Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтанд ороход бэлэн боллоо

Aдмин / Нүүр

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шавыг Налайх дүүрэгт тавьж байсан. Тэгвэл сайжруулсан түлшний үйлдвэр баригдаж дуусчээ. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор Налайх дүүрэгт л гэхэд 1500 гаруй шууд ажлын байр шинээр бий болж, иргэдийн ажил амьдралд томоохон хувь нэмэр оруулах юм. Түүнээс гадна нийслэлийн агаарын бохирдол 70-80 хувь буурах тооцоо гарсан байна.

Шинээр баригдсан үйлдвэр нь жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн есөн дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглэгчдийн үлдсэн 50 хувийг бүрэн хангаснаар 2020-2021 онд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг одоогийн байгаа дээр нэмээд 20-30 хувиар бууруулах боломжтой юм.

"Таван толгой түлш" ХХК-д ажилд орохоор бүртгүүлсэн иргэд болон ажилд орох сонирхолтой иргэдийг дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст 07 дугаар сарын дуустал бүртгэж байна.


Сэтгэгдэл

Эрдэнэтийн иргэн [202.126.89.246] 2020-07-29 14:42:38

Эрдэнэт хотод нийлүүлээчээ Өмхий нүүрс түлэхээс залхаж байна

ZOCHIN [66.181.161.32] 2020-07-29 11:26:01

UNGURSUN JIL OLON XYN UGAARTAJ HAS BARSAN XORT XIIG N BAGASGAX TAL DEER ILYY ANXAARCH SUDALGAA TURSHOLT XIIMER BGAA UYM DAA BIDNII TSUUXUN MONGOLCHUUD ZUN N ABTO ABAAR USAN D UBUL N UGAARTAJ BURXAN BOLOOD BAIBAL XARAMSALTAI L BN DAA YAMAAR CH UYMDEE

иргэн [184.175.24.243] 2020-07-28 23:52:31

Ялгарах хорт хийг багасгах судалгаа шинжилгээг яаралтай хийх хэрэгтэй шүү.

Зочин [172.58.140.163] 2020-07-28 21:25:42

Ingeed hiivel bolj l bgaa bizdee manan mafiin hulgaichuudiig bugdiig ni shorond hiigeerei!

Зочин [66.181.161.44] 2020-07-28 20:50:00

Ялгаагүй нүүрс шүү дээ малнуудаа

Зочин [172.58.140.163] 2020-07-28 21:24:28

Utaa bagatai homo sapiensaa

Sreenn [203.91.115.53] 2020-07-28 19:05:49

Bayarlalaa bayarlalaa ardiin nam ardiin zasag araggui l uur yumaa

Зочин [45.56.153.126] 2020-07-28 17:24:03

болж дээ болж. Баяр хүргэе.

Ок [202.126.88.139] 2020-07-28 16:57:37

Зөв зөв

Зочин [203.91.116.118] 2020-07-28 16:49:05

Ашгүй дээ. Нилээд олон хүмүүс ажилтай орлоготой болох нь .


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.