Халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүллээ

Aдмин / Хууль

Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөёөөт гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05 нд шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авч ажиллалаа.

Эрүүгийн хуулийн 24.5-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.208] 2020-08-06 11:30:12

Элбэгээ байсан бол шууд гавьяат егехеер сайн vйл бн!! Тэр жил 70 буга хядсан нэг евгенд гавьяат егч билээ!!

Зочин [98.253.30.34] 2020-08-06 10:56:14

Ter evreer n hoshnogd muu durakiig nasan turshdaa martahgui sanaj yavag.

zochin [64.119.21.232] 2020-08-06 10:39:03

Erguu durak ve Teevriin xeregsliig ni xuraa 5 jil narsand

Иргэншүүгч [192.82.72.93] 2020-08-06 00:18:55

Хуулиалаа барьдаа.машиныг хурааж улсын орлого болгож мөн Б д 5 жил хорих ангид ял эдэлнэ.хангайн сайхан амьтан яаж чадаж бна даа.

Зочин [103.212.117.92] 2020-08-05 23:43:18

Унаж яваа машиныг улсын орлого болго

Зочин, [50.101.118.166] 2020-08-05 22:54:21

In my opinion, Энэ хүмүүст хууль бус зүйл хийхэд олон шалтгаан байдаг байх ,нэгд : хот ,хөдөөгийн хөгжлийн ялгаа , хүмүүсийн амьдрал, эх орон Байгал дэлхийгээ , бие биенээ хүндэтгэх мөн төр засаг шудрага оновчтой үлгэр дуурайлал ,энэ бүгд үгүй болсноор хүмүүсийн бодол санаа хоосон болж юу ч хийхээс буцахгүй. болжээ

Зочин [194.228.32.32] 2020-08-05 22:04:16

Иргэн Б гэж алагчийн нэрийг нууна. Хэрэгтний аймаг сумын нэрийг бас эхний үсгээр нуувал ёстой ардчлалт хууль болнодоо.

Новш [99.229.251.229] 2020-08-05 21:33:24

Новш гэж, хужаа нарыг муулаад байдаг тэгсэн чинь монголчууд өөрсдөө их сүйтгэдэг юм байж!!!

Зочин [172.56.22.149] 2020-08-05 19:36:12

Яадаг дурак вэ?! Өмнө ньхийсэн хэрэг байгаа даа. Хатаа, хатаа.

Зочин [112.96.197.184] 2020-08-05 18:25:01

Орон нутагт ажлын байртай болгоочээээ


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.