Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Н.Баярмаа / Боловсрол

Ерөнхий Боловсролын сургуульд 2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчийг өнөөдрөөс цахимаар бүртгэж эхэлсэн тухай Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Энэ оны хичээлийн жилд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс, 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн зургаан настангууд сургуульд элсэх бөгөөд хүн амын урьдчилсан статистик мэдээгээр, 39 439 хүүхэд элсэх төлөвтэй байна.

Цахим бүртгэл наймдугаар сарын 03-наас 28 хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ, эцэг эх асран хамгаалагчид parents.esis.edu.mn цахим хаягаар өөрийн и-мэйл хаягаараа нэвтрэн бүртгүүлнэ. Харин цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эх, асран хамгаалагч тухайн хамран сургах тойргийн сургууль дээрээ очиж бүртгүүлэх боломжтой гэдгийг НБГ-ын дарга Ж.Гантулга тэмдэглэв. Тэрбээр, "Гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх УОК, БШУЯ-ны шийдвэр гарсан. Энэ нь сургалтын үеэр халдвар хамгааллын дэглэмыг барих боломж нөхцөлийг бүрдүүлж байгаа. Нийслэл, орон нутагт ч мөн адил дээрх журам хэрэгжинэ. Хичээлийн хуваарийг энэ сарын 20-нд тодорхой гаргана. Теле хичээлээр танхимын сургалт бүрэн авч чаддаггүй учир сурагчдын дунд хоцрогдол гардаг. Боловсролын хүрээлэн ямар хэмжээний агуулгын алдагдал гарсан, үүнийг хэрхэн нөхөх асуудлаар долоодугаар сарын 15-нд хөтөлбөр гаргасан байгаа" хэмээн дурьдсан юм.

Өнгөрсөн хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 15 сургуульд нэгдүгээр ангийн элсэлтийг анх удаа цахимаар зохион байгуулсан. Тэгвэл энэ хичээлийн жилээс нийслэлийн төрийн өмчийн бүх сургуулиуд нэгдүгээр ангийн элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажил хангажээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:19

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:35:19

Зочин [50.101.118.166] 2020-08-04 16:31:25

Од


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.