Япон баллистик пуужингаас хамгаалах хөлөг онгоц бүтээх гэж буйгаа АНУ-д мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Японы эрх баригчид худалдаж авахаас татгалзахаар шийдсэн “Aegis Ashore” цогцолборын өөр нэг хувилбарын хувиар зөвхөн баллистик пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалттай тусгай хөлөг онгоцууд бүтээхээр төлөвлөж буйгаа АНУ-д мэдэгдсэн байна. Энэ тухай “Kyodo” агентлаг тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Ийм хувилбар нь технологийн хувьд илүү өндөр хөгжсөн, байлдааны нисэх онгоц эсвэл шумбагч онгоцноос хийх дайралтаас хамгаалах чадвартай “Aegis” системтэй хөлөг онгоцны тоог нэмэгдүүлэхээс хямд төсөр байх болно гэж Японы Засгийн газрын гишүүд үзэж байгаа аж. Үүнээс гадна, ийм хөлөг онгоцууд нь “Aegis Ashore” системийг байрлуулахтай адил орон нутгийн эрх баригчдаас зөвшөөрөл авах шаардлагагүй байна. АНУ-ын засаг захиргаа “Aegis Ashore” загварын хоёр цогцолборыг Японд худалдах зөвшөөрлийг хэдийнээ өгсөн байсан юм. Тэдгээрийг байрлуулах газраар Японы Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи муж болон Акита мужийн хойд хэсгийг сонгосон байжээ. Гэвч тус хоёр мужийн эрх баригчид уг цогцолборыг байрлуулах зөвшөөрөл өгөөгүй юм.

“Бид пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчийг бэхжүүлэх далайн хувилбарын тухайд шийдвэрийг бараг л гаргасан” гэж “Kyodo” агентлагийн эх сурвалж хэлжээ. “Nikkei” сонинд өмнө нь мэдээлснээр, шинэ хөлөг онгоцуудад “Aegis Ashore” цогцолборын асуудлаар хэдийнэ байгуулсан гэрээний дагуу Америкийн талаас нийлүүлэх ёстой 180 тэрбум иений (1.69 тэрбум ам.доллар) үнэтэй тоног төхөөрөмжийг ашиглаж магадгүй байна. Тодруулбал, энэ нь “Lockheed Martin” компанийн үйлдвэрлэсэн “SPY-7” радар аж.

www.montsame.mn


Сэтгэгдэл

Газар зүйн хувьд хаана байрладаг мужууд юм? [202.131.225.53] 2020-09-10 09:57:17

Ямагучи муж, Акита муж нь тэгээд Хятадын харалдаа байдаг юм уу, эсхүл Оросын харалдаа юм уу? Хэний эсрэг хамгаалалт байх юм? Хөлөг онгоцон дээр байрлуулвал Япон энэ хамгаалалтыг аль алиных нь эсрэг ашиглаж болох байлгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.