Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дархан-Уул аймагт баригдах “Арьс ширний цогцолбор” төслийн танилцуулах уулзалт өнөөдөр МҮХАҮТ-д боллоо

Aдмин / Орон нутаг

Танилцуулгыг “Дархан-Арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр хийж, МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос ноолуурын зөвлөл, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын барилгын үндэсний ассоциацийн төлөөлөл зэрэг арьс шир, ноол ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани, ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлдэг бөгөөд борлуулалтын тодорхой суваггүйн улмаас чанар болон зах зээлд өрсөлдөх чадвар унасаар байгаа юм. Арьс ширний бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд борлуулах нь энэхүү төслийн гол зорилго юм.

Цогцолборыг барьж байгуулахад нийт 225 сая ам.долларын өртөг шаардлагатай байгаа. Цогцолбор нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс зүүн урагшаа, нийт 180 га талбайд баригдана. Цогцолборыг үйл ажиллагааны 15 хувь нь орон нутгийн мэдэлд, үлдэх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр арьс шир, ноос ноолуурын борлуулалтын эргэлтийг түшиглэсэн олон үйлдвэрүүд байгуулагдаж, дотоодын тээвэр, химийн үйлдвэрлэл гээд маш олон салбар дагаж хөгжих аж.

Цогцолборыг барьж байгуулах, үл хөдлөх хөрөнгийн сан байгуулахад хувийн хэвшлийн оролцоо чухал шаардлагатай байгаа талаар энэхүү уулзалтын үеэр танилцуулж, арьс шир, ноос ноолуур үйлдвэрлэгчид саналаа хэлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.89.116] 2020-08-27 10:59:20

ОЛОН ЖИЛ ЯРИЛАА ХУРДАН АЖИЛ БОЛГООЧ ТЭГСЭЭР БАЙТАЛ МАЛЫН ТҮҮХИЙ ЭД ЧИНЬ ХОГ ДЭЭР ХАЯГДААД ДУУСЛАА ШҮҮ ХАЙРАН ЭД БАЯЛАГ

Zochin [202.126.90.30] 2020-08-27 10:13:53

Huuchin "Darhan Hehii" g tushiglej baigaa baihaa

Zochin [202.55.191.130] 2020-08-27 09:52:46

Eeljit neg tsaasan deerhi tusul!!! ene jil tsaasan deereil uldene deeee

зочин [202.21.100.210] 2020-08-27 09:23:23

Амалсан нь ажил болох болтугай

Ёндон [202.179.21.202] 2020-08-27 09:11:21

Сайхан мэдээ байна.Дараа нь Хэнтийд ийм нэг сайхан үйлдвэр байгуулж ажилгүй залуусаа ажилтай болгож, түүх дурдатгалынхаа хажуугаар жоохон материаллаг үйлдвэрлэлээ босгомоор байна шүү Нэг л их түүх хүүрнэсэн ,наадаж наргисан ард олон байна.

Зочин [66.181.181.236] 2020-08-27 09:03:02

Ингэхэд бизнес хийж баысан гэсэндээ Женко Хүүкээс толгой өндөр юм. Хүүк ёстой ажил хиыдэггүй ам нь л ална хядна гээд атамандах хүчээр гишүүдээ өарих аэил хийх юм

У [203.91.115.47] 2020-08-26 22:39:58

Монголын хогжилын эхлэлл

Зочин [66.181.161.113] 2020-08-26 22:30:31

amjil husii

Uuski [64.119.19.251] 2020-08-26 21:52:11

Demjij bn

Zochin [202.126.89.165] 2020-08-26 18:21:31

Mash zov mash onovchtoi sanaachilga gargasan bn erunhiilugch Battulga aris shir yasan ih uneguidej haygdal bolj baigaa bilee

Зочин [202.126.89.27] 2020-08-26 17:58:18

Сайхан төсөл бна.Хэрэгжүүлээрэй! Амжилт хүсч бна


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.