бүр энх тунх, айл өрх бүр аз жаргал, амжилт бүтээлээр бялхаж, улс Монголын минь цог хийморь бадарч, даян дэлхий амар амгалан байх болтугай
Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
ЧУУЛГАН: Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулна
Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй гол хууль, тогтоомж, шийдвэрүүд